Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 307/ШШ2025/00558

 

 

 

 

 

 

 

2025 04 14 307Ш2025/00558

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: М ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б овогт А.Р /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,113,299.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч М ХК нь 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр А.Р-тай .......7930 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж, 1,000,000 төгрөг зээлсэн. Хариуцагч А.Р нь зээлийн гэрээний үүрэгт 257,207.97 төгрөг төлсөн боловч 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ зөрчсөн.

Иймд А.Раас .......7930 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,096,299.41 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 1,113,299.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.Р шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

М-аас нэхэмжилсэн 1,113,299.41 төгрөг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч А.Рд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,113,299.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Р нь нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжилсэн 1,113,299.41 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, А.Рд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч А.Р нь нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжилсэн 1,113,299.41 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж, А.Рд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,270.12 төгрөгөөс 18,635.06 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс 18,635.06 төгрөгийг, хариуцагч А.Р-ас 18,635.06 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ