| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00010/И |
| Дугаар | 302/ШШ2025/00129 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 302/ШШ2025/00129
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: ************-т оршин суух, утас *****, Х.Н;
Хариуцагч: *******-т оршин суух, утас *********, А.М;
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлж авсан 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч А.Мд холбогдуулан зээлж авсан 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Иргэн А.М нь надаас 2024 оны 3-р сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд тухайн үед бид хоёр нотариатаар гэрээ хийж баталгаажуулсан ба уг 2,000,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон юм.
1.2.Иймд иргэн А.Маас зээлээр өгсөн 2,000,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 1,000,000 төгрөг, бүгд 3,000,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.
2.Хариуцагч А.М нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
2.1.Миний бие А.М би тус шүүхэд Х.Нын надад холбогдуулан гаргасан зээл, алдангийн хамт 3,000,000 /гурван сая/ төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч А.М би уг 3,000,000 /гурван сая/ төгрөгийг Х.Над төлж өгөх болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Х.Нын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Мд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.М нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Над төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч Х.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн тал нь болох 31,475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 31,475 төгрөг, мөн хариуцагч А.Маас 31,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч А.М нь зээлж авсан 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 /гурван сая/ төгрөгийг нэхэмжлэгч Х.Над төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн тал нь болох 31,475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 31,475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан таван/ төгрөг, хариуцагч А.Маас 31,475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Над олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.М сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК