| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00464/И |
| Дугаар | 307/ШШ2025/00556 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 307/ШШ2025/00556
2025 04 14 307/ШШ2025/00556
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: , К ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О овогт Г.Т /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,109,733 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч К ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Г.Т нь тус банктай 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр MN.........018824 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр 18,912,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авахаар тохиролцсон.
Нэхэмжлэгч нь 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчид 18,912,000 төгрөгийн зээлийг олгосноор Цахим цалингийн зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 656,833.20 төгрөг, зээлийн хүүнд 640,542.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,465.53 төгрөг тус тус төлсөн байна. Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан Зээл, зээлийн хүүний тооцоолол-д тусгав.
Хариуцагчид Цахим цалингийн зээлийн гэрээ-гээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан бөгөөд хариуцагч нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно.
Иймд хариуцагчтай 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан MN.........018824 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, хариуцагчаас 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан MN.........018824 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-ний мөнгөн төлбөрийн үүрэг болох үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 18,255,167 төгрөг, зээлийн хүүнд 1,829,176 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 25,391 төгрөг буюу нийт 20,109,733 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Г.Т нь К-наас нэхэмжилж байгаа 20,109,733 төгрөгийг маргах зүйлгүй төлөхийг зөвшөөрч байна. Иймд маргах зүйлгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч Г.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,109,733 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Т нь нэхэмжлэгч К ХК-ийн нэхэмжилсэн 20,109,733 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Г.Тд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Г.Т нь нэхэмжлэгч К ХК-ийн нэхэмжилсэн 20,109,733 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж, Г.Тд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,699 төгрөгөөс 164,349.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс 164,349.5 төгрөгийг, хариуцагч Г.Т-гээс 164,349.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч К ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ