| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00122/И |
| Дугаар | 150/ШШ2025/00113 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 150/ШШ2025/00113
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, ** дүгээр хороо, **гудамж, **оффис, 7 давхарт байрлах, “** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **аймгийн **сум, ** дүгээр баг, ** тоотод оршин суух, ****, РД:**-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,371,374 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ”** ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэний хуулийн 451.1, 453.1 дахь заалтууд, талуудын хооронд байгуулсан 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 230616-1250192 зээлийн дугаартай 810,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай.
** нь манай "**" зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 230616-1250192 дугаартай 810,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 4,8% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн.
Зээлдэгч **нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 313 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 1,371,374 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч ** мөнгөн хөрөнгө гаргуулж, "**" ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “** ББСБ” ХХК нь хариуцагч ** 1,371,374 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 1,371,374 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр 340,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 340,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 340,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 351,374 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “** ББСБ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 36,892 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 18,446 төгрөгийг хариуцагч ** улсын орлогоос 18,446 төгрөгийг тус тус гаргуулж “** ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,371,374 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч **нь 1,371,374 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр 340,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 340,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 340,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 351,374 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА