2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/01549

 

 

 

 

 

2025 02 19

191/ШШ2025/01549

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргйин шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* Б******* /ИБД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С******* П******* овогт М*******ы Е******* /-*******/-т холбогдох,

 

110,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Б*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Б******* би М.А гэж хүнтэй 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр хотхон, С.Шаравын гудамж, байр, 94 тоот хаягт байршилтай, 49,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсоны дагуу орон сууцыг шилжүүлэн өгсөн боловч М.А нь төлбөрөө төлөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00209 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 860 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 00260 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ М.Е*******, Г.М, М.А нарын хооронд байгуулсан гэх 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээг эх хувиар шүүхэд гаргасан байна. М.Е*******, Г.М, М.А нарын хийсэн тохиролцооны дагуу М.Б******* нь М.Агаас авах 110 сая төгрөгийн оронд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах 3 га газрыг М.Е*******ийн эзэмшлээс өөрийн Г ХХК-д шилжүүлэн авсан байх бөгөөд уг баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна. М.Е******* нь Г.Мд өр төлбөртэй байгаагүй ба өөрийн газрыг үнэ төлбөргүй нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх зэргээр мэдүүлсэн, М.Е******* нь гэрээ байгуулахдаа нэхэмжлэгчийг оролцуулаагүй шалтгааныг энэ асуудал Б*******д хамаагүй гэж тайлбарласан тул Г.М, М.А нартай хийсэн тохиролцоогоо М.Е******* үгүйсгээгүй байна гэж дүгнэсэн.

 

Гэтэл М.Е******* нь миний эзэмшлийн компанийн нэр дээр дурдагдсан газрыг үнэ төлбөргүй шилжүүлсэн мөртлөө миний орон сууцыг газар худалдсан төлбөрт тооцон авсан мэтээр хоорондоо гэрээ байгуулан намайг маш ихээр хохироосон байх ба бидний хооронд тухайн газрыг орон сууцаар худалдах авах талаар ямар ч тохиролцоо байгаагүй, компанийн нэр дээр газрыг шилжүүлэн авахдаа үнэ төлбөргүй шилжүүлэн авахаар тохиолцсон, газрыг бодитоор шилжүүлэн өгөөгүй, газар нь эрхийн зөрчилтэй байсан, шилжүүлсэн гэх газар нь тийм үнэлгээтэй байх ямар ч боломжгүй байсан байдаг.

 

М.Е*******, Г.М, М.А нар нь 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээгээр миний өмчлөлийн орон сууцыг өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр, намайг оролцуулалгүй хоорондоо өөрсдийн өр төлбөрт шилжүүлсэн хэлцэл хийсэнг би огт хүлээн зөвшөөрдөггүй.

 

Нэгэнт шат шатны шүүхээс М.Е*******ийн шилжүүлсэн газрын төлбөрт орон сууцыг шилжүүлэн өгсөн байна гэж дүгнэсэн, М.Е******* нь Г.М, М.А нарт төлөх өр төлбөрийн үүргээс чөлөөлөгдөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байгаа тул хариуцагч М.Е*******ээс зардлаа нөхөн төлүүлэхээр шаардахаас өөр аргагүй байна. Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол гарснаас хойш энэ талаар хариуцагчтай холбогдоход төлбөрийг хариуцахгүй гэж маргадаг.

 

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т ...хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно... гэж заасны дагуу хариуцагч С******* П******* овогт М*******-н Е*******-с 110,000,000 төгрөг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Б*******, М.А 2 нь 2015 оны 4 сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Н.Б*******гийн өмчийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр хотхон, С.Шаравын гудамж, байр, 94 тоот хаягт байршилтай, 49,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсоны дагуу орон сууцыг шилжүүлэн өгсөн. М.А нь төлбөрөө төлөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00209 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 860 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 00260 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ М.Е*******, Г.М, М.А нарын хооронд байгуулсан гэх 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээг эх хувиар шүүхэд гаргасан байна. М.Е*******, Г.М, М.А нарын хийсэн тохиролцооны дагуу М.Б******* нь М.Агаас авах 110 сая төгрөгийн оронд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах 3 га газрыг М.Е*******ийн эзэмшлээс өөрийн Г ХХК-д шилжүүлэн өгөх гэх агуулгаар энэ гэрээ явагдаж байгаа. М.Е******* нь Г.Мд өр төлбөртэй, Г.М нь М.Ад өр төлбөртэй гэх агуулгаар хоорондоо тохиролцож гэрээ байгуулсан. Шүүхээс энэ гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Энэ гэрээнд Н.Б*******г огт оролцуулаагүй, энэ гэрээнд мөн Г ХХК-ийг оролцуулаагүй. Г ХХК нь Н.Б*******гийн эзэмшлийн компани байдаг. М.Е******* нь нэхэмжлэгчийг оролцуулаагүй шалтгааныг Н.Б*******д хамаагүй, Г.М, М.Е*******, М.А нарын хооронд хийгдсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа. Ийнхүү Н.Б******* нь орон сууцны төлбөрийг олж авч чадахгүй байдал үүссэн. М.Е*******тэй хоорондоо тохиролцоо зэрэг ямар нэгэн зүйл байхгүй байхад М.Е*******ийн төлбөрт орон сууцны төлбөрийг шилжүүлсэн мэт хоорондоо хэлцэл хийж хохироож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Е*******ээс орон сууцны төлбөр болох 110 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Асуудал юунаас үүссэн бэ гэвэл М.Е*******, Г.М, н.Б гэж нөхдүүд 10 га газартай аялал жуулчлалын цогцолбор байгуулъя, рестораныг нь чи хариуц гэж Н.Б*******д хэлсэн. Н.Б******* нь угаасаа нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хувьдаа ресторантай тогооч хүн. Рестораныг чи хариуц, баталгаа болгож 10 га газрынхаа 3 га газрыг нь чамд шилжүүлж өгье гэж хэлцэл тухайн үед явагдсан. Газар шилжүүлэх болсон үндэслэл нь өөр зүйл байсан, тийм учир тухайн үеийн байдлаар хөрөнгийн үнэлгээний тайлан өгч байгаа, хамгийн ихдээ 30 сая төгрөгийн үнэлгээтэй газрыг 110 сая төгрөгт өгнө гэж логик байхгүй. Хэрвээ тийм бол М.Е*******ийг гурвалсан гэрээнд оруулах ёстой, өмчлөгчийг нь оруулахгүйгээр 3 нөхөр өмчлөлийн эд хөрөнгийг нь шийдээд байгаа юм. Энэ гэрээ, хэлцэл хийгдэж 10 гаруй жил болж байна, миний хувьд хохиролтой байна. Би хэрвээ 10 гаруй жил тухайн байрыг түрээсэлсэн бол өөрийнхөө өртгийг олоод тодорхой хэмжээний мөнгөө олох байсан. Тухайн үед газрын ямар ч мэдлэггүйг минь далимдуулж авсан, нэг ч төгрөг төлөөгүй. Тухайн үеийн үнэлгээгээр 30 гаруй га газар авах байтал 3 га газар л өгсөн байсан. Миний хувьд их гомдолтой байна, иймд зөв шударгаар шийдвэрлэж, миний хохирлыг барагдуулж өгнө үү. Газар шилжүүлэх үед бүгд найз л гэж явж байсан боловч луйварчин байсан гэдгийг би энэ хугацаанд мэдлээ. Иймд миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна.

Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ 2 үндэслэлээр хэлж байх шиг байна. 1-т газрыг шилжүүлж өгсөн учир орон сууцны үнэ төлөгдсөн гэж тайлбарлаж байна. М.Е*******ээс Н.Б*******гийн Г ХХК-д газрыг шилжүүлж өгснөөр орон сууцны төлбөр төлөгдсөн гэж тайлбарлаж байна. Тухайн үед орон сууцны төлбөрийг газраар төлж барагдуулахтай холбоотой ямар ч хэлцэл явагдаагүй, хаана ч тийм зүйл байхгүй. Тухайн үед Н.Б******* нь 2 өрөө байраа заръя гэж энэ хүмүүстэй ярьж байсан, тэгэхэд М.А гэх хүний нэр дээр шилжүүлж өгчих гэж хэлээд М.Агийн нэр дээр шилжүүлж авсан. 3 га газартай холбоотой асуудалд энэ хүмүүс нь хамтарч аялал жуулчлалын бааз байгуулъя, чи тогоочоор ажилла гэх агуулгаар шилжүүлж өгье гэж хэлсэн газар нь хэлцэл хийсэн, шилжүүлсэн эсэх нь огт мэдэгдээгүй. Тухайн үед энэ газрыг худалдан авах ямар ч зорилго, хүсэл байгаагаагүй, тийм учир гурвалсан гэрээ гэх гэрээнд Н.Б*******г оролцуулаагүй. Хэрвээ тэр хэлцэл бодитой явсан бол энэ гэрээнд оролцуулах ёстой, өмчлөгчийг оролцуулахгүйгээр өмчлөх эд хөрөнгийг хаа хамаагүй гурван этгээд хоорондоо шилжүүлж байгаа, өр төлбөрөө барагдуулж байгаа нөхцөл байдал байж болохгүй. Газрын албанаас удаа дараа баримт шаардсан боловч Г ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн гэх нэг ч баримт ирэхгүй байгаа, мөн хэрвээ газраар энэ орон сууцны төлбөр төлөгдсөн гэж үзвэл үнэлгээний хувьд энэ 3 га газар нь 110 сая төгрөг хүрэхгүй. Албан ёсоор үнэлүүлэхэд үнэлгээ нь 31 сая төгрөг л гарч байгаа. Иймд хариуцагчийн хэлж байгаа хэлцэл нь бодитой биш гэдэг нь тогтоогдож байна. Дараагийн үндэслэлийг хариуцагч тал шийдсэн гэж хэлж байгаа, энэ гурвалсан гэрээг үнэлж, М.Агаас нэхэх эрхгүй гэдгийг нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан учир манайх хүлээн зөвшөөрч байгаа. Одоо манайх М.Е*******ээс авахаас өөр аргагүй болж байна. Иймд М.Е******* нь үндэслэлгүй хөрөнгөжиж байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар М.Е******* нь төлбөр төлөх үүрэгтэй гэдэг нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Б*******гийн нэхэмжлэлтэй М.Е*******т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа М.О би нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Н.Б*******гийн 2023 оны 02-р сарын 20-ны өдрийн гаргасан Хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

1-т Анх М.Е******* нь нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж байгаа Г.М, М.Е******* болон нэг хүнтэй гурвуулаа нийлж хамтарч ажиллахаар болоод Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших нийт 10 га газрыг хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Хамтарч ажиллах болоод энэ гэрээний дагуу М.Е*******ийг энэ гэрээнээс гаргасан. Ингэхдээ маргаж буй 3 га газрыг М.Е*******ээс Г.М руу шилжүүлсэн. Г.М шилжүүлэхэд 2015 оны 4 сарын 28-ны өдрийн М.А, Г.М, М.Е******* гурвын үйлдсэн гэрээний дагуу М.Е******* нь 2015 оны 5 сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшлийн Г ХХК-д шилжүүлж өгсөн. Гэрээ байгуулагдаж гэрчилгээ нь гарсан байдаг. Бодит нөхцөл байдал нь ийм зүйл болсон байдаг юм байна лээ. 2-т энэ орон сууц болон газартай холбоотой маргааныг анхан, давж заалдах шатны шүүх болон улсын дээд шүүхээр дүгнээд эцэслэгдэж шийдвэрлэгдсэн. Манайхаас нэгэнт шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн учир хэргийн материалд авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 сарын 27-ны өдрийн 55 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн хувьд Г.Мд өгөх байсан 3 га газрыг нь нэхэмжлэгчийн компани руу шилжүүлэх үүрэгтэй оролцсон. Энэ маргаанд М.Е******* ямар ч хамааралгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн тайлбартай холбоотой хэлэхэд одоо энэ газрыг очиж үзээгүй, мэдэхгүй гэж өмгөөлөгч нь хэлж байна, гэтэл нэхэмжлэгч нь сая тайлбартаа надад 3 га газар өгсөн гэж хэлж байна. Энэ 3 га газар өгснийг хэрхэн нотлох вэ гэвэл 2015 оны 5 сарын 13-ны өдөр Н.Б*******гийн газар шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан үйлдэл нь гэрчилнэ. Тэгэхээр энэ 3 га газрыг хэлцэл хийж М.Агаас, М.Е*******ээс авсан нь нотлогдоно. Өр төлбөр барагдуулсан 3 этгээдийн хооронд байгуулагдсан гэрээг ярьж байна, энэ гэрээнд яагаад заавал Н.Б*******г оролцуулах ёстой юм, Н.Б******* чинь М.Атай орон сууц худалдах, худалдан авах арилжааны гэрээ байгуулсан. 3 га газрыг нь авъя, оронд нь орон сууцаа өгье гэх тохиролцоо байдаг, энэ тохиролцоог нь шийдсэн шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан. Газрын албанаас лавлагаа авахаар гарч ирдэггүй гэж сая хэлж байна. Газрын албанд лавлагаа хийдэг хүн нь М.Е******* биш, яагаад М.Е******* нь газрын харилцаанд холбоогүй болсон бэ гэвэл М.Е******* нь газрыг шилжүүлж өгснөөр эрх, үүрэг нь дуусгавар болж байгаа, тэр газартай ямар ч холбоогүй. М.Е*******ийн өмнө нь гаргаж байсан хүсэлт нь тухайн 10 га газрыг хувааж 3 га газар болгож кадастрын зураг хийнгүүт нь газрын албаны архиваас очиж харахад Х-ээд урьдын байсан гэрчилгээ, хүсэлтийг хүчингүй болгосон. 3 га газраа өөрсдөө аваагүй, мэдээгүй гэж байвал үнэнд нийцэхгүй байна. Өөрсдөө очиж тухайн 3 га газрын гэрчилгээг авч очоод кадастр нь яагаад газрын албанд бүртгэгдэхгүй байгаа юм гэдгийг өөрсдөө очиж ярих хэрэгтэй, хандах хэрэгтэй. Энэ нь захиргааны хэргийн шүүхээр явах ёстой. Хэрвээ М.Е******* нь тухайн 3 га газрыг шилжүүлж өгөөгүй байсан бол нэхэмжлэлийн үндэслэл нь ойлгомжтой байна, гэтэл М.Е*******ийн эрх мэдлээс давсан асуудал байна, М.Е******* үүргээ гүйцэтгэсэн. Тухайн 3 га газрыг хэн нь авах нь хамаагүй, 3 га газраа өөрийнхөө 10 га газраас тастаж өгснөөр үүрэг нь дуусгавар болсон. 2-т арилжааны гэрээтэй холбоотой 1 зүйл хэлэхгүй бол болохгүй байна. Н.Б*******, М.А нарын хувьд эрх, үүргийн асуудал яригдана. Эрхийн асуудал нь юу яригдах вэ гэвэл орон сууц шилжүүлж өгч байгаа, М.А орон сууцыг нь авсан байна, үүний хариуд М.А нь Н.Б*******д 3 га газрыг шилжүүлж өгнө, 3 га газрын эрхийг шилжүүлж өгсөн баримт нь хавтаст хэрэгт шүүхийн хуулбар үнэн дардастай авагдсан, энэ эрхийн асуудал ингэж дуусаж байгаа. Үүргийн хувьд М.А орон сууцыг авсан байна, эрхийн гэрчилгээ гарсан Н.Б******* нь өөрийнхөө эзэмшил, ашиглалтад тэр газрыг авах, авахгүй нь өөрийнх нь асуудал. М.Е******* юм уу, М.А түүнийг хөтөлж, дагуулж очоод чи энэ газраа ашиглаач ээ, эсхүл битгий ашигла гэж энэ хүний эрхэнд халдаж болохгүй. Өөрийнхөө үзэмжээр гуравдагч этгээдийн өмнө энэ хүн чинь тэр газрыг өмчлөгчийн нэгэн адил захиран зарцуулна. Өмчлөгч яадаг вэ гэвэл Иргэний хуульд байгаагаар өөрийнхөө үзэмжээр эзэмшиж, ашиглана. Өөрийн үзэмжээр гэдэг нь ашиглахгүй байсан ч болно. Өнөөдөр Н.Б*******гээс газраа очиж үзсэнгүй, ашигласангүй гэж биднийг буруутгаж болохгүй, энэ хүн газраа үзээгүй гэж байгаа нь өөрийнх нь л асуудал байх, төрийн байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээг нь гаргаж өгчихлөө, кадастрыг нь хийгээд М.Е*******ээс салгаж өгчихлөө, үнийн зөрүүний асуудал нь өөр асуудал юм. Хэрвээ үнийн зөрүү яригдсан бол та нар М.Агаас 110 сая төгрөгийг, орон сууцаа нэхэмжилж байхдаа үнийн зөрүү ийм байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргахгүй яасан юм бэ, нэгэнт энэ үйл баримтыг шүүх шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нэгэнт шийдсэн хэргийг бид нар дахин нотлох баримтаар нотлохгүй. Нэгэнт энэ 2 хүний хооронд арилжааны гэрээ байгуулагдсан, өгөх, авах зүйлээ өгч үүргийн харилцаа дуусгавар болсон гэж дүгнэсэн учир дахин үүрэг өнөөдөр яригдахгүй. Хуульд сүүлд нэмэгдсэн зүйл байгаа, 1 эрх зүйн маргаанд 2 дахин нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй гэж байгаа. Тэгэхээр М.А, Н.Б******* нарын хооронд хийгдсэн хэлцлийг шүүх нэгэнт эцэслэн шийдвэрлэсэн тул М.Е*******ээс 110 сая төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн яагаад 110 сая төгрөг нэхэмжилж байгаа юм, М.Е******* чинь 3 га газраа эзэмшээгүй байгаа, хамаагүй болсон. Одоо 10 га газар нь ч М.Е*******ийн нэр дээр байгаа эсэх нь мэдэгдэхгүй. М.Е*******тэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж байх шиг байна. Гэтэл 3 га газраа Г ХХК нь эзэмших эрхийн гэрчилгээгээр шилжүүлж авсан байхад яагаад 110 сая төгрөгийг бүгдийг нь нэхэмжилж байна вэ, өнөөдрийн зах зээлийн ханш нь ямар байгаа юм, үнийн зөрүүгээ шаардаж болоогүй юм уу. 2-т энэ 3 хүний асуудал яригддаг, түрүүн манай төлөөлөгч буруу ярьчих шиг боллоо. Г.М хамтран ажиллах гэрээнээс гарж М.Е******* өртэй үлдэхгүй гэж 3 га газраа тасалж өгсөн зүйл болсон юм шиг байгаа юм. Гэрээнд л өр өр гэсэн болохоос биш. Г.М нь М.Е*******ээс 3 га газраа авах нь үнэн юм байна лээ, тийм учир тэрийгээ баталгаажуулсан гэж үзэж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдож байгаа учир тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 14-ний өдрийн 151/ШШ2019/00209 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 860 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 001/ХТ/2020/00260 дугаартай тогтоол, гараар бичсэн бичвэр бүхий М.Е*******, Г.М, М.А нарын байгуулсан гэрээ, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан гомдол зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн, Хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ММ үнэлгээ ХХК-ийн гаргасан газрын үнэлгээний тайлан, хавсралтын хамт нийт 18 хуудас баримт эдгээрийг бүрдүүлж өгсөн,

Хариуцагчаас итгэмжлэл, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамж, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/392 дугаар Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/345 дугаар Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 534 дугаар Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ, кадастрын зураг, Хот тосгон бусад суурины эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас №, кадастрын зураг, Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ /Гс ХХК/, гэрчилгээ, кадастрын зураг, Т.Е*******, Г.М, М.А нарын байгуулсан гэрээ зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн,

Шүүхийн журмаар Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газраас 16 хуудас нотлох баримтыг шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн, үүнд; Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/345 дугаар Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 534 дугаар Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж, кадастрын зураг, Нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Хот тосгон бусад суурины эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас №, Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, газрын эрхийг сэргээх тухай Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад гаргасан Б.Зын өргөдөл, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгаас ирүүлсэн 19 хуудас нотлох баримтууд мөн өмнө ирүүлсэн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирүүлсэн баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Н.Б******* нь хариуцагч М.Е*******т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 110,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, М.Е******* нь Г.М, М.А нарт төлөх өр төлбөрийн үүргээс чөлөөлөгдөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байгаа тул хариуцагч М.Е*******ээс орон сууцны үнийг нөхөн төлүүлэхээр шаардсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч М.Е******* нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлд дурдаж байгаа орон сууц, газартай холбоотой асуудлаар анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр гарсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2019/0209 шийдвэрээр, нэхэмжлэгч Н.Б*******, хариуцагч М.А нарын хооронд 2 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бодит байдалд орон сууцны төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгө буюу газраар төлж барагдуулахаар тохирч улмаар Н.Б*******гийн эзэмшлийн Гранд соурсе ХХК-д 3 га газрыг шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, давж заалдах, хяналтын шатны шүүх уг шийдлийг хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-5-23/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Иймээс Нэхэмжлэгч Н.Б******* нь М.Ад худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг худалдахаар тохирч орон сууцын шилжүүлэн өгсөн боловч М.А мөнгийг төлөөгүй, улмаар нэхэмжлэгч М.Ад холбогдуулан шүүхэд хандсан боловч М.Е*******, Г.М, М.А нарын тохиролцооны дагуу М.Б******* М.Агаас авах 110,000,000 төгрөгийн оронд М.Е*******ээс 3 га газрыг өөрийн эзэмшлийн Г ХХК-д шилжүүлэн авсан, М.Е*******ийн шилжүүлсэн газрын төлбөрт орон сууцыг шилжүүлэн өгсөн, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 110,000,000 төгрөг төлөх худалдан авагч М.Агийн үүрэг дуусгавар болсон үйл баримтыг дахин нотлох, энэ талаар маргах үндэслэлгүй юм.

 

3.2. Харин нэхэмжлэгч Н.Б******* нь хариуцагч М.Е*******ийг Г.М, М.А нарт төлөх өр төлбөрийн үүргээс чөлөөлөгдөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байгаа тул хариуцагч М.Е*******ээс 110,000,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шаардсан гэж тайлбарладаг.

 

4. Хэрэгт газартай холбоотой дараах баримтууд байна.

 

4.1.Төв аймаг, Сэргэлэн сум, Өндөр дов гэх газарт байрлалтай, нэгж талбарын дугаартай, 3 га газрын талаар;

-Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжаар, газар эзэмших хүсэлтээ гаргасан ...Б.Зт фермерийн зориулалтаар Өндөр довд 3 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, /хх-79/

-Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжаар Бямбасайхан Зын тоот нэгж талбар бүхий Өндөр довд аялал жуулчлалын зориулалтаар олгосон 3 га газрыг Х овогт Шын Хд аялал жуулчлалын зориулалтаар 54 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, /хх-88-90/

-Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 534 дугаар Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжаар Х овогт Шын Хы тоот нэгж талбар бүхий Өндөр довын зүүн талд аялал жуулчлалын зориулалтаар олгосон 3 га газрыг М*******ы Е*******т 54 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. /хх-84-87/

-Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/345 дугаар Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжаар М*******ы Е*******ийн эзэмшилд байсан нэгж талбар бүхий Өндөр довд аялал жуулчлалын зориулалтаар олгосон 3 га газрыг Н овогт Лийн Бд шилжүүлж, 15 жилээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, /81-83/

-Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/392 дугаар Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Н овогт Лийн Бгаас түүний эзэмшилд байсан 4109042815 нэгж талбарын дугаартай 4-р баг Өндөр довд аялал жуулчлалын зориулалттай 5 га газрыг Ө овогт Бы Бд шилжүүлж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх-80/

Дээрхээс үзэхэд Төв аймгийн Сэргэлэн сумын Өндөр дов гэх газарт нэгж талбарын дугаартай 3 га газрыг анх Б.Зт эзэмшүүлж, улмаар Б.Заас Ш.Хд, Ш.Хаас М.Е*******т, М.Е*******ээс Л.Бд тус тус газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Уг газар нь М.Е*******ээс Н.Б*******д шилжүүлсэн гэх газрын нэгж талбарын дугаар, байршилтай тохирохгүй байгаа тул энэ хэрэгт шууд хамааралтай баримт гэж үзэх боломжгүй байгаа тул дүгнэлтийг үүгээр дуусгав.

 

4.2.М.Е*******ийн эзэмшлийн Төв аймаг, Сэргэлэн сум, Ханан уулын баруун талд байрлалтай, нэгж талбарын дугаартай, 10 газрын тухайд;

 

-Хот тосгон бусад суурины эдлэн газрын улсын тоо бүртгэлийн 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бөглөсөн хуудас №, мөн өдрийн огноотой Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт,

-нэгж талбарын дугаартай , Төв аймаг, Сэргэлэн сум, 4-р баг, Ханан уулын баруун талд байрлалтай, 10 га газрын Иргэн М******* овогт Е******* /*******/-н эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг /2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн огноотой/,

-эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг /2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн огноотой/ зэрэг баримт байна.

 

Хариуцагч М.Е******* нь уг 10 га газраас 3 га газрыг Г ХХК-д шилжүүлсэн болох нь Газар эзэмших эрх шилжүүлэх 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ, дугаартай газар эзэмших гэрчилгээ, кадастрын зураг баримтаар тогтоогдож байна. /хх-170-172, шүүх хуралдаанд эдгээр баримтыг тод гаргацтай канондож нэмж гаргаж өгснийг хамт шинжлэн судласныг хэрэгт хавсаргасан/

Дээрх баримтаас үзэхэд Г ХХК-д Төв аймгийн Сэргэлэн сум, Ханан уулын баруун урд байрлах, нэгж талбарын дугаартай, 3 га газрыг, 15 жилийн хугацаанд, Эко зуслангийн зориулалтаар, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2015 оны 05 сарын 13-ны өдрийн А/158 шийдвэрээр эзэмшүүлж, дугаартай гэрчилгээг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгож, газрын байршлын кадастрын зураг хийж эргэлтийн цэгүүдийг тогтоож өгсөн байна.

Энд дурдсан дугаартай гэрчилгээг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2019/0209 шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь догол мөр бүхий дүгнэлт хэсэгт дугаар аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /1 дүгээр хх-166/ гэж дүгнэсэн байна. /хх-9/

Мөн энэ хэргийн 24-25 талд авагдсан М.Е*******, Г.М, М.А нарын байгуулсан Гэрээ гэх баримт мөн дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдсэн байна.

 

Нэхэмжлэгч нь Төв аймаг, Сэргэлэн сум, 4-р баг, Ханан уулын баруун талд байрлах, М.Е*******ийн эзэмшлийн нэгж талбарын 18641285750145 дугаартай, 3 га газрыг Бэсгэ ММ үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр 31,177,981 төгрөгөөр үнэлэгдсэн тул 110,000,000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч дээрх баримтаас үзэхэд

-М.Е*******ээс 3 га газар эзэмших эрхийг Г ХХК-д шилжүүлсэн үйл баримт,

-М.Е*******, Г.М, М.А нарын өр төлбөр тооцсон асуудал,

-М.Е*******ийн шилжүүлсэн газрын төлбөрт орон сууцыг шилжүүлэн өгсөн гэж шүүхийн шийдвэрээр дүгнэсэн байна.

Нөгөөтэйгүүр М.Е******* нь Г.М, М.А нарт төлөх өр төлбөрийн үүргээс чөлөөлөгдөж, бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч М.Е*******т холбогдох 110,000,000 төгрөг гаргуулах тухай Н.Б*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т заасан үндэслэлээр шаардлагаа тодорхойлсон тул шүүх энэ үндэслэлээр хариуцагч М.Е*******т холбогдох шаардлагыг эцэслэн дүгнэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг дурдав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн 707,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасантай нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч М.Е*******ээс 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Б*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ