Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 307/ШШ2025/00555

 

 

 

 

 

 

 

2025 04 14 307Ш2025/00555

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: И ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М овогт З.Б /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,667,467.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч З.Б нь манай компанитай 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өдөр И00000080 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно. гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ....5131 зээлийн дансны дугаартай, 670,000 /зургаан зуун далан мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .........6236 банкны тоот дансанд;

2024 оны 01 дүгээр сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 593,162.10 /таван зуун ерөн гурван мянга нэг зуун жаран хоёр төгрөг арван мөнгө/ төгрөг,

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 206,710.30 /хоёр зуун зургаан мянга долоон зуун арван төгрөг гучин мөнгө/ төгрөг,

- Нэмэгдүүлсэн хүү: 10,091.27 /арван мянга ерөн нэгэн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг,

- Нийт: 809,963.67 /найман зуун есөн мянга есөн зуун жаран гурван төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг,

2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ......4902 зээлийн дансны дугаартай, 760,000 /долоон зуун жаран мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .........6236 банкны тоот дансанд;

2023 оны 12 дугаар сарын 02-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 641,991.82 /зургаан зуун дөчин нэгэн мянга есөн зуун ерөн нэгэн төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг,

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 238,358.64 /хоёр зуун гучин найман мянга гурван зуун тавин найман төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг,

- Нэмэгдүүлсэн хүү: 13,730.74 /арван гурван мянга долоон зуун гучин төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг,

- Нийт: 894,081.20 /найман зуун ерөн дөрвөн мянга наян нэгэн төгрөг хорин мөнгө/ төгрөг,

2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ..........7769 зээлийн дансны дугаартай, 3,040,000 /гурван сая дөчин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .........6236 банкны тоот дансанд,

2023 оны 11 дүгээр сарын 29-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 2,845,828.78 /хоёр сая найман зуун дөчин таван мянга найман зуун хорин найман төгрөг далан найман мөнгө/ төгрөг,

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 1,057,619.12 /нэг сая тавин долоон мянга зургаан зуун арван есөн төгрөг арван хоёр мөнгө/ төгрөг,

- Нэмэгдүүлсэн хүү: 51,474.95 /тавин нэгэн мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрө ерөн таван мөнгө/ төгрөг,

- Нийт: 3,954,922.85 /гурван сая есөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун хорин хоёр төгрөг наян таван мөнгө/ төгрөг,

Иймд зээлдэгч З.Б-аас үндсэн зээлийн төлбөрт 4,080,982.70 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,502,688.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,296.96 төгрөг, шимтгэл 0.0 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 5,667,467.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч З.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие З.Б нь И ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,667,467.72 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч З.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,667,467.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Б нь нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,667,467.72 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, З.Бд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч З.Б нь нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,667,467.72 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж, З.Бд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,629.48 төгрөгөөс 52,814.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс 52,814.74 төгрөгийг, хариуцагч З.Б-аас 52,814.74 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ