Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2025/00094

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         **аймгийн **сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Хүсэлт гаргагч: **аймаг **сум, ** тоотод оршин суух хаягтай, **овогт ****, РД:**/-н хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч **, гэрч **, нарийн бичгийн дарга ** нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие 1990 оны 09 сарын 01-нээс ** хотод худалдааны ТМС-д элсэн орж суралцаад 1991 оны 06 сарын 19-нд төгссөн. 1991 оны 06 сарын 19-нд **худалдааны 9 дүгээр конторт касс худалдагчаар ажилд орж 1997 оны 9 сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд ** худалдааны 9 дүгээр контор татан буугдаж ** худалдааны 10 дугаар конторт шилжин ажилласан. Мөн хөдөлмөрийн дэвтэр нийгмийн даатгалын дэвтэр болж өөрчлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр бүгд байгаа. Анх сургуульд орсон, төгссөн, ажилд орсон гарсан тушаалууд бүгд байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр дээр халагдсан тушаал байхгүй гэдэг үндэслэлээр дээрх ажилласан таван жил тэтгэвэр тогтоолгоход ороогүй болно. Иймд хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр дээрх тушаал, хамт ажиллаж байсан хүмүүс болон тухайн үед нягтлан ** аймаг***, нарыг гэрчээр асууж миний ТМС-д сурсан 10 сар, **ын Худалдааны 9,10 дугаар конторт ажилласан 4 жил 2 сар, нийт 5 жил ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү...” гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Хүсэлт гаргагчийн 437433 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/хх-3-5/,

2.Хүсэлт гаргагчийн 044546 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 4-5/,

3.** төрөлжсөн архивын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 34/519 тоот лавлагаа /хх-ийн /,

4. Гэрчийн **н мэдүүлэг /хх-ийн /,

5. Гэрч ** хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн / зэрэг нотлох баримтууд болно.

Хүсэлт гаргагчийн ** **замын **Худалдааны 9 дүгээр контор болон **нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээний ** төвд ажиллаж байх үеийн холбогдох тушаалууд архивын байгууллагад хадгалагдаагүй болох нь ****замын Төрөлжсөн архивын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 34/519 тоот лавлагаагаар тогтоогдож байна. 

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч ** нь ****замын 9 дүгээр конторт 1991 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл кассчин, худалдагчаар, **-ын Худалдаа нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээний ** төвд 1995 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл талхчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн зохих бичилт, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд Хүсэлт гаргагч **н ****замын 9 дүгээр конторт 1991 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл кассчин, худалдагчаар, **-ын Худалдаа нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээний ** төвд 1995 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл талхчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр **гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр **-ын Худалдааны 9-р конторт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байх тул түүний мэдүүлэгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч    улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **овогт ******Төмөр замын 9 дүгээр конторт 1991 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл кассчин, худалдагчаар, **-ын **нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээний ** төвд 1995 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл талхчнаар ажиллаж байсан байдлыг  тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Шийдвэр бичгийн хэлбэрээр 14 хоногийн дотор гарах бөгөөд гарснаас хойш хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд хүрэлцэн ирж гардаж авахыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА