Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2025/00430

 

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2025/00430

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***** сумын ** дугаар багийн *** дүгээр байрны *** тоотод оршин суух, Б.Б

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 320/2025/00387/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Б  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие ***** овогт Б.Б нь Хөвсгөл аймгийн ***** суманд 1965 онд ***** дэх хүү болон төрсөн. ** онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөж Улаанбаатар хотод Санхүү эдийн засгийн техниккумын санхүүгийн төсвийн ангид ** онд суралцаж төгсөөд Рэнчинлхүмбэ сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасгийн даргаар 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад 1986 оны 6 дугаар сард ардын армид татагдаж цэрэгт явсан.

Санхүү тасгийн даргын ажлыг хийж байсан үеийн тушаалын бичилт хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч тушаал нь байхгүй. Цэргийн алба хаасан лавлагаа хэрэгт гаргаж өгсөн байгаа.

Хамгийн анх хөдөлмөрийн гараагаа тэднээс эхэлсэн учраас тэтгэвэр тогтоолгоход заавал энэ хугацааг оруулъя гэсэн бодолтой байгаа учраас энэ хүсэлтийг шүүхэд гаргасан.

...Иймд намайг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл санхүү тасгийн даргаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү....гэв.   

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хуралдааны ** дугаартай протоколын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны *** дугаартай Буцалтгүй тэтгэмж олгох тухай тогтоолын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ** дугаартай Тэтгэмж олгох тухай тогтоолын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын даргын *** дугаартай албан бичиг, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***дугаартай *** хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч асуулгах тухай хүсэлт, *** бүртгэлийн дугаартай БНМАУ Сайд нарын зөвлөлийн улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хороо ** дугаартай дипломын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 2-10, 27, 41 дүгээр тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр **** нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн байна. (хх-ийн 28-29, 38-39 дүгээр тал)

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ***-ны өдрийн ** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 22-26 дугаар тал),

Батлан хамгаалахын төв архивын даргын *** дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Б хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар (хх-ийн 33-35 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын *** дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 44 дүгээр тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.Б  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хамгийн анх хөдөлмөрийн гараагаа тэднээс эхэлсэн учраас тэтгэвэр тогтоолгоход заавал энэ хугацааг оруулъя гэсэн бодолтой байгаа учраас энэ хүсэлтийг шүүхэд гаргасан.

Иймд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд *** өдрийг хүртэл санхүү тасгийн даргаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б  өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.Б  нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд *** 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл санхүү тасгийн даргаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Санхүү эдийн засгийн техникумын боловсон хүчний эрхлэгчээс ****дугаартай 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 01. 1983 оны 9 сарын 01. Санхүү эдийн засгийн техникумын санхүү эдийн засгийн ангид суралцуулав. Захиргааны 1983 оны 9 дүгээр сарын 01-ний 127 тоот тушаалаар, 02. 1985 оны 7 сарын 01. Санхүү эдийн засгийн техникумыг санхүүч-эдийн засагч мэргэжлээр төгсөв. Захиргааны 1985 оны 6 сарын 27-ны 100 тоот тушаалаар, 03. 1985 оны 8 сарын 01. Рэнчинлхүмбэ сумыэ Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасгийн даргаар ажиллуулав. Сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 12 сарын 10-ны 63 тоот захирамж, 04. 1988 оны 9 сарын 26. Шинэ идэр сумын тооцооны кассын хянагч нягтлан бодогчоор авч ажиллуулав. Улсын банкны Хөвсгөл аймаг дахь конторын даргын 1988.09.30-ны өдрийн 117 тоот тушаалаар, 05. 1989 оны 8 сарын 01. Шинэ идэр сумын тооцооны кассын эрхлэгчээр томилов. Улсын банкны Хөвсгөл аймаг дахь конторын даргын 1989.08.01-ны өдрийн 83 тоот тушаалаар, 06. 1991 оны 5 сарын 05. Харъяа тооцооны кассууд татан буугдаж, ХАА-н банкны мэдэлд шилжсэн тул Шинэ идэрийн тооцооны кассын эрхлэгчээс чөлөөлж ХАА-н банкны мэдэлд шилжүүлэв. Улсын банкны Хөвсгөл аймаг дахь конторын даргын 1991.05.08-ны өдрийн 50 тоот тушаалаар, 07. 1991 оны 5 сарын 05. Шинэ идэр суман дахь ХАА-н банкны салбарт эрхлэгчээр авч ажиллуулав. Монголын ХАА-н төв банкны харъяа Хөвсгөл аймгийн ХАА-н банкны салбарын захирлын 1991.05.05-ны өдрийн 01 тоот тушаал, 08. 1996 оны 4 сарын 05. Шинэ идэр сум дахь 57-р тооцооны төвийн эрхлэгчээс өөрийн хүсэлтээр нь чөлөөлөв. ХАА-н банкны Хөвсгөл аймаг дахь 603-р салбарын захирлын 1996.04.05-ны өдрийн 31 тоот тушаал гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, (хх-ийн 43-62 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хуралдааны 1985 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ...Хуралдааныг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны сумын орлогч даргын албан конторт мөн өдрийн 16 цаг 00 минутад хийж сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга *** нээж даргалав. Хуралд оролцсон бусад хүмүүс Б.Б -сумын санхүүгийн тасгийн дарга... гэх бичилттэй 20 дугаартай хуралдааны протоколын архивын хуулбар, (хх-ийн 4 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ****-ны өдрийн ...Тогтоох нь: Нэг. Сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны зааварлагч *** амьдралын гачигдалтай байдлыг харгалзан үзэж 200 төгрөгний буцалтгүй тэтгэмж олгосугай. Хоёр. Тэтгэмжид олгосон 200 төгрөгийг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны бэлтгэл хөрөнгийн зардлаас гаргахыг санхүүгийн тасаг /Б.Б /-т даалгасугай... гэх бичилттэй 9 дугаартай Буцалтгүй тэтгэмж олгох тухай тогтоолын архивын хуулбар, (хх-ийн 5 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ...Нэг.Тус сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүү тасгийн дарга *** нь цэргийн албанд татагдсан тул БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн 32, 37-р зүйлийг үндэслэн 14 хоногийн халагдсаны тэтгэмж олгосугай... гэх бичилттэй 19 дугаартай Тэтгэмж олгох тухай тогтоолын архивын хуулбар, (хх-ийн 6 дугаар тал)

Батлан хамгаалахын төв архивын даргын *** дугаартай албан бичгээр ирүүлсэн овог нэр гэх хэсэгт Б.Б , төрсөн он, сар, өдөр, нас гэх хэсэгт 1965-03-27, 21 настай, яс үндэс гэх хэсэгт халх, Үндсэн захиргаа гэх хэсэгт Хөвсгөл аймгийн **** сум, одоогийн байгаа хаяг гэх хэсэгт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум, юуны гишүүн гэх хэсэгт МХЗЭ, МҮЭ, Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана, хаана ямар албан тушаал эрхэлж байсан гэх хэсэгт Рэнчинлхүмбэ сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүү тасгийн дарга, хаана ямар сургууль, курс төгссөн гэх хэсэгт 1985 онд Улаанбаатар хотын Санхүү эдийн засгийн техникум, ямар мэргэжилтэй, үнэмлэхийн дугаар гэх хэсэгт төсөвийн нябо, Гэрийн дотор ам бүл, таны юу болох, хэн хэн хэдэн настай, хаана ямар ажилтай гэх хэсэгт Ам бүл 3, ээж Цийлхам 1924 онд төрсөн, тэтгэвэрт, эгч Гармаа 1961, цэвэрлэгч... гэх бичилттэй Хөвсгөл аймаг, сум, райноноос 1986 онд цэргийн тэнцэгчдийн анкетын хуулбар (хх-ийн 35 дугаар тал),

БНМАУ Сайд нарын зөвлөлийн улсын дээд, тусгай дунд, техник-мэргэжлийн боловсролын хороо Улаанбаатар хот дахь Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Санхүү эдийн засгийн техникум, бүртгэлийн дугаар 2303, Батжаргал овогтой Батнасан нь 1983 онд Санхүүгийн ангид элсэн орж 1985 онд төгссөн тул Улсын шалгалтын комиссын 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаар шийдвэрээр Санхүүч, эдийн засагч мэргэжил олгов. ***** дугаартай дипломын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хх-ийн 41 дүгээр тал)

Гэрч *** ...Б.Б  бид хоёр 1985 оны 7 дугаар сард Улаанбаатар хотын Санхүү, эдийн засгийн техникумыг төсвийн нягтлан бодогч мэргэжлээр хамт төгссөн. Тэгээд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх санхүүгийн тасагт хамт ажиллаж байсан бөгөөд Б.Б  нь Санхүү тасгийн даргаар 1985 оны 8 дугаар сард очиж харин миний бие Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх санхүүгийн тасгийн нягтлан бодогчоор 1985 оны 7 дугаар сард томилогдон очиж байсан.

Тэгээд Б.Б  нь 1986 оны 6 дугаар сард хугацаат цэргийн албанд явсан бөгөөд цэрэгт явах хүртэлээ Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх санхүүгийн тасгийн даргаар ажиллаж байсан нь үнэн. Тэрээр хугацаат цэргийн албаа хааж ирээд Хөвсгөл аймгийн *** суманд ажиллаж байгаад сүүлд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд орж ирсэн.... гэх мэдүүлэг, (хх-ийн 28-29 дүгээр тал)

Гэрч Г*** ...Б.Б  бид хоёр Улаанбаатар хотын Санхүү, эдийн засгийн техникумыг 1985 оны 6 дугаар сард хамт төгсөөд, миний бие 1985 оны 7 дугаар сард, харин Б.Б  нь надаас хойш 1 сарын дараа буюу 1985 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд ажиллахаар томилогдсон. Тухайн үед би Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Санхүү тасагт сургууль хариуцсан нягтлан бодогчоор, харин Б.Б  нь тус сумын санхүү тасгийн даргаар очиж ажилласан юм. Тэрээр 1986 оны 6 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдан цэрэгт яваад түүнээс хойш Рэнчинлхүмбэ суманд ажиллаагүй.

Биднийг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд очиж ажиллах үед тус сумын Санхүү тасаг нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд харъяалагддаг байсан бөгөөд тэр үед Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга нь Жигжгээ дарга байсан.

Тухайн үед тус сумын санхүү тасаг нь 3 орон тоотой байсан бөгөөд Санхүү тасгийн дарга нь Б.Б , сургууль хариуцсан нягтлан нь Г*** миний бие, захиргаа хариуцсан нягтлан бодогч нь ** гэж хүн байсан. Бид гурав Улаанбаатар хотын Санхүү, эдийн засгийн техникумыг 1985 онд хамт төгсөөд 3-уулаа шинээр томилогдон очиж ажиллаж байсан.... гэх мэдүүлэг (хх-ийн 38-39 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Б.Б гийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл санхүү тасгийн даргаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Б.Б д холбогдох ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс зэрэг байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын даргын ***** өдрийн Б.Б д холбогдох *** онуудын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны 70 дугаар дансны архивын баримт шүүхэд Захиргаа хэсгийн баримт олдоогүй тус архивт хадгалагдаагүй болно. гэх бичилттэй *** дугаартай албан бичгээр (хх-ийн 44 дүгээр тал) тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно.

Хавтаст хэрэгт Б.Б БХЯ-ны сайдын ***** дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1986.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 289 дүгээр ангид алба хааж, мөн сайдын **** дүгээр тушаалаар *** дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа (хх-ийн 8 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын **** дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Б гийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 22-26 дугаар тал) тус тус хавтаст хэрэгт авагдсан болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч *** Б.Б (****)-гийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл санхүү тасгийн даргаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     С.ОЮУНЖАРГАЛ