| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00052/И |
| Дугаар | 150/ШШ2025/00086 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 150/ШШ2025/00086
| 2025 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 150/ШШ2025/00086 | Сэлэнгэ аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **аймгийн **сум, ** дүгээр баг, **ХХК-ийн байранд байрлах, “****ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сум, ** дугаар баг, ** тоотод оршин суух хаягтай, ****, /РД:**/,
Хариуцагч: **аймгийн **сум, ** дугаар баг, 2** тоотод оршин суух хаягтай, ****/РД:**/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 61,516,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдаан нарийн бичгийн дарга ** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “** ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...**овгийн ****, **овогт ****нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ****ББСБ ХХК-тай ЗГ00210626 дугаартай зээлийн гэрээ, байгуулж 11,500,000.00 /Арван нэгэн сая таван зуун мянган төгрөгийн зээлийг жилийн 60 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай анх зээл авсан. Мөн 2021 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр ЗГ00210626А дугаартай нэмэлт зээлийн гэрээ байгуулж 10,300,000.00 /Арван сая гурван зуун мянган төгрөгийг 9 сарын хугацаатай, жилийн 60 хувийн хүүтэй зээлэн авсан. ЗГ00210626А дугаартай зээлийн нэмэлт гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дууссан боловч үндсэн зээл, үндсэн зээлийн хүүг төлөхгүй удаа дараа шаардлага тавьж эвлэрлийн гэрээ хийх зэрэг төлбөр төлүүлэхээр ажилласан боловч төлөгдөөгүй одоог хүрч тул хариуцагч нараас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаарх ЗГ00210626, ЗГ00210626А тоот болон зээлийн гэрээнүүдийн үүрэгт: Зээлийн үндсэн төлбөр 19,300,000.00 төгрөг Зээлийн хүү - 36,089,000.00 төгрөг Нэмэгдүүлсэн хүү - 6,127,400.00 төгрөг 3500210626, 3500210626А дугаартай зээлийн гэрээнүүдийн нийт төлбөр нь 61,516,400.00 Жаран нэгэн сая таван зуун арван зургаан мянга дөрвөн зуун/ төгрөгийг, Хариуцагч **овогтой **, **овогтой **нараас гаргуулан ****ББСБ-д олгуулж өгнө үү. Бид эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч ** нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлага болох 61,516,400 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 31,516,400 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “** ББСБ” ХХК нь хариуцагч **, Т** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61,516,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд зохигч эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 61,516,400 төгрөгийг хариуцагч, **, ** нар нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 31,516,400 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465,532 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,766 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч “** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ** нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага болох 61,516,400 төгрөгийг хариуцагч, ** нар нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 31,516,400 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА