| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0566/З |
| Дугаар | 128/ШШ2025/0179 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2025/0179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Т.
Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/26 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/649 дүгээр тушаалаар хэсэгчлэн цуцлагдсан газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг 1,4 га газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С. /цахимаар/, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/29 дугаартай тушаалаар Улаанбаатар хот, дүүргийн 8 (хуучнаар 23 дугаар хороо) дугаар хорооны нутаг дэвсгэрт Богд хан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн аманд 2.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах гэрээ байгуулан 0171185 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр авсан билээ. Бид уг газраа 2019 оноос хойш гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаа бөгөөд аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөн Хот байгуулалт, хөгжлийн газраар 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр "Архитектур төлөвлөлтийн даалгавар"-ийг батлуулан уг даалгаврын дагуу 2023 оны 10 дугаар сард барилгын эскиз зургаа батлуулан ихээхэн хэмжээний зардал гаргаж аялал жуулчлалын цогцолборын барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байсан ч уг газрыг хэсэгчлэн цуцалснаар манай компанид ихээхэн хэмжээний хохирол учрахаар бодит нөхцөл байдал бүрдээд байна. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А/649 дугаартай тушаалаар манай компанийн ашиглах эрхийн гэрчилгээтэй 2.5 га буюу 25015 мкв газраас 14502.46 мкв газрыг хасаж ашиглах газрын хэмжээг 10512.54 мкв болгож өөрчилсөн. Бид өөрсдийн ашиглаж байсан газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/649 дугаартай тушаалаар хэсэгчлэн цуцлагдсан 14502.46 мкв буюу 1.4 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн. Улмаар уг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн хүсэлтийн дагуу Нийслэлийн газрын албанаас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хариу ирүүлсэн бөгөөд уг хариуд "... Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандан 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/304 дугаартай албан бичгээр... 17 иргэн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/649 дугаартай тушаалыг ирүүлсэн бөгөөд цуцлагдсан газруудын эрхийн бүртгэлийг Газрын мэдээллийн системд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар өөрчлөлт хийгдээгүй байна. ...... дээрх асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд танай гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.., гэсэн хариуг ирүүлсэн. Дээрх хариу бичгээс цуцлагдсан газруудын эрхийн бүртгэлийг газрын мэдээллийн системд бүртгэгдсэнээр манай компанид газар ашиглуулах эсэх асуудлыг шийдвэрлэх, хүсэлт өгөх үед газрын эрхийн бүртгэл системд хэсэгчлэн цуцлагдсан газар бүртгэгдээгүй учир шийдвэрлэх боломжгүй гэж ойлгож уг системийн бүртгэл хийгдэж дуусаад манай компанийн гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг шийдвэрлэнэ гэж өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлээгүй, мөн дээд шатны байгууллага болох Нийслэлийн засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр №2024-05/01 дугаартай хүсэлтийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу ирүүлээгүй, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт "Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ" гэж хуульчилснаас үзэхэд Нийслэлийн бидэнд хариу ирүүлээгүй тул ийнхүү шүүхэд нэхэмжлэлийг гаргаж байна. Манай компанийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан №2024-01/03 дугаартай хүсэлт, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №2024- 05/01 дугаартай хүсэлтийг гаргахдаа Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/2054 дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандсан албан бичгийг үндэслэсэн бөгөөд уг албан бичгүүдийн агуулгаас харахад газар нь хэсэгчлэн цуцлагдсан иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироолгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох асуудлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байсан тул өмнө ашиглаж байсан газраас хасагдсан хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгнө, энэ асуудлыг иргэд байгууллагуудыг хохироолгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж эдгээр хүсэлтүүдийг гаргасан боловч энэ талаар ямар нэг арга хэмжээ авалгүйгээр газар нь хэсэгчлэн цуцлагдсан иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг ноцтойгоор хохироож байна. Компанийн зүгээс 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр №2024-05/03 дугаартай хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг газар зохион байгуулалтын албанд гаргасан байдаг. Хүсэлтэд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр egazara.gov.mn хаягаар орж хайлт хийж үзэхэд манай компанийн ашиглаж байгаад хэсэгчлэн цуцлагдсан газарт нэгж талбарын дугаартайгаар 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдлийг бүртгэлээр, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар иргэн газар олгосон мэдээлэл олдсон байх тул энэ талаар мэдээлэл, тайлбар авахаар хүсэлт гаргасан ч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас өнөөдрийг болтол ямар нэг хариу, мэдээлэл одоог хүртэл өгөөгүй учраас манай ашиглаж байсан газрыг бусад этгээдэд олгосон эсэх нь тодорхойгүй байна. Иймд манай компани 2019 оноос хойш уг газрыг гэрээнд заасны дагуу ашиглаж аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр "Архитектур төлөвлөлтийн даалгавар"-ийг батлуулан уг даалгаврын дагуу 2023 оны 10 дугаар сард барилгын эскиз зургаа батлуулж эрх бүхий байгууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг хуулийн дагуу гаргуулан авч ихээхэн хэмжээний зардал гарган аялал жуулчлалын цогцолборын барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байхад уг газрыг хэсэгчлэн хүчингүй болгосноор манай компанид их хэмжээний хохирол учрахаар бодит нөхцөл байдал бүрдээд байна. Иймд манай компанийн ашиглаж байсан газраас хэсэгчлэн цуцалсан газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн ашиглаж байсан газраас хэсэгчлэн цуцлагдсан 14502.46 м.кв буюу 1.4 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/29 дугаартай тушаалаар Улаанбаатар хот, дүүргийн 8 (хуучнаар 23 дугаар хороо) дугаар хорооны нутаг дэвсгэрт 2.5 га газрыг аялал жуулчлалыг зориулалтаар ашиглах гэрээ байгуулан уг газарт аялал жуулчлалын цогцолбор барих төслийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн ерөнхий архитекторын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр баталсан "Архитектур төлөвлөлтийн даалгавар"-ийн дагуу аялал жуулчлалын цогцолбор барих төслийн ажлыг эхлүүлсэн. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/649 дугаартай тушаал гарч тушаалын хавсралтын 6 дахь хэсгээр манай ашиглаж байсан газраас 1.4 га газрыг хэсэгчлэн цуцалсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар хэсэгчлэн цуцлагдсан тушаалыг танилцуулахдаа цуцлагдсан газрыг нийслэлийн засаг дарга танай компанитай гэрээ байгуулан эзэмшүүлэх тул танай компанийн хэрэгжүүлж байгаа төслийн барилгын үйл ажиллагаанд ямар ч сөрөг нөхцөл үүсэхгүй, хилийн цэс өөрчлөгдсөн нь төрийн байгууллагын шийдвэр тул танай эрх ашгийг хохироохгүй гэсэн тул 2024 оны 01 дүгээр сарын 05 өдөр Нийслэлийн газрын албанд хэсэгчлэн цуцлагдсан газрыг эзэмших хүсэлтийг холбогдох баримтуудын хамт хүргүүлсэн боловч Нийслэлийн газрын албанаас 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандан 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/304 дугаартай албан бичгээр ... 17 иргэн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/649 дугаартай тушаалыг ирүүлсэн бөгөөд цуцлагдсан газруудын эрхийн бүртгэлийг Газрын мэдээллийн системд 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн байдлаар өөрчлөлт хийгдээгүй байна. дээрх асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд танай гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна..." гэсэн хариуг ирүүлсэн. Нийслэлийн газрын албанаас газрын мэдээллийн системд хэсэгчлэн цуцлагдсан газрын мэдээлэл бүртгэгдсэнээр газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн тул 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр, 05 дугаар сарын 03- ны өдөр Нийслэлийн газрын албанд, 05 дугаар сарын 03-ны өдөр нийслэлийн засar даргад хандан хэсэгчлэн цуцлагдсан газраа эзэмших хүсэлтийг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Гэтэл хэсэгчлэн цуцал цуцлагдсан газрын мэдээллийг газрын кадастрын мэдээллийн систем egazar.gov.mn цахим хаягаас нэгж талбарын дугаараар хайлт хийж үзэхэд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01122-А/26/2022 шийдвэрээр 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Т.ад үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2037 оны 01 сарын 18-ны өдөр хүртэл 15 жилийн хугацаагаар олгосон гэсэн мэдээлэл олдсон. Egazar.gov.mn цахим мэдээлэл нь алдаатай байж магадгүй бөгөөд хэсэгчлэн цуцлагдсан газрыг манай компани 2019 оноос хойш ашиглаж байгаа мөн, тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийн өөрчлөлт орж 2023 оны 12 дугаар сарын 28- ны өдөр цуцлагдсан, нийслэлийн Газрын албанаас 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн байдлаар хэсэгчлэн цуцлагдсан газрын мэдээлэл газрын нэгдсэн мэдээллийн санд ороогүй тул эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн зэргийг харгалзан 2024 оны 01 дүгээр сард мэдээллийн санд ороогүй 2022 онд газар олгосон байх үндэслэлгүй гэж үзсэн. Гэвч иргэн Т. нь Хот төлөвлөлтийн газар, Барилгын яам болон холбогдох бусад газруудад манай компанийг өөрийнх нь газар дээр барилга барьсан гэж гомдол гаргасан мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Т.ад хэсэгчлэн цуцлагдсан газрыг эзэмшүүлэх захирамж гарсан талаар хариу тайлбартаа дурдсан байх тул egazar.gov.mn цахим мэдээлэл үнэн болох нь батлагдаж байгаа тул уг цахим мэдээлэлд бичигдсэнээр Нийслэлийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01122-А/26/2022 дугаартай (Т.ад 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2037 оны 01 сарын 18-ны өдөр хүртэл 15 жилийн хугацаагаар олгосон) захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Учир нь Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаартай тогтоол, тэмдэглэл, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054 дугаартай албан бичгүүдэд иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироохгүйгээр хэсэгчлэн цуцлагдсан газрыг эзэмших, ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлагдсан хэмжээгээр нь харилцан газар эзэмшиж, ашиглах гэрээ байгуулахыг даалгасан. Тодруулбал: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/649 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт ".., Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаартай тогтоол-уудыг үндэслэсэн байдаг бөгөөд тушаалын 1 дэх хэсэгт ".., 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054. Нийслэлийн засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу.., эрхийг хэсэгчлэн цуцалсугай" гэжээ. Дээрх тушаалын үндэслэх хэсэг болон 1 дэх хэсэгт авагдсан тогтоол, албан бичгийн агуулгыг тодруулбал: Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай тогтоолын 4 дэх хэсэгт "Тусгай хамгаалалттай газар нутагт нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах"-ыг Засгийн газарт үүрэг болгон шийдвэрлэсэн. Энэ зохицуулалт нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар, газар ашиглах гэрээний үндсэн дээр газар ашиглаж байсан этгээдийн газраас нь хэсэгчлэн цуцлагдсан бол нийслэлийн засаг дарга нь хэсэгчлэн цуцлагдсан газрыг хуульд нийцүүлэн, ашиглаж байсан этгээдэд нь эзэмших эрхийн гэрчилгээг олгохоор зохицуулсан, Мөн энэ талаар Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэл 1 дэх хэсэгт "Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийн маргаантай нэгж талбаруудын талаар: ... Ингээд өнөөдрийн байдлаар Богд уулын хилийн заагийн талбайг Юнеско бүртгэсэн талбай 41650 га, Байгаль орчны яамны ашиглаж байгаа хил зааг 42192 га, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ашиглаж байгаа хилийн зааг 41089 га, УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А65 дугаар ажлын хэсгээс тодруулж зурагласан талбай 41423 га газрын байдлаар зурагласан байна. Үндсэндээ Богд уулын хилийн зурвас газар ингэж 4 хилийн цэсээр тодорхойлж өнөөдрийг хүртэл явсан байна..., УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор байгуулагдсан тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажилтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Богд уулын ДЦГ, Чингэлтэй хайрхан уул орчим байгалийн нөөц газар, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийн зөрүүтэйг зураглан үйл ажиллагаандаа мөрдөж ирснээс үүдэн хилийн цэсийн маргаан үүссэн талаар танилцаад дараах санал, дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:.., 4. Тусгай хамгаалалттай газар нутагт нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газар ашиглах эрхийн гэрчилгээг олгох гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. ("эх сурвалж" тэмдэглэлийг Монгол Улсын их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны тэмдэглэл /Мягмар гараг 2023.01.17/ (parliament.mn) цахим хаягаас хуулбарлан холбогдох хэсгийг хэвлэж хүргүүлэв.) Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/2054 дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандсан албан бичигт *... мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон Нийслэл, дүүргийн засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироолгүйгээр тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэж хамтран ажиллахыг хүсье." газар нь хэсэгчлэн цуцлагдсан иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироолгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох асуудлыг зохион байгуулж, шийдвэрлэж хамтран ажиллахыг хүсье..." гэсэн тогтоол, тэмдэглэл, албан бичгийн агуулгаас манай компанийн хэсэгчлэн цуцлагдсан газрыг хуульд нийцүүлэн манай компанид буцаан эзэмшүүлэх үүргийг Нийслэлийн засаг дарга хүлээсэн нь тодорхой харагдана. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хариуцагчаа Т.ад олгосон Нийслэлийн засаг даргын захирамж, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, гэрээ болон хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулж өгнө үү. Гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Манайх 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэгдүгээрт манай компанийн гаргасан хүсэлтийн дагуу хэсэгчлэн цуцлагдсан газарт эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож 1,4 га газарт эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах. 3 дахь шаардлага нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/26 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах гэсэн үндсэн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлд манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/29 дүгээр дугаартай тушаал, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутаг газар ашиглах гэрчилгээ, мөн Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг үндэслэн дүүргийн 08 дугаар хороо /хуучнаар 23 дугаар хороо/-нд 2,5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байсан. Ашиглаж байсан газартаа архитектур, төлөвлөлтийн даалгавар авч аялал жуулчлалын зориулалтын барилгын ажлыг бол эхлүүлэн явж байна. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын газар ашиглах эрх хэсэгчлэн цуцлах тухай А/649 дугаартай тушаал гараад тушаалын хавсралтын 6-д манай компанийн ашиглаж байсан газраас 1,4 га газрыг хэсэгчлэн цуцалсан байдаг. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас бол уг тушаалыг танилцуулахдаа Нийслэлийн Засаг дарга танай компанитай гэрээ байгуулж, гэрчилгээ олгож газрыг эзэмшүүлнэ. Хэсэгт өөрчлөгдсөн төрийн байгууллагын үйл ажиллагаа болохоор танай компанийн аялал жуулчлалын цогцолбор барих төсөлд сөргөөр нөлөөлөхгүй гэж танилцуулсан байдаг. Бид 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хэсэгчилсэн цуцлагдсан газартаа буюу 1,4 га газартаа эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар холбогдох нотлох баримтыг хүргүүлж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлдэг. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай компанид хариу өгсөн байдаг. Хариу бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандан 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/304 дугаартай албан бичгээр 17 иргэн, хуулийн этгээдийг газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/649 дугаартай тушаал ирүүлсэн бөгөөд ирүүлсэн бөгөөд цуцлагдсан газарт эрхийн бүртгэлийг газрын системд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний байдлаар бол өөрчлөлт хийгээгүй байна. Дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэх хугацаанд танай хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна гэж хариу ирүүлсэн байдаг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллийн системд хэсэгчлэн цуцлагдсан газар бүртгэснээр манай компанийн бол эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэж бид манай компанийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 05 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан хүсэлт гаргасан байдаг. Манай компани Нийслэлийн Засаг дарга, Газар зохино байгуулалтын албанд удаа дараа гаргасан хүсэлтийн агуулга нь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай тогтоол, Барилга хот, байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А1/2054 дугаартай тогтоол болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандсан албан бичгүүдийг үндэслэсэн бөгөөд уг албан бичиг, тогтоол, хурлын тэмдэглэлүүдийн агуулгаас харахад хэсэгчлэн цуцлагдсан газруудад иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхлыг хохироохгүйгээр гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгасан агуулгатай байдаг. Тэгээд бид хүсэлт гаргаснаас хойш Нийслэлийн засаг дарга, ямар нэгэн арга хэмжээ авахгүй хүсэлтийг шийдвэрлүүлэхгүй байсан учир бид зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсанаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд буюу хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд манай компанийн 2019 оноос ашиглаж байсан газарт 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А/26 дугаар захирамжаар а иргэн Т.ад 8000 гаруй м.кв газрыг давхардуулж олгосон байдаг. Бид нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр А/26 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн байдаг. Учир нь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаартай хуралдааны тэмдэглэл, тогтоол, Барилга хот, байгуулалтын сайдын А1/2054 дугаартай албан бичгүүдээр иргэн хуулийн этгээдийн эрх ашгийг хохироох бөгөөд хэсэгчлэн цуцлагдсан газарт эзэмших ашиглах эрхийн гэрчилгээг хэсэг цуцлагдсан хэмжээгээр нь бодож өгөх, гэрээ байгуулахыг даалгасан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/649 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт болохоор Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаартай тогтоол, 2023 оны 03 дугаартай тогтоолуудыг үндэслэсэн байдаг. Уг тогтоолуудыг тодруулбал 2023 оны 03 дугаартай тогтоолын 1.4 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутагт нийслэл, дүүрэг, сумын засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгох гэрээ байгуулахыг зохион байгуулах ажлыг Засгийн газарт үүрэг болгож даалгасан байдаг. Энэ зохицуулалтаас харахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдаар олгосон манай газарт Нийслэлийн Засаг даргын газар нутаг хамаарч байгаа болохоор Нийслэлийн Засаг дарга манай компанитай гэрээ байгуулж, гэрчилгээ олгох бүрэн боломжтой гэж үзэж байсан. Мөн Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны тэмдэглэл байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны уг хуралдааны тэмдэглэлийн 1 дүгээр хэсэгт болохоор тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн маргаантай болохыг талууд, маргааны талаар ярьсан байдаг. Үүнд өнөөдрийн байдлаар Богд уулын хилийн заагийг бүртгэсэн талбай нь болохоор 40650, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэглэж, ашиглаж байгаа талбай нь 40192, Нийслэлийн засаг даргын ашиглаж байгаа талбай 41089, Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны А/65 дугаар ажлын хэсгийн тодруулж зураглагдсан талбай нь 41423 гэж Богд уул үндсэндээ 4 өөр хилийн цэсээр өнөөдөр хүртэл явсан. Иймд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор байгуулагдсан тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг баталгаажилтын ажлын явцад хяналт тавих санал, дүгнэлт өгөх ажлын хэсгийн гишүүд Богд уул, Чингэлтэй, Тэрэлж гэх мэт Байгалийн цогцолбор газарт бол зөрүүтэйгээр хилийн цэсийг зураглагдсан байгааг хүлээн зөвшөөрч, хүлээн зөвшөөрөхдөө тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэлийн засаг даргаар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байгаа асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэрчилгээ олгож мөн Нийслэлийн засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар газар олгосон байна. Нийслэлийн засаг дарга гэрчилгээ байгуулж уг цуцлагдсан газруудын хэн нэгэн, иргэн хуулийн этгээдийн эрх ашгийг сонирхлыг хамгаалахгүйгээр зөрчихгүйгээр шийдвэрлээрэй гэсэн агуулгатай гэж харж болно. Мөн логик дэс дарааллын хувьд үзэхэд манайх бол 2019 оноос хойш 2,5 га газрыг бол ашиглаж байсан. Тэгээд 2,5 га газраас 2023 онд Нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарч 1,4 га нь хэсэгчлэн цуцлагдсан байдаг. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Т.ад газар олгосон байдаг. Газрын тухай хуулиудын холбогдох зүйл заалтуудыг зөрчиж буюу хүсэлт гаргаж буй талбай нь иргэн хуулийн этгээдтэй ямар нэгэн а байдлаар давхцахгүй байх гэдгийг зөрчиж давхцуулж газар олгосон байдаг. Иймд манай компанийн хэсэгчлэн цуцалсан газрын 1,4 га газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож өгөхгүй байгаа Нийслэлийн засаг даргын эс үйлдэхүй хууль бус бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж, Нийслэлийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/26 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж буйгаар нэг компанид давуу эрх олгосон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар эзэмших эрх олгосон асуудал нь илт хууль бус захиргааны акт гэж тайлбарлаж байна. Энэ нь өнөөдрийн байдлаар тогтоогдсон зүйл байхгүй, хариу тайлбар хэмжээнд ярьж байгаа байх. Тэгэхээр нэгдүгээрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2,5 га газрыг Э ХХК-д олгосон тушаал нь а илт хууль бус захиргааны акт гэх үндэслэл өнөөдрийн байдлаар тогтоогдоогүй учраас тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хоёрдугаарт нь давуу байдал олгосон гэдэг асуудал яригдаж байна. Тэр бол бас үндэслэлгүй. Ямар нэгэн байдлаар тогтоогдсон зүйлгүй гэж ярьж байна. Энэ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр н. нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэр байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага нь нэгэнт 2022оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/26 дугаартай захирамжийн биелэлтийг нь хангуулж гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах үндсэн шаардлага байсан. Тэгэхээр өнөөдөр бид энэ нэхэмжлэлийн шаардлагыг А/26-тай маргаж байгаагаараа энэ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй маргаад байгаа зүйл огт биш. Энэ шүүхийн шийдвэрээр А/26 захирамжийн биелэлт хангагдсан. А/26 нь үндэслэлтэй эсэх, хууль зөрчиж олгогдсон эсэх, олгогдохдоо хууль зүйн үндэслэлтэй байсан эсэхийг ерөөсөө огт хамаарч үзээгүй. Зүгээр л А/26 захирамжийг биелүүлнэ үү гэдэг ийм зүйлийг даалгасан. Харин манайх 2022 оны А26 захирамж нь гарахдаа Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрччихсөн гэдэг агуулгаар маргаж байна гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн Нийслэлийн засаг дарга нь нийслэлийн мэдэлд ирснээс хойш энэ асуудлуудаа шийднэ. Тэрнээс өөр асуудлыг болбол шийдэхгүй гэж хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч ярьж байна. Гэтэл яг тэр томьёоллоороо ярьвал 2023 оны 12 дугаар сард хэсэгчлэн цуцлагдсан тушаал гарсан өдрөөс эхлэн Нийслэлийн захиргаа нь ирж байна. Тэгэхээр тэр өдрөөс хойш газар эзэмшүүлэх асуудал яригдах нь хуулийн дагуу зөв процесс болно. Гэтэл одоо 2022 оны энэ асуудал нь нэгэнт л Газрын тухай хуулиараа давхцалтай байхад улсын тусгай хэрэгцээнд байсан эсэх, тусгай хамгаалалтад байсан эсэхээс үл хамааран энэ газар дээр хэн нэгэн этгээд газар эзэмшиж ашиглаж л байсан бол хэнд ч өгч болохгүй ээ гэдэг Газрын тухай хуулийн суурь зарчим нь өөрөө алдагдаад байна. Тийм учраас Газрын нэгдмэл мэдээллийн сантай байна. Газрыг эзэмших эрх, ашиглах эрх үүссэн бол дараагийн этгээд эзэмшиж ашиглаж болохгүй гэдэг энэ хуулийн үндсэн процесс нь алдагдаж байгаа учраас энэ 2022 оны энэ шийдвэр үндэслэлгүй байна гэж үзэж байна. Харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түрүүн ярьж байсан нэхэмжлэлийн шаардлага нь а ингээд анхнаасаа буруу байна гэж байсан. Тэрийг түрүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс, бас миний зүгээс тодруулсан. Гэхдээ дахин тодруулаад тэмдэглэлд тусгуулаад шийдвэртээ тусгуулах нь зүйтэй байх гэж бодож байна. Энийг а хэсэгчлэн Э ХХК-ийн хэсэгчлэн цуцлагдсан 1,4 га газрыг эзэмших шийдвэр гаргаж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах гэж тодруулж хэлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Түрүүн тэр 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаан дээр хариуцагч буюу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******цангийн зүгээс энэ газар дээр бид нар эрх олгож болохгүй байна гэж эрх олгочихсон байж эрх олгож болохгүй байна гэж яриад байгаа нь угаасаа энэ дээр одоо гэрчилгээ олгохгүй, гэрээ байгуулахгүй шийдвэр гарснаас хойш 1 жил гаруй хугацаанд явж байгаа үндсэн шалтгаан нь энэ хилийн цэсийн маргаан байсан юм. Энэ дээр Засаг дарга шууд газар эзэмших эрх олгох эрх хэмжээ байгаагүй гэдгийг бас тэр Ц.*******цангийн шүүхэд гаргаж өгч байгаа тэмдэглэлд тусгагдсан тайлбаруудаар нотлогдож байна гэж үзэж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. гэв.
Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/65 дугаар тушаалаар Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан "Богдхан уулын дархан цаазат газар"-ын хил заагийг нарийвчлан тогтоож, эргэлтийн цэгүүдийг солбицолжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, уг ажлын хэсэг эргэлтийн цэгүүдийг газар дээр нь нарийвчлан тогтоон хэмжилт, зураглалын ажил хийж Газрын шинэтгэлийн үндэсний хорооны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлж, Газрын Шинэтгэлийн Үндэсний Хорооны 2020 оны 09 дүгээр тэмдэглэлээр баталгаажуулсан. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор "Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт, тавих, санал боловсруулах үүрэг бүхий" ажлын хэсэг байгуулагдсан. Дээрх ажлын хэсгийн үр дүнд Газрын шинэтгэлийн үндэсний хорооны тэмдэглэлээр баталгаажуулсан "Богдхан уулын дархан цаазат газар"-ын тодруулж зурагласан хил заагийг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд танилцуулан тус байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоол, 2023 оны 3 дугаар тогтоолууд батлагдсан. Тус 2 тогтоолоор Газрын Шинэтгэлийн Үндэсний Хорооны 2020 оны 09 дүгээр тэмдэглэлээр тодруулж зурагласан хил заагийг мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Тус тогтоолуудтай холбогдуулан Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг тодруулж зураглан, холбогдох мэдээллийн санд бүртгэж, хилийн заагийн эргэлтийг цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны А/80 дугаар тушаалаар байгуулан ажилласан. Байгаль, орчин аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нар 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хамтарсан уулзалт зохион байгуулж, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоол, 2023 оны 3 дугаар тогтоолд заасан Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг талууд мөрдөж ажиллахаар эцэслэн шийдвэрлэсэн. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон 84 нэгж талбар-301.4 га талбай бүхий иргэн хуулийн этгээдэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1383 дугаар албан бичгээр олон нийтийн цахим хуудсаар дамжуулан сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, Байгаль орчин аялал жуулчлалын 12 дугаар сарын 28-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар 17 иргэн, хуулийн этгээдийн 47 га газрын газар ашиглах эрхийг хэсэгчлэн тус тус хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасан байна. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг судлан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 01-05/462 дугаар албан бичиг болон, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-05/3193 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн байх тул эс үйлдэхүй үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахаар тусгасан. Тус тогтоолыг үндэслэн Газрын тухай хуулийн 21, 31, 33 дугаар зүйлд заасны дагуу Т.ад газар эзэмших эрх олгосон байна. Иймд "Э" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс анх Нийслэлийн засаг даргад хандан 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тухайн цуцалчихсан газар дээрээ газрын шалгах эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг ирүүлсэн. Үүнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0105462 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн. Үүн дээр тухайн өдрийн байдлаар мэдээллийн санд хилийн цэстэй холбоотой ямар нэгэн өөрчлөлт ороогүй учраас шийдвэрлэх боломжгүй гэдэг хариу хүргүүлсэн. Учир нь гэвэл Улсын Их Хурлын байнгын хорооны тогтоол гарсантай холбогдуулан 2022 оны 08 болон 2023 оны 03 дугаар тогтоолоор тухайн тусгай хамгаалалттай газарт Нийслэлийн засаг даргын олгосон захирамж болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчны яамны олгосон захирамжуудыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг үүрэг болгосон. Хуульд нийцүүлэн гэдгийг манай зүгээс юу гэж үзэж байгаа вэ гэхээр хэрэв цуцлагдсан газарт Нийслэлийн засаг дарга ямар нэгэн Газрын тухай хуульд заасан төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагүйгээр олгох нь өөрөө хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Тийм учраас хэрэв Байгаль орчин, аялал жуулчлалын яам нэхэмжлэгчийн газрыг цуцалсан байршил шилжүүлэх мэтээр тухайн захиргааны байгууллага өөрөө илт хууль бус, анхнаасаа илт хууль бус захиргааны акт гаргасныхаа хариуцлагын хохирлыг өөрөө нөхөн барагдуулах үүрэгтэй. Тэрнээс биш хууль зөрчөөд тус компанид давуу эрх олгоод хуульд байгаагүй зохицуулалтаар шууд тэр газрыг эзэмшүүлэх ийм зохицуулалт байхгүй. Тийм учраас энийг татгалзсан нь өөрөө үндэслэлтэй гэж тайлбарлаж байна. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/26 дугаар захирамжийн хувьд иргэн Т.ад бол Нийслэлийн засаг даргын 2017 оны 575 захирамжаар хамгийн анх Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд 49 м.кв газрыг анх эзэмшүүлсэн. Тус газарт гуравдагч этгээд мөн дэлгүүр байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байсан боловч энэ газар нь 2022 онд 21 дүгээр сургуулийн цахилгааны дэд станцын өргөтгөлд ороод газрыг улсаас эргүүлэн авсан. Эргүүлэн авсан нь тухайн газрын үнэлгээ нь 247,5 төгрөгөөр тогтоогдсон. Тус газрын нөхөн олговорт тухайн маргаан бүхий байршилд маргаан бүхий А/26 дугаар захирамжаар 8047 м.кв газрыг эзэмшүүлсэн. Энд бусад этгээдийн ашиг сонирхлыг хөндөгдсөн гэх зүйлгүй. Мөн шүүхийн шийдвэрээр тухайн газарт Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 755 дугаар шүүхийн шийдвэрээр тус газарт гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, мэдээллийн санд бүртгэхийг бол даалгасан. Үүний улмаас шүүхийн шийдвэрийг биелүүлж 2024 оны 01 дүгээр сард мэдээллийн санд бүртгэж оруулаад гэрээ гэрчилгээг олгосон байдаг. Нэхэмжлэгч талаас н. хувийн хэрэгтэй холбоотойгоор тухайн хэрэг маргаанд хариуцагчаар татагдаж байсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж байсан хүний хариу тайлбарыг энэ хэрэг маргаан дээр гаргасан хариу тайлбар мэтээр оруулж ирээд ингэж тайлбарлаж байгаа нь өөрөө бас үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэргийн оролцогч биш этгээдийн тайлбарыг ингэж оруулж ирж байгааг шүүх үнэлэхгүй байгаасай гэсэн хүсэлттэй байна. Мөн орон сууцны зориулалтаар Нийслэлийн Засаг дарга, магадгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нутаг дэвсгэрт газар олгочихсон байлаа гэхэд тэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам аялал жуулчлалын зориулалттай болгож тус компанид олгох ёстой гэдэг нь өөрөө газрын зориулалт ашиглалтын хувьд нийцэхгүй. Тухайн компанийн явуулж байгаа үйл ажиллагаанд нь өөрөө тохиромжгүй мэтээр тайлбарлаж байна. Миний хувьд хуульд нийцүүлэн олгоно гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам танай газарт аялал жуулчлалын зориулалтаар анх олголоо тэр газрыг хууль бус гэж үзээд цуцалсан бол өөрийнхөө нутаг дэвсгэрийн хэмжээнд одоо тэр цуцалсан газраа танай компанийг хохиролгүй болгох зорилгоор ч юм уу, байршил шилжүүлээд олгоход бол энийг хуульд нийцсэн гэж харах боломжтой. Тэрнээс биш ямар ч Газрын тухай хуульд нийцэлгүйгээр давуу эрхээр шууд эзэмших хүсэлтийн шаардлага хангаагүй. Ингэж газар эзэмших эрх олгох ёстой гэж даалгах шаардлага гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд бол тус захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэв.
Гуравдагч этгээдээс тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2023 оны А/649 дугаартай тушаалаар хэсэгчлэн цуцалсан 14502,46 мкв 1,4 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий Төрийн эрх барих дээд байгууллага болон бусад газар эзэмших эрх олгодог шат шатны байгууллагын шийдвэрт үндэслэсэн нэхэмжлэл байх бөгөөд Иргэн Т. миний Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/26 дугаар захирамжаар эзэмшиж байгаа нэгж талбарын дугаартай 8047 м.кв 15 жилийн хугацаатай ******* дугаарт бүртгэгдсэн иргэний газар эзэмших эрхийг олгосон байдлыг эрх бүхий төрийн байгууллагууд чиг үүрэг оролцооныхоо хүрээнд шийдвэрлэсэн байдлыг үгүйсгэсэн илтэд үндэслэлгүй шаардлага бүхий нэхэмжлэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/649 дугаартай тушаалаар 14502,46 м.кв 1,4 га газрыг хэсэгчлэн цуцалсан талаар дурдаж нэхэмжлэл бүхий шаардлага үндэслэл дурдаж байгаа бол Иргэн Т.-д Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/26 дугаар захирамжаар эзэмшиж байгаа нэгж талбар 8047 мкв 0,8 га 15 жилийн хугацаатай ******* дугаарт бүртгэгдсэн иргэний газар эзэмших эрх олгосон байдлыг анхаарч үзнэ үү. гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх энэ хэрэг үүссэн шалтгаан нь гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэсэн албан хүсэлт явуулаад тэрийг нь татгалзсан газар зохион байгуулалтын албаны албан бичиг дээр үндэслээд явсан учраас анхнаасаа энэ одоо нэхэмжлэлийн шаардлагууд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бодитой шаардлагуудыг хангаагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөх ийм саналтай байна. Хоёрдугаарт давхардахгүйгээр ярихад Улсын Их Хурлын байнгын хорооны тогтоолуудыг өөртөө хамааралтай мэтээр ярьж байна. Гэтэл энд *******ын ам, ******* аманд л хилийн цэсийн өөрчлөлт оруулаад тэнд давхардсан асуудлыг зогсоосон болохоос байгаа газрыг ерөөсөө ямар нэгэн байдлаар өөрчлөлт зохион байгуулалт хилийн цэсийг бол гаргаагүй. Яагаад гэхээр аманд зөрчилтэй нэхэмжлэгч Э ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эзэмшиж байсан газар нь тусгай хамгаалалтын газар нутаг биш. Нийслэлийн газар нутгийн эзэмшил гэдэг нь тогтоогдоод 26 дугаар захирамж гарахдаа угаасаа газрын нөхөн олговор буюу газар эзэмшихэд баримталж байгаа захирамждаа заагаад өгчихсөн. Хууль ёсны бөгөөд газрын нөхөн олговорт дүйцүүлэн олгосон ийм захирамжаар баталгаажсан газрыг одоо хууль бус мэтээр олгосон байдлаар бас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага тавьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Дараагийн нэг асуудал нь нэгэнт Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр шийдэгдээд, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан биелэгдээд олгогдсон газрыг яагаад хууль бус гэж үнэлж үзэж байгаа нь өөрөө бас үндэслэлгүй учраас а нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Бас тодруулж хэлэхэд өөрсдөө 2019 онд авсан 2,5 га газрыг одоо болтол хэвээрээ байгаа юм шиг ярьж байна. Гэтэл үгүй. 2,5 га газар нь цуцлагдаад өөрсдөө сонсох ажиллагааны тэмдэглэлээ авсан, тэрийгээ хүлээн зөвшөөрөөд, тэрнийхээ дагуу үлдэгдэл талбайгаа хүлээн зөвшөөрсөн. Тэгээд зориулалтын болон хилийн цэсийг нь өөрчилсөн ийм сайдын тушаал гараад тэрний дагуу эдний анх хэвээрээ байгаа мэт ярьж байгаа гэрчилгээ ингээд өөрчлөгдчихсөн. Ийм байхад тэр нь хэвээрээ байгаа энийгээ бид нар заавал эцэслэх ёстой гээд ямар нэгэн одоо эрх зүйн үндэслэлгүй, хууль зүйн үндэслэлгүйгээр ингээд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь эргэлзээ бүхий байна. Яагаад гэхээр газар ашиглах гэрчилгээнд нь ингээд өөрчлөлт оруулаад тэрийгээ өөрсдөдөө хүлээн зөвшөөрөөд, зориулалтыг нь бас ингээд олгож байснаасаа бүр тэс өөрөөр аялал жуулчлал болгосон гэдгийг мэдсээр байж ийм байдал үүсгэж байгаа нь харамсалтай байна. Хоёрдугаарт яагаад ийм байдлаар нэхэмжлэлийн одоо нэмэгдүүлсэн шаардлага тавьсан нь одоо бас үндэслэлгүй байгаа учраас энийг хүчингүй болгож өгнө үү гэж бодож байна. Тэгээд угаасаа нэгж талбарын хил заагийг бэхэлсэн эргэлтийн ийм цэгийг өөрсдөө ингээд нийт архитектурын даалгавар авчихсан. Тэрийгээ тэрнийхээ байдлаар цэг тогтоогоод барилга өрөх зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулах ёстой байтал архитектурын даалгавар авсан мөртөө барилга эрхлэх зөвшөөрөл буюу гэрчилгээгээ аваагүй. Тэр зориулалт нь аялал жуулчлалын зориулалт гэж сайдын өмнө гарсан тушаалд ч, сүүлд талбайг хэсэгчлэн багасгаж шинээр тодотгол хийсэн асуудалд ч гэсэн аялал жуулчлалын зориулалттай байж байна. Гэтэл өнөөдөр яг маргаан бүхий газар өөрсдөө эзэмшээд манайх ашиглаад байгаа гэж газар дээрээ орон сууцын хорооллын яг үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба ч бас шүүхэд ийм хариуцлагагүй бас тайлбар ирүүлчихсэнд харамсаж байна. Тэртээ тэргүй өөрсдөд нь мэдээлэл байна. Т.ад ийм солбилцтой газар байна, Э ХХК-д ийм газрууд байна гэх, эд нарын зөвшөөрөлгүй барьсан байшингуудыг үнэхээр хүсэх юм бол очоод үзэхэд бид нарын таамаглал баримжаагаар нэг барилга нь зэрэгцсэн хэлбэрээр давхардсан байхыг үгүйсгэхгүй байна. Энэ бол нэгдүгээрт хөрөнгө мөнгөтэй хүмүүс ингэж дураараа ажиллаж болдог юм уу, болдоггүй юм уу энэ болбол хууль бус үйл ажиллагаа юм. Яагаад гэхээр зориулалтын бус юм. Зориулалтын бус юм барьчхаад энийгээ хамгаална гэж ингээд шүүхээр шийдвэр гаргуулах гэж байгаа нь өөрөө бас ямар хандлагатай байгаа юм. Энүүхэндээ гэж ярихад эрх бүхий албан тушаалтан хүмүүс байна. Тэрүүгээр одоо бүгдийг болгочихно гэж ойлгоод байна уу? Хариуцагчийн тайлбартай давхардуулахгүй хэлэхэд тэр түр сүүлийн хэлсэн үг бол маш зөв байна. Тэр байнгын хорооны хэлж байгаа асуудал нь хэн хэний эрх ашгийг хохироохгүйгээр зохицуул гэсэн болохоос хуучин байснаар нь олго гэсэн агуулга ерөөсөө байхгүй. Мөн тэр урд авагдсан шүүгчийн шийдвэрийг өөрсдөө хэргийн оролцогч мэтээр тайлбарлаж, тэрийг бас тодорхой хэмжээний ач холбогдол өгч өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй мэтээр нэмэлт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тэгэхээр ерөнхийдөө энэ газар эзэмших асуудал нь өөрөө хууль, тэгш эрхийн дагуу яваад шүүхийн шийдвэр нь гараад тодорхой хэмжээгээр эзэмшээд хууль ёсны бичиг баримтууд нь а шүүхийн шийдвэр үргэлжилж байгаа учраас нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах ёсгүй. Энэ үндэслэлээр татгалзах байх гэж бодож байна. Дээр хэлсэнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрийн эрх мэдлийн хүрээнд тухайн хилийн цэсийн маргаантай үед олгож байсан актаа залруулаад миний боломж энэ байна гэдгээр бид нарын эрх ашгийг хохироохгүйгээр өөрт байсан боломжоороо тодорхой хэмжээний газрыг тэгэхдээ одоо ингээд хууль бусаар барьчихсан орон сууцын хорооллын шаардлага, зөвшөөрлөөр биш, аялал жуулчлалын отог, дамжих салбар байрлуулах ийм зориулалтаар олгосныг шүүх анхаарч үзэж нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/26 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/649 дүгээр тушаалаар хэсэгчлэн цуцлагдсан газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг 1,4 га газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах гэж тодруулсан болно.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/26 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч ХХК-д анх маргаан бүхий байршилд 2.5 га хэмжээтэй газрын ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/29 дугаар тушаалаар олгосон болох нь газар ашиглах эрхийн №0171185 тоот гэрчилгээ, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх газар ашиглах эрхийн №0171185 тоот гэрчилгээ, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээнээс үзэхэд, нэхэмжлэгч ХХК-ийн газар ашиглах гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуусахаар байна.
Харин Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/26 дугаар захирамжаар маргаан бүхий газарт давхцуулан гуравдагч этгээд Т.ад 8047 м.кв хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
Гуравдагч этгээд Т.ад эзэмшүүлсэн дээрх 8047 м.кв хэмжээтэй газар нь ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай бүхэлдээ давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №2/309 тоот албан бичиг болон уг албан бичгийн хавсралт сансрын зургуудаар тогтоогдож байна.
Дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн газар ашиглах гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хүчинтэй байхад Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий газарт давхцуулан гуравдагч этгээд Т.ад газар эзэмших эрх олгосон болох нь тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заасан ба уг зохицуулалт нь цаг хугацааны хувьд эхэнд түрүүлж газар эзэмших, ашиглах эрх үүссэн, цаг хугацааны хувьд түрүүлж газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй гэсэн агуулгыг илэрхийлнэ.
Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх цаг хугацааны хувьд гуравдагч этгээдээс түрүүлж /эхэнд/ 3 жилийн өмнө нь үүссэн болох нь дээр тайлбарласан газар ашиглах гэрчилгээ, гэрээгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх цаг хугацааны хувьд эхэнд үүссэн байна.
Иймд гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/26 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасантай нийцэхгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/649 дугаар тушаалтай холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй буюу уг Сайдын тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх хэдий ч тус Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/649 дүгээр тушаал нь уг маргааны үйл баримттай шууд холбоотой, хамааралтай байх тул уг тушаалтай холбоотой үйл баримтын талаар шүүх тайлбарлах шаардлагатай байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/649 дугаар тушаалаар Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулсын дархан цаазат газрын *******ын ам болон Ташгайн аманд хилийн цэст өөрчлөлт оруулсантай холбогдуулан... гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч ХХК-ийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн цуцалсан байна.
Дээрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/649 дугаар тушаалаас үзэхэд, дархан цаазат газрын хилийн зааг буюу хилийн цэсийн асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар захиргааны байгууллагууд хоорондоо харилцан хүлээн зөвшөөрч, эцсийн байдлаар шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд, дархан цаазат газрын хилийн заагийн асуудал 2023 онд албан ёсоор эцэслэн шийдвэрлэгдсэн байх ба Нийслэлийн Засаг дарга нь дархан цаазат газрын хилийн заагийн асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/26 дугаар захирамжаар гуравдагч этгээд Т.ад газар эзэмших эрх олгосон нь хуульд нийцэхгүй.
Тодруулбал, 2022 онд маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээ нутаг дэвсгэрийн харьяаллын хувьд Нийслэлийн Засаг даргад хамааралгүй байсан байх тул гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлэх эрх хэмжээ Нийслэлийн Засаг даргад тухайн үед байхгүй байсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/26 дугаар захирамж нь захиргааны актад тавигдах формаль эрх зүйн шаардлагыг хангаагүй байна.
Дээрхээс үзэхэд, Нийслэлийн Засаг дарга нь 2022 оны А/26 дугаар захирамжийг гаргахдаа өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар тушаал гаргасан гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/26 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/649 дүгээр тушаалаар хэсэгчлэн цуцлагдсан газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг 1,4 га газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Шийдвэр гаргах эрх бүхий захиргааны байгууллага өөрчлөгдөх нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгохгүй байх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.
Учир нь дархан цаазат газрын хилийн зааг, цэс өөрчлөгдсөн нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй, нэхэмжлэгчид хамааралгүй байх ба маргаан бүхий газрыг эзэмшүүлэх захиргааны акт гаргах эрх хэмжээ нутаг дэвсгэрийн харьяаллын хувьд Сайдаас Нийслэлийн Засаг даргад шилжсэн асуудалд нэхэмжлэгч буруугүй юм.
Нэхэмжлэгч нь газрын төлбөрт 110 гаруй сая төгрөг төлсөн болох нь Газрын төлбөр тооцоо нийлсэн акт[1]-аар тогтоогдож байх ба мөн бодит байдалд маргаан бүхий газарт бодитоор барилгын ажил эхлүүлж хөрөнгө, зардал гаргасан болох нь шүүхийн үзлэгээр тодорхой тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд, нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу ашиглаж байсан газрыг нь нэхэмжлэгчид олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байна.
Мөн дээрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/649 дугаар тушаалын үндэслэл болсон Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 03 дугаартай тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах гэж заасан байна гэсэн байна.
Дээрх тогтоолын 4-д ...гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах гэж зааснаас үзэхэд, урьд нь ашиглаж байгаа этгээдэд маргаан бүхий газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлж, ашиглуулах агуулгаар чиглэл болгосон байна.
Мөн тус Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/649 дугаар тушаалын үндэслэл болсон Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №1/2054 тоот албан бичигт ...Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироолгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэж хамтран ажиллахыг хүсье... гэсэн байх ба үүнээс үзэхэд Барилга, хот байгуулалтын сайдын №1/2054 тоот албан бичиг нь мөн урьд нь ашиглаж байгаа этгээдэд маргаан бүхий газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлж, ашиглуулахыг дэмжсэн агуулгатай байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.
Мөн шүүх нэхэмжлэгчийн газар ашиглах эрх цаг хугацааны хувьд гуравдагч этгээдээс түрүүлж /эхэнд/ 3 жилийн өмнө нь үүссэн тул нэхэмжлэгч давуу эрхтэй гэсэн агуулгаар дээр дүгнэж нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул уг нэхэмжлэлийн шаардлагатай шууд уялдаа холбоо бүхий 2 дахь шаардлага болох газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг даалгах шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох Сайдын 2023 оны А/649 дүгээр тушаалаар хэсэгчлэн цуцлагдсан газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг 1,4 га газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд маргаж байгаа үндэслэлийн тухайд:
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0755 дугаар шийдвэрээр энэ маргаантай асуудлыг шийдвэрлэж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр шийдэгдээд, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан биелэгдээд олгогдсон газрыг яагаад хууль бус гэж үнэлж үзэж байгаа нь өөрөө бас үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Т. нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0755 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг нь тус захиргааны хэргээс нэхэмжлэлийн шаардлага нь өөр, нэхэмжлэлийн үндэслэл нь өөр, нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл, үйл баримт нь өөр, хариуцагч нь өөр болох нь тодорхой тогтоогдож байх тул нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэхгүй юм.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/26 дугаар захирамж нь гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон захирамж ба уг захирамж нь нэхэмжлэгчид хаяглагдсан, нэхэмжлэгчид хүргэгддэг захиргааны акт биш тул гуравдагч этгээдийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/26 дугаар захирамжийн талаарх баримтууд ирэх үед л уг А/26 дугаар захирамжийг анх мэдсэн гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/649 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн хэсэгчлэн цуцлагдсан газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг 1,4 га хэмжээтэй газрыг Э ХХК-д эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ