Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0156

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, ХХК нэхэмжлэлтэй, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдох ******* дугаартай Улаанбаатар-******* чиглэлийн авто замаас ******* сум хүртэлх хатуу хучилттай авто зам, 43,3 км тендер шалгаруулалтын 2 дугаар багцад ******* ХХК болон ******* ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан Үнэлгээний хороо болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг дахин хийлгэх., ******* ХХК болон ******* ХХК-ийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэхийг Сангийн сайдад даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Манай компанийн зүгээс энэ тендертэй холбоотой 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас гомдлыг хүлээж аваагүй. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд мөн хандаж нэхэмжлэл нь бүрдүүлбэр хангаагүй гэж буцаагдсан. Мөн дахин бүрдүүлбэр хангуулж шүүхэд хандсан. Өнөөдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлогдон үргэлжилж байна. Манай талаас он гараад 2 дугаар сард урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдсан нь цаг хугацааны хувьд хойшилсон байна. Одоо шүүхийн шийдвэр гарсан ч манай талд ач холбогдолгүй болж буй учир нэхэмжлэлээсээ бүрэн татгалзъя гэж бодож байна. Яагаад гэвэл нөгөө талд гуравдагч этгээд ХХК нь 2023 онд гэрээ байгуулан ажлаа эхлүүлээд явсан байна. Шүүх хурлаар тодорхой үр дүнд хүрсэн үед төрийн ажил зогсох эрсдэлтэй. Эргээд ямар компани энэ ажлыг хийх нь тодорхойгүй болно. Нэмэлтээр тайлбар хэлэхэд Төрийн худалдан авах ажиллагааны газрын ажилтан нар маш том алдаа гаргасан. Илт хууль бус материалыг хуульд нийцсэн гэж үнэлж гаргасан байсан. Бидний зүгээс цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байна. Тийм болохоор энэ нэхэмжлэлээс татгалзаж байна. Гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

ХХК нэхэмжлэлтэй, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан гаргасан ******* дугаартай Улаанбаатар-******* чиглэлийн авто замаас ******* сум хүртэлх хатуу хучилттай авто зам, 43,3 км тендер шалгаруулалтын 2 дугаар багцад ******* ХХК болон ******* ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан Үнэлгээний хороо болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг дахин хийлгэх., ******* ХХК болон ******* ХХК-ийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэхийг Сангийн сайдад даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасань нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2-т ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК нэхэмжлэлтэй, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдох ******* дугаартай Улаанбаатар-******* чиглэлийн авто замаас ******* сум хүртэлх хатуу хучилттай авто зам, 43,3 км тендер шалгаруулалтын 2 дугаар багцад ******* ХХК болон ******* ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан Үнэлгээний хороо болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг дахин хийлгэх., ******* ХХК болон ******* ХХК-ийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэхийг Сангийн сайдад даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ