| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0184/Э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2018-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 191
2018 02 26 191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа би даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Р.Энх-Оюун /томилолтоор/,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бод холбогдох эрүүгийн 1708 0295 70036 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Б Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, краны оосорлогч, дохиочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 03-06 насны 2 хүүхдийн хамт С____________________12 дугаар сарын 03-ны өдөр 592 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан (РД:).
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 13 дугаар гудамжны 258 тоот гэртээ хамтран амьдрагч А.Эын толгойн тус газар сандлаар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б оос: мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1708 0295 70036 дугаартай хэргээс:
1.Хохирогч А.Э хэрэг бүртгэлтэд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн : “...2017 оны 12 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед нөхөр Н.Бийн хамтаар найз Мын гэрт нь очсон. Тэнд бид бага зэрэг пиво уусан. Би Мын эхнэр Этэй пиво уусан. Манай нөхөр ганцаараа хамт сууж байгаад 0,75 литрийн том шилтэй архины талыг уусан. Тэндээ ууж сууж байгаад 00 цаг өнгөрч байхад гараад гэр рүүгээ харьсан. Гэртээ харих замдаа гэр бүлийн бага зэрэг маргаан гарч маргалдсан. Тэгээд хашаан дотроо маргалдаж байгаад гэртээ орсон. Гэрт ороод би нөхөртөө уур хүрээд нөхрийг 2-3 удаа алгадаад авсан. Тэгтэл манай нөхөр шууд босч ирээд сууж байсан сандлаараа толгой руу 2 удаа цохисон. Цохингуут миний толгой хагарч цус гоожсон. Тэр үед нөхрийн дүү эхнэртэйгээ цуг байсан. Би цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэд цагдаа дуудаагүй. Би нөхрийн дүү, бэр хоёрын хамтаар гурвуулаа гэмтлийн эмнэлэг орж, толгойдоо 5-6 см шарх байна гээд оёдол тавиулж, боолт хийлгэсэн. Маргааш өглөө нь миний төрсөн эгч О энэ тухай мэдээд цагдаа дуудсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг [1],
2.Хохирогч А.Э мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нөхөр Н.Бын хамт найз Эийн гэрт нь очиж хамт архи, пиво ууж байгаад шөнө буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-нд шилжих шөнө нөхөр бид хоёр гэртээ ирсэн юм. Гэртээ ирээд би нөхөр Н.Бод “чи одоо байнга гэртээ байж байхаар ажил төрөл хиймээр юм” гэж хэлэхэд “чи ямар лайтай юм бэ, пизда чинь” гэж намайг хэлэхээр нь би очоод хацар луу нь 2 удаа алгадчихсан юм. Гэтэл Н.Б сууж байсан модон сандлаараа миний толгойн оройн хэсэгт 2 удаа цохисон. Энэ үед миний толгойноос цус гарсан. Тэгэхээр нь би гэмтлийн эмнэлэг орж толгойндоо оёдол хийлгэсэн. Н.Б бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаагүй. Бид хамт амьдраад 9 жил болж байна, хоёр хүүхэдтэй. Манайх 3, 6 настай хүүхдүүдтэй. Н.Б өмнө нь нэг удаа маргалдаад над руу гар утас шидэж духны хэсэгт хагалж байсан. Энэ үед нь цагдаад хандаж, эмнэлэгт үзүүлсэн баримт байхгүй. Би их хэмжээний согтуу байгаагүй. Гэхдээ би болсон үйл явдлыг бүгдийг санаж байгаа. Н.Б согтуу байсан. Ганцаараа 0,75 литрийн нэг шил архины талыг нь уучихсан байсан юм. Би найз Этэй 2.5 литрийн 3 пиво уусан. Одоо толгой өвдөөд байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг [2],
3.Гэрч Н.Б мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө гэрт унтаж байтал гаднаас ах Н.Б, Э нар согтуу гэрт орж ирсэн. Тухайн үед цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна. Гэрт орж ирээд Э согтуурхаад Н.Б ах руу дайраад үгээр идээд “би энэ амьдралыг ганцаараа авч явж байна” ухааны юм яриад шууд хацар луу нь 2 удаа алгадаад авсан. Энэ үед Н.Б зуухны урд сандал дээр сууж байсан ба алгадуулсныхаа дараа сууж байсан модон сандлаа аваад Эын толгой руу цохисон. Гэтэл Эын толгойноос нь цус гараад би эхнэр Энхжаргалын хамт гэмтлийн эмнэлэг дагуулж ороод оёдол хийлгүүлсэн юм. ...” гэх мэдүүлэг [3],
4.Гэрч М.Э мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд нөхрийн ах Н.Б болон түүний эхнэр Э хоёр их согтуу байдалтай орж ирсэн. Гаднаас гэртээ орж ирэхдээ хоорондоо маргалдаж муудсан байдалтай хэрэлдээд орж ирсэн. Гэрт орж ирснийхээ дараа Э эгч Н.Б ахыг “арчаагүй архичин ажил төрөл хийсэнгүй, би та нарыг ганцаараа тэжээж байна, чи надтай барьцаж архи уулаа” гээд хэл амаар доромжлоод байсан. Энэ үед Н.Б ах Э эгчийг аргадаад “миний хайр одоо унт” гэж хэлсэн. Э тоохгүй агсраад байсан. Тэгснээ гэнэт л Н.Б ахыг 2-3 удаа алгадаад авсан. Гэтэл Н.Б ах уурлаж босч ирээд модон жижиг сандлаар Э эгчийн толгойн хэсэгт 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь нөхөр Бямбасайхан бид хоёр босож ирээд салгасан. Энэ үед Э эгчийн толгойноос цус гараад байхаар нь бид гэмтлийн эмнэлэг дагуулж хамт яваад толгойд нь оёдол хийлгэсэн. ...” гэх мэдүүлэг [4],
5.Гэрч О.Э мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн орчимд найз Э бид хоёр манай гэрт очоод хамт 2 том пиво уугаад сууж байтал Эын нөхөр Н.Б нь гаднаас манай нөхөр Мтай хамт орж ирсэн. Гэрт орж ирээд Н.Б манай гэрт байсан “Титэм” гэдэг архинаас миний харснаар 200 грамм л архи уусан. Энэ үед Э, Н.Бод хандаж “танай дүүтэй хамт амьдарч чадахгүй ээ” гэж хэлж байсан. Гэхдээ манай гэрт бол хоорондоо маргалдаагүй. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд хоёулаа гэр лүүгээ явлаа гээд гараад явсан. ...” гэх мэдүүлэг [5],
6. Н.Бын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр найз Э, М нарын гэрт нь 20-21 цагийн орчимд очсон юм. Гэрт нь очоод Эрдэнмандал, Э нар 1 том пиво уусан. Тэгтэл Э найз нь “пиво уучихсан юм чинь машин барьж болохгүй, тэгэхээр чи миний машиныг унаад манай нөхрийг ажил дээрээс нь очоод аваад ирээч” гэж хэлэхээр нь “тэгье тэгье” гэж хэлээд Мыг ажил дээрээс нь би очиж аваад буцаад гэрт нь ирсэн. Энэ үед Э, Э нар 1 том пиво уугаад дуусаж байсан. ахиад 1 том пиво авч уусан. Би мөн архи уусан гэхдээ их хэмжээгээр бол уугаагүй. Ингээд сууж байтал Э “танай дүү зээлсэн мөнгөө нэхээд байх юм, танай дүүтэй амьдарч чадахгүй нь” гэж надад хэлж байсан. Гэхдээ энэ үед бид огт маргалдаагүй, хоорондоо юм ярьж сууж байгаад 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-нд шилжих шөнө эхнэр Э бид гэр лүүгээ харихаар 00 цаг өнгөрч байхад О.Эийн гэрээс гараад явж байтал Э замдаа явж байхдаа “ажилгүй муу архичин танай гэрийнхэн хүртэл ажил хийдэггүй бүгд надаар тэжээлгэж байгаа” гээд дайраад байсан. Тэгэхээр нь би аргадаад гэр лүүгээ хамт яваад ортол гэрт орчихоод мөн л “чи муу ажилгүй, би л ганцаараа тэжээж байна” гээд дайраад байхаар нь би чимээгүй дуугай суугаад байсан чинь над дээр ирээд намайг 2-3 удаа алгадсан. Энэ үед миний уур хүрээд сандлаар толгойн хэсэгт нь 2 удаа цохисон. Гэтэл Эын толгойноос цус гараад дүү Бямбасайхан, Энхжаргал нар Эыг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан юм. ...2017 оны хавар хэдэн сард гэдгийг нь мэдэхгүй байна. Э ажлаасаа согтуу ирээд над руу агсан тавиад орилоод байхаар нь би гар утсаа өөдөөс нь шидэж байсан. Энэ үед духыг нь оноод шалбарч байсан. ...” гэх мэдүүлэг [6],
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 236 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: зулайн баруун дунд хэсгийн хуйханд ташуу байрлалтай 6 см урттай мэс заслын олон оёдол бүхий шархтай, шархны эргэн тойрон хавдартай.
“...1.А.Э-н биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Б.Долгормаа/...” гэсэн дүгнэлт [7],
8. Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А.Эд үзлэг хийж осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн хуудас [8], Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт [9],
9. Шүүгдэгч Н.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа [10], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [11], Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 ны 12 дугаар сарын 03-ны өдрийн 592 дугаар шийтгэх тогтоол[12], Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт [13], банкуудын лавлагаа [14], тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа [15] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Н.Б нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 13 дугаар гудамж, 258 тоот гэртээ 2017 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч А.Эын толгойн тус газар сандлаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хохирогч А.Эын хэрэг бүртгэлтэд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед би нөхөр Н.Бийн хамтаар найз Мын гэрт очсон, тэнд бид нар бага зэрэг пиво уусан. ...манай нөхөр ганцаараа хамт сууж байгаад 0,75 литрийн том шилтэй архины талыг уусан. ...00 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харьсан. Гэртээ харих замдаа гэр бүлийн бага зэрэг маргаан гарч маргалдсан. ...гэрт ороод би нөхөртөө уур хүрээд нөхрийг 2-3 удаа алгадаад авсан, тэгтэл манай нөхөр шууд босч ирээд сууж байсан сандлаараа толгой руу 2 удаа цохисон, тэгээд цохингуут миний толгой хагарч цус гоожсон. ...” гэх мэдүүлэг [16],
-Хохирогч А.Эын мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-нд шилжих шөнө гэртээ ирээд би нөхөр Н.Бод “чи одоо байнга гэртээ байж байхаар ажил төрөл хиймээр юм аа” гэж хэлэхэд “чи ямар лайтай юм бэ, пизда чинь” гэж намайг хэлэхээр нь би хацар луу нь 2 удаа алгадчихсан юм. Гэтэл Н.Б сууж байсан модон сандлаараа миний толгойн оройн хэсэгт 2 удаа цохисон. Энэ үед миний толгойноос цус гарсан. ...Н.Б согтуу байсан. Ганцаараа 0,75 литрийн нэг шил архины талыг нь уучихсан байсан юм. ...” гэх мэдүүлэг [17],
-Гэрч Бы мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө гэрт унтаж байтал гаднаас ах Н.Б, Э нар согтуу гэрт орж ирсэн. ...Э согтуурхаад Н.Б ах руу дайраад үгээр идээд “би энэ амьдралыг ганцаараа авч явж байна” ухааны юм яриад шууд хацар луу нь 2 удаа алгадаад авсан. Энэ үед Н.Б сууж байсан модон сандлаа аваад Эын толгой руу цохисон гэтэл Эын толгойноос нь цус гарсан. ...” гэх мэдүүлэг [18],
-Гэрч М.Энхжаргалын мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд нөхрийн ах Н.Б болон түүний эхнэр Э хоёр их согтуу байдаттай орж ирсэн. ...Э эгч Н.Б ахыг “арчаагүй архичин ажил төрөл хийсэнгүй, би та нарыг ганцаараа тэжээж байна чи надтай барьцаж архи уулаа” гээд хэл амаар доромжлоод ...Н.Б ахыг 2-3 удаа алгадаад авсан. Гэтэл Н.Б ах уурлаж босч ирээд модон жижиг сандлаар Э эгчийн толгойн хэсэгт 2 удаа цохиод авсан. ...” гэх мэдүүлэг [19],
-Гэрч О.Эийн мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн орчимд найз Э бид хоёр манай гэрт 2 том пиво уусан. ...Н.Б манай гэрт байсан “Титэм” гэдэг архинаас миний харснаар 200 грамм л архи уусан. Энэ үед Э, Н.Бод хандаж “танай дүүтэй хамт амьдарч чадахгүй ээ” гэж хэлж байсан. 2017 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд хоёулаа гэр лүүгээ явлаа гээд гараад явсан. ...” гэх мэдүүлэг [20],
-Н.Бын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-нд шилжих шөнө эхнэр Э бид хоёр гэр лүүгээ харихаар 00 цаг өнгөрч байхад О.Эийн гэрээс гараад явж байтал Э замдаа явж байхдаа ч “ажилгүй муу архичин, танай гэрийнхэн хүртэл ажил хийдэггүй бүгд надаар тэжээлгэж байгаа” гээд дайраад байсан. ...гэрт орчихоод мөн л “чи муу ажилгүй, би л ганцаараа тэжээж байна” гээд дайраад ...намайг 2-3 удаа алгадсан. Энэ үед миний уур хүрээд сандлаар толгойн хэсэгт нь 2 удаа цохисон. Гэтэл Эын толгойноос цус гарсан. ...” гэх мэдүүлэг [21],
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 236 тоот дүгнэлт [22], Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А.Эд үзлэг хийж осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн хуудас [23], Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт [24] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б нь гэм буруугийн талаар маргаагүй.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан байх ба, согтуурсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг тодорхойлсон байдаг ба, тус хуулийн 3 дугаар зүйлд:
- эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд….гэх зэрэг этгээдийг ойлгохоор,
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор хуульчилжээ.
Хохирогч А.Э, шүүгдэгч Н.Б нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 9 жил хамтран амьдарсан, хамтран амьдрагч нар болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогджээ.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан байна.
Шүүгдэгч Н.Б нь гэр бүлий хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч А.Эын бие махбодид халдаж зодсон байна.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг заасан ба, харин мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь дээрх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тус зүйл, хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно. Хүндрүүлэх нөхцөл байдалд “гэр бүлийн хүчирхийлэл”-ийг хамааруулж зохицуулсан байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэргийг хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Н.Б хамтран амьдрагч А.Эыг зодож, хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангажээ.
Иймээс шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талааь зүйн үндэслэл болно. бүлий хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч А.Эрдэнэмандалын бие махбодид халдаж бүртгэх хуур гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн хүлээн авч, шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч А.Эын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч А.Э нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлэхдээ “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн [25] тул шүүгдэгч нь хохирогч А.Эд төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн эзэмшлийн эд хөрөнгө, автомашингүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан,
Шүүгдэгч Н.Б нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2 хоногийн өмнөөс хувиараа ажил хийж байгаа, ажлын талаар тодорхойлолт гаргах боломжгүй, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгч Н.Бод эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 592 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар буюу бүлэглэж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт 3 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэсэн байх ба 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар ялгүй болсон байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх торгох ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзана гэж зохицуулсан.
Тус хэрэгт шүүгдэгч Н.Б ажил, хөдөлмөр эрхэлдэг талаар холбогдох баримтгүй, мөн түүний цалин хөлс, бусад орлогыг тодорхойлсон эх сурвалж баримтгүй байгаа байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Н.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 500 цаг (таван зуу) нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч Н.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч А.Э нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 6-7 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.
[3] Хавтаст хэргийн 15 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 16 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 17 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 20 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 38 дугаар тал.
[9] хавтаст хэргийн 44-52 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 30 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 53 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 59-65 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.
[14] Хавтаст хэргийн 33-36 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 42 дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 6-7 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.
[18] Хавтаст хэргийн 15 дугаар тал.
[19] Хавтаст хэргийн 16 дугаар тал.
[20] Хавтаст хэргийн 17 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.
[22] Хавтаст хэргийн 20 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 38 дугаар тал.
[24] хавтаст хэргийн 44-52 дугаар тал.
[25] хавтаст хэргийн 12 дугаар тал