| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/07704/И |
| Дугаар | 191/ШШ2025/00842 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/00842
2025 01 30 191/ШШ2025/00**************
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар НЩ7*******0*******3**************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Алтан Өлгий 2******* гудамж, *******1а тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, байр, тоот хаягт оршин суух овогт гийн /Регистрийн дугаар ИЖ*******31121/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1*******,0,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгч Б.*******,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие Р.д 2017 оны 12 сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг зээлдүүлж, зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 12 сарын 25 ны өдрөөс 201******* оны 12 сарын 2*******-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй, барьцаанд Д:00049740******* Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо Хилчин гудамж тоот хаягт байршилтай, нэгж талбарын 1**************29310*******5**************13, Г-*******0104*******451 дугаартай, 4*******7 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газар болон мөн хаягт байршилтай, Ү-*******010************** дугаартай, 40мкв, 30мкв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бид энэ хугацаанд зээлээ төлөхгүй хугацаа дууссан, Р. олдохгүй байсан тул Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд 2 удаа хандаж байсан. Р.ыг олж уулзахад Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршоондоо шилжүүлээд 10 сараар сунгаж хугацаа олгооч гэсний дагуу хугацааг сунгаж 2019 оны 3 сарын 29-ний өдрийн байдлаар тооцоолон бодоод ******* сая төгрөгөөр дээр гэрээ үйлдэж төлөлт хийхээр тохирж нотариатаар орсон боловч мөнгө төлөөгүй. Дахин уулзахад 2020 оны 04 сарын 07-ны өдөр хашаа байшинд амьдарч байгаа Х., Д. нартай ирж одоо хэдийг төлөх болсон гэж уулзаад, бид хамт төлөөд дуусгана гээд, таны мөнгийг одоо дуусгаж өгөөд Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршоондоо оруулаад өг, бид гурвуулаа төлнө гээд дахин гэрээ байгуулж нотариат батлуулж өгсөн. Тооцоолол хийгээд 12,0,000 төгрөг болсон байна гэхэд тэд зөвшөөрөөд дахин хоршооноос зээл авахаар гэрээ үйлдэн нотариатаар баталгаажуулан өгсөн. Тэднийг төлөхгүй бол байгууллагыг хохироох аюултай гэж үзээд мөнгийг гаргуулахгүйгээр хэзээ төлөхийг нь харахаар болж дахиад төлөх боломжыг олгож хугацааг сунгасан. Р. барьцаалсан газар, байшинг биднийх гээд хашаа байшинд амьдарч байгаа хүмүүс дарамтлаад байгаа гэх мэт юм яриад, та зараад мөнгөө гаргаж өрөө төлөх үү, тэгэхгүй бол энэ 2 төлөхгүй, дээр нь танд өгөх гээд өгсөн мөнгийг минь авчихдаг хэцүү байна гэсэн, уулзаж ярилцаад зөвшөөрсөн. Би Р.д мөнгө зээлдүүлэхдээ дүүгээсээ 2 сая, найзааасаа 3 саяыг хүү алдангитай өгөхөөр тохирч авч өгсөн тул Ё.д хандаж зараад өөрийнхөө мөнгийг аваад үлдсэнийг өгөхийг хүссэн. Р. маргааш нь ирээд тэр хоёр уулзаад нотариатын гэрээ байгуулж 3 жилийн хугацаанд газар, байшинг өмнөөс нь төлөөлөн зарах эрхийг шилжүүлсэн итгэмжлэл хийлгэх эрхийг Ё.д шилжүүлсэн. Д., Х. нар гэр бүлээрээ цоожыг нь эвдээд ороод амьдарч байсан. Ё. энэ хүмүүс чинь гарахгүй бол хүн авах боломжгүй байна, асуудлаа шийдэж мөнгө хурдан өг гэсэн тул би өөрийн хүү Г.д үл хөдлөх хөрөнгөтэй болох санал болгоход тэр зөвшөөрч худалдан авахаар болж Хаан банкны хадгаламжинд байсан ******* сая төгрөгийг Ё.д шилжүүлсэн. Дүү Б.т мөнгийг нь сарын дараа өгөхөөр тохирч зохих хууль ёсны хүрээнд 2020 оны ******* сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдсан. Тиймээс миний бие барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг дуусгавар болгосон гэж ойлгож байсан учраас барьцааг чөлөөлсөн. Г. нэр дээрээ гэрчилгээгээ гаргуулан аваад хашаандаа очсон чинь Д., Х. нар гэр бүлээрээ тус газарт амьдран, суллаж өгөхгүй гээд хэрүүл болсоны улмаас Г. 2020 оны 9 сард шүүхэд албадан суллуулах хүсэлт гаргасан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд 3 жил гаруй хугацаанд 2 удаа Г.д олгох нь зүйтэй гэж шийдвэр гаргасан боловч, давж заалдах шүүхээс буцааж, Улсын дээд шүүхийн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 001/XT2024/00007 тогтоолоор газар болон байшинг Р.д буцаан өгөх шийдвэр гарсныг 2024 оны 3 сарын 27-ны өдөр хүлээн авсан. Миний бие Р.аас мөнгө авах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд хандаж 2024 оны 4 сарын 23-ны өдөр гаргасан, хаяг тодорхойгүй гэсэн эрэн сурвалжлуулах шийдвэр гарсан тул Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж хаягийн тодорхойлолтыг 2024 оны 9 сарын 13-ны өдөр авсан. 2020 оны 04 сарын 07-ны өдөр Р., Х., Д. нар хамт ирж уулзаад дахин тооцоолол хийлгэж, 2019 оны 04 сарын 07-ны өдрийн байдлаар 12,721,0*******7 төгрөг болсныг хүлээн зөвшөөрч *******1,0*******7 төгрөгийг хасуулан 2019 оны 04 сарын 07-ны өдөр 12,0,000 төгрөгийг Р., Х., Д. нар хамт төлнө гэж хамтарсан зээлийн гэрээ байгуулан, төлөхгүй 90 хоног хэтрүүлсэн тохиолдолд барьцаанд тавьсан хашаа байшинг хураалгана гэж зээлийн гэрээний 1.7 дахь заалтад оруулж гэрээг дахин байгуулан ноториатаар баталгаажуулсан. Иймд зээлийн тооцооллыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж 2019 оны 04 сарын 07-ны өдрийн 12,0,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу хүү 5,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 920,000 төгрөг, нийт 1*******,0,000 төгрөгийг гаргуулах, барьцааны гэрээний гүйцэтгэлийн дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Р. нь Б.******* гэх хүнээс 5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар огт авч байгаагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршооноос Р.ыг 3 сая төгрөг зээлсэн агуулгаар ярьж байна, үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, учир нь хадгаламж зээлийн хоршооноос 3 сая төгрөгийн зээл авсан боловч 3 хоногийн дараа төлж зээлээ хаасан. Нэхэмжлэгчээс ямар ч мөнгө зээлж байгаагүй. Нэхэмжлэлд хавсаргасан 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 5 сая төгрөгийн зээлийн гэрээ нь бодитой хэрэгжээгүй, энэ гэрээний дагуу 5 сая төгрөг Р.д шилжиж орж ирээгүй. Хэрвээ энэ зээлийн гэрээ хэрэгжиж 5 сая төгрөгийг Б.*******аас авсан байсан бол гэрээний дагуу хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааны дотор шүүхэд хандаж шийдвэрлэх боломжтой байсан. 5 сая төгрөгийг нэхэмжлэгчээс аваагүй учир зээлийн хүү 0,000 төгрөг болгож зээлийг сунгасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршооноос 3 сая төгрөгийн зээл авсан, барьцаанд газар, 2 байшин байгаа, тэрийг энэ хүн өөрийн нэр дээр шилжүүлж аваад, өөрийн хамтран амьдрагч Ё. гэх хүнээр дамжуулж ******* сая төгрөг өгөөд холион бантан болгосон байсан нь Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр шийдвэрлэгдсэн. Шүүхээс ямар дүгнэлтэд хүрсэн бэ гэвэл Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршооноос авсан зээл нь Р., Д., Х. 3 зээлдэгчтэй байсан, энэ 3 хүн төлөлт хийж байсан. Гэтэл барьцааны зүйлсийг өөрт авсан байсан. Хүү нь эхэлж манай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөөч гэж нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээд Р. нь бичиг үсэг мэддэггүй хүн тул нотариат дээр дагуулж очоод газар, байшинг хамтран амьдрагч Ё. дээрээ авсан байсныг нь шүүх хууль зөрчсөн байна гэж үзэж, буцаан Р.ын өмчлөх эрх нь сэргэсэн шүүхийн шийдвэр байгаа. Б.ээс 2017 онд 2 сая төгрөгийн зээл авч байсан нь үнэн, гэхдээ өнөөдрийг хүртэл Б.ийн зүгээс Р.д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан зүйл байхгүй. Б.ээс авсан 2 сая төгрөгийг төлсөн эсэхийг мэдэхгүй, явцын дунд Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршоо руу төлж байсан асуудал байдаг. Нэхэмжлэгчээс ямар нэгэн мөнгө зээлээгүй тул зээлийн гэрээний үүрэгт 1*******,0,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2, 3/, 2017.12.21-ний өдрийн зээлийн гэрээ /хх-4-5/, зээлийн тооцоолол /хх-*******/, 2019.03.29-ний өдрийн 25 дугаартай Зээлийн гэрээ /хх-7-*******/, зээлийн тооцоолол /хх-9/, 2017.12.21-ний өдрийн Барьцааны гэрээ /хх-10-11/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024.01.04-ний өдрийн 001/ХТ2024/00007 дугаар тогтоол /хх-12-1*******/, 0049740******* дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-17/, 000*******0*******202 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-1*******/, 0007937************** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-19/, 000*******27*******54 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-20/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-21/, 2020.04.07-ны өдрийн 3******* дугаартай Зээлийн гэрээ /хх-*******-23/, зээлийн тооцоолол /хх-24/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2024.09.12-ны өдрийн хаяг тогтоосон тухай албан бичиг /хх-25/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.0*******.21-ний өдрийн 1*******4/ШШ2023/0254******* дугаар шийдвэр /хх-4*******-53/, ХААН банкны 37*******4599******* дугаартай дансны хуулга /хх-54/, ХААН банкны 375*******3404 дугаартай дансны хуулга /хх-55, 5*******/, зээлийн тооцоолол /хх-57/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-30/, 2024.10.14-ний өдрийн итгэмжлэл /хх-41/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Р.д холбогдуулан 2020 оны 04 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,0,000 төгрөг, хүү 5,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 920,000 төгрөг, нийт 1*******,0,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нь нэхэмжлэгч Б.*******аас мөнгө зээлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
4. Хэрэгт хариуцагч Р.ын бусадтай байгуулсан дараах гэрээнүүд нотлох баримтаар авагдсан. Үүнд:
4.а. 2017 оны 12 сарын 21-ний өдөр Б.******* болон Р. нар СБД- дугаартай Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ тус тус байгуулан, Б.******* нь 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлийг эргэж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх, зээлийн гэрээний барьцаанд Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хилчин гудамж, тоот хаягт байршилтай 4*******7 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай 40 м.кв, 30 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх-ийн 4, 10-11, 17, 1*******/
4.б. 2019 оны 03 сарын 29-ний өдөр Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршоо болон Р. нар 25 дугаартай Зээлийн гэрээг байгуулан, хоршоо нь *******,000,000 төгрөгийг сарын 4.0 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлийг эргэж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2017 оны 12 сарын 21-ний өдрийн СБД- дугаартай Барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг барьцаалуулахаар харилцан тохиролцсон. /хх-ийн 7-*******/
4.в. 2020 оны 04 сарын 07-ны өдөр Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршоо болон Р. нар 3******* дугаартай Зээлийн гэрээг байгуулан, хоршоо нь 12,0,000 төгрөгийг сарын 4.0 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлийг эргэж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Б.*******ад барьцаалсан 2017 оны 12 сарын 21-ний өдрийн СБД- дугаартай Барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг барьцаалуулах, 2020 оны 04 сарын 07-оос 90 хоног зээл болон зээлийн хүү төлөөгүй хэтэрсэн тохиолдолд барьцааг хураан авахыг зөвшөөрсөн гэж харилцан тохиролцсон. /хх-ийн *******-23/
5. Нэхэмжлэгч Б.******* нь дээр дурдсан 2020 оны 04 сарын 07-ны өдөр Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршоо болон Р. нарын хооронд байгуулсан 3******* дугаартай Зээлийн гэрээний үүргийг шаардаж байх ба үндэслэлээ хариуцагч Р. нь 2017 оны 12 сарын 21-ний өдөр түүнтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үүргээ гүйцэтгээгүй, түүний хүсэлтээр зээлийг нь Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршоо руу шилжүүлэн зээлийн гэрээ байгуулсан тул уг гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж тайлбарласан.
*******. Нэхэмжлэгч нь 2017 оны 12 сарын 21-ний өдрийн СБД- дугаартай Зээлийн гэрээнд заасан 5,000,000 төгрөгийг хариуцагч руу шилжүүлэхдээ Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршооны ХААН банкны 375*******3404 дугаартай данснаас 2017 оны 12 сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгийг, өөрийн дүү Б.ийн ХААН банкны 37*******4599******* дугаартай данснаас 2017 оны 12 сарын *******-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан ба эдгээр мөнгөн шилжүүлгийн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. /хх-ийн 54, 55/
7. 2020 оны 04 сарын 07-ны өдөр 3******* дугаартай Зээлийн гэрээний дагуу зээл 12,0,000 төгрөгийг хариуцагч Р.д шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй.
*******. Хариуцагч нь Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршоо болон Б.ийн данснаас мөнгө шилжүүлэн авсан талаар маргаагүй, хадгаламж зээлийн хоршооноос зээлсэн 3,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэх тайлбарыг гаргасан ба Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршооны ХААН банкны 375*******3404 дугаартай дансанд 2017 оны 12 сарын 2*******-ны өдөр 3,010,0 төгрөгийг хаав гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5*******/
9. Нэхэмжлэгч Б.******* нь Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршооны Гүйцэтгэх захирлаар ажилладаг гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй бөгөөд тэрээр 2017 оны 12 сарын 21-ний өдөр хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг 2019 оны 03 сарын 29, 2020 оны 04 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршоо руу шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч бие даасан хуулийн этгээд болох Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршооны иргэн Р.тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг Б.******* иргэний хувиар шаардах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
10. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж нэхэмжлэгч Б.******* нь 2020 оны 04 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй этгээд байх тул хариуцагч Р.д холбогдох 2020 оны 04 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,0,000 төгрөг, хүү 5,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 920,000 төгрөг, нийт 1*******,0,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
11. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,5 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 11*******, 11******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1*******,0,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,5 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР