| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00039/И |
| Дугаар | 150/ШШ2025/00072 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 150/ШШ2025/00072
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, **гудамж, **, **давхар, **тоотод байрлах, “****” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сумын ****-р багт оршин суух, ****холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,684,656.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **л /цахимаар/, хариуцагч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ** нь манай компанитай 2023-11-07-ны өдөр 125400110 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025.01.16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 7801312725 зээлийн дансны дугаартай, 1845,099.20 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 5005195404 Хас банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 1. 2024 оны 3 дугаар сарын 21-ний зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 845,099.20 /найман зуун дөчин таван мянга ерэн есөн төгрөг хорин мөнгө/
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 77,517.59 /далан долоон мянга таван зуун арван долоон төгрөг тавин есөн мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 8,001,82 /найман мянга нэг төгрөг наян хоёр мөнгө/
- Нийт: 930,618.61 /есөн зуун гучин мянга зургаан зуун арван найман төгрөг жаран нэгэн мөнгө/
2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 7801298872 зээлийн дансны дугаартай, 1494,999 03 төгрөгийн зээний 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 5005195404 Хас банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 2. 2024 оны 3 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь
- Үндсэн зээл: 494,999.03 /дөрвөн зуун ерэн дөрвөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг гурван мөнгө/
- Шимтгэл: 0.00 Үндсэн хүү: 45,404.29 /дөчин таван мянга дөрвөн зуун дөрвөн төгрөг хорин есөн мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 4,686.90 /дөрвөн мянга зургаан зуун наян зургаан төгрөг ерэн мөнгө/
- Нийт: 545,090.22 /таван зуун дөчин таван мянга ерэн төгрөг хорин хоёр мөнгө/
2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 7100211359 зээлийн дансны дугаартай, 13,579,999.15 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн ****банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 3. 2023 оны 11 дүгээр сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 3,579,999.15 /гурван сая таван зуун далан есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг арван таван мөнгө/
Шимтгэл: 0.00 - Үндсэн хүү. 1,131,318.96 /нэг сая нэг зуун гучин нэгэн мянга гурван зуун арван найман төгрөг ерэн зургаан мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 62,095.77 /жаран хоёр мянга ерэн таван төгрөг далан долоон мөнгө/
- Нийт: 4,773,413.88 /дөрвөн сая долоон зуун далан гурван мянга дөрвөн зуун арван гурван төгрөг наян найман мөнгө/
Иймд зээлдэгч **-с үндсэн зээлийн төлбөрт 4,920,097.38 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,621,206.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134,852.84 төгрөг, шимтгэл 0 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 6,684,656.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч **нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ** нь Цемент шохой ХХК-д ажилладаг манай үйлдвэр нь өвлийн 3 сар сул зогсолтод зогсож банкныхаа зээлд ч хүрэхгүй байгаа тул 4 сарын сүүлээр төлж эхлэх тул миний шалтгааныг хүндэтгэн хүлээн авна уу. 2025 оны 04 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 784,656.95 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөхөөр болсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**” ББСБ ХХК нь хариуцагч ** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,684,656.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана...” гэж хуульчилжээ.
Иймд нэхэмжлэгч “**” ББСБ ХХК-ийн хариуцагч ** холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6,684,656.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч ** улсын тэмдэгтийн хураамж 121,787.76 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “** ББСБ ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ББСБ ХХК-ийн хариуцагч ** холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6,684,656.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч 2025 оны 04 сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 784,656.95 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч ** улсын тэмдэгтийн хураамж 121,787.76 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “**” ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч ** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА