Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/43

 

                                      

 

 

 

 

 

                                      *******д холбогдох

                                      эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Ундрах /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа /цахим/

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 22 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 22/ШЗ/5 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгдэгч *******д   холбогдох 213300025006 дугаартай эрүүгийн хэргийг 22 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, 192 оны дүгээр сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Овоо 3 дугаар багт оршин суух, /РД:*******/

урьд 11 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.5 дахь хэсэгт зааснаар 02 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан,

2.Шүүгдэгч ******* нь 21 оны 06 дугаар сараас 0 дугаар сар хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан давааны нуга” гэх газраас хууль бусаар ашигт малтмал хайж газрын хэвлийд халдаж байгаль экологид 3,26,0 төгрөгийн хохирол учруулсан,

-21 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын -Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “3өрийн ар” гэх газарт Туул голын хөвөөнд зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт хийж газрын хэвлийд халдан байгаль экологид 5,634,060 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Шүүгдэгч Ж.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол түүнд урьд авсан хувийн баталгаа гарган таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүгчийн захирамжийг  хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.  

1.Орхонтуул сумын засаг даргын 1/6 тоот хариу хүргүүлэх тухай албан бичигт  “...Зөрийн ар гэх газарт техникийн нөхөн сэргээлтийг хийсэн байдалтай байна “гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө ....би “Зөрийн ар” гэх газарт очоогүй, техникийн нөхөн сэргээлт хийгдсэн. 2 газрын төлбөр төлөгдсөн гэж тус тус мэдүүлсэн байхад шүүх тухайн газарт нөхөн сэргээлт хийгдээгүй байна гэж дүгнэсэн нь  ямар нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй байна. Мөн шүүгдэгч ******* нь биологийн нөхөн сэргээлтийн зардал болон 2 тээврийн хэрэгслийн үнэ 45 сая төгрөгийг төлөх талаараа шүүх хурлын явцад төлнө гэдгээ илэрхийлсэн болно. Ж.Гантулгын 2 удаагийн үйлдлийн улмаас учирсан нийт хохирол ,902,260 төгрөг бөгөөд 12,172,260 төгрөг төлсөн ба 3,270,000 төгрөг илүү төлсөн байдаг.

2.Шүүх 21 оны 9 сарын 1-ний өдөр байцаагч Д.Сандагдорж нь Зөрчлийн тухай хуулийн 7.11-р зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар холбогдогч *******д торгох шийтгэл оногдуулсан. Зөрчлийн хэргийг уншиж судлахад нөхөн сэргээлт хийх зорилготой газрын хөрсийг хуулсан байдаг бөгөөд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн боловсруулалт, ашиглалт явуулсан гэх эрүүгийн шинж байдал тогтоогдоогүй байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

3.Хэрэгт цугларсан нотлох баримт буюу гэрч ******* /хх 99х/ *******д өөрийн эзэмшлийн “ЗИЛ-131” машиныг зарсан, мөнгөө өгөхгүй байсан учир машинаа буцааж авсан талаар л мэдүүлдэг ба  ашигт малтмал олборлох ажиллагаанд ******* ******* улсын дугаартай “ЗИЛ-131” машиныг ашиглаагүй нь тэнд ажиллаж байсан ажилчид болох гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог тул битүүмжлэх, хураан авах шаардлагагүй гэж үзэж байна.

4.Шүүх Ж.Гантулгын хаан банкны харилцах дансанд орсон сая төгрөгийг тухайн орлого хэнээс ямар зориулалтаар орсныг шалгуулах нь зүйтэй гэсэн нь Ж.Гантулгын холбогдсон хэрэгт дээрхи нотлох баримт ямар ач холбогдолтой, нөлөөтэй талаар тодорхой дурдаагүй байна. ******* нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн ба 2 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн гэм буруугаа ойлгож сонсгосон ял болон эрүүгийн хариуцлагыг мөн зөвшөөрсөн байхад тухайн хэрэгт хамааралгүй ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа нь үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулжээ гэж үзэхээр байх тул сум дундын шүүхийн 22/шз/5 шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамын 22 оны 05 сарын 23-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбартаа: 

Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ж.Гантулгын гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, түүнчлэн биологийн нөхөн сэргээлт хийх талаар хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн, гэм бурууг хүлээн зөвшөөрснөөс үүсэх хууль зүйн дагаврыг ойлгосон талаар шүүх хуралдааны явцад тодорхой дурдаж мэдүүлдэг. Түүнчлэн яллагдагч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байдаг.

1.“Эртэч наран” ХХК-ийн 19/ЭН тоот шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ 3,26,0 төгрөг, эвдэрсэн газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн ба одоогоор биологийн нөхөн сэргээлт хийхэд нийт 175,190 төгрөг гэж, 23/ЭН тоот шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нийт 2,17,030 төгрөг, техникийн аргаар нөхөн сэргээхэд 1,33.4 төгрөгийн зардал гарахаар дүгнэлт гарсан ба шүүгдэгч ******* нь техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн болон хийх талаар шүүх хурлаар мэдүүлдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн... гэх заалт зөрчигдөөгүй байна. ******* нь 21 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 3,26,0 төгрөг, 22 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр 3,270,000 төгрөг, 22 оны 03 дугаар сарын -ний өдөр 5,634,060 төгрөг нийт 12,172,260 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд “Цагаан давааны нуга”, “Зөрийн ар” гэх газарт техникийн нөхөн сэргээлт хийгдэж байгаа байдалтай байгаа талаар мэдүүлдэг ба шүүгдэгч ******* нь техникийн нөхөн сэргээлтийн зардал 1,33.4 төгрөгийг, биологийн нөхөн сэргээлтийн зардал 175,190 төгрөгийг төлөөгүй гэх ба шүүгдэгчийн хохиролд илүү төлсөн 3,270,000 төгрөгийг нөхөн сэргээлтэд тооцох бүрэн боломжтой юм.

2.Шүүх шүүгдэгч ******* нь нөхөн сэргээлтийн зардал болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 тээврийн хэрэгслийн үнэ 45,000,000 төгрөгийг ямар хөрөнгөөр, ямар хугацаанд, хэрхэн төлж барагдуулахаа илэрхийлсэн мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч Ж.Гантулгын хувийн байдлыг тодорхой тогтоож өөрөөр хэлбэл хохирол болон төлбөрийг төлөх бүрэн боломжтой эх үүсвэртэй нөхцөл байдал тогтоогдсон байхад ямар боломжид үндэслэж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь шаардлага хангахгүй гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй байна.

3.Хэрэгт Ж.Гантулгын үйлдсэн зөрчилд Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас 21 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар холбогдогч *******д торгох шийтгэл оногдуулсан талаарх баримтыг хавсаргасан ба Ж.Гантулгын үйлдсэн үйлдэлд эрх бүхий албан тушаалтан Р.Сандагдорж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн шинжтэй үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь хуулийн үндэслэлтэй байх тул эрүүгийн журмаар шалгах үндэслэлгүй байна.

4.Шүүх шүүгдэгч Ж.Гантулгыг “Зөрийн ар” гэх газар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулахдаа ******* ******* улсын дугаартай “3ил-131” маркийн тээврийн хэрэгсэл ашигласан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Тодруулбал мөрдөн шалгах ажиллагаагаар гэрч *******, ******* нарын мэдүүлгээс дүгнэхэд ******* нь ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулахдаа уг “Зил-131” машиныг ашигласан гэж үзэх үндэслэлгүй байх тул тээврийн хэрэгслийг битүүмжлэх, хураан авах ажиллагаа хийх шаардлагагүй байна. Харин ******* нь ашигт малтмал хайх, ашиглах зорилгоор хүнд машин механизм ашигласан нөхцөл байдал мөрдөн байцаалтын ажиллагаагаар бүрэн нотлон тогтоогдсон.

5.Шүүгдэгч Ж.Гантулгын Хаан банкны харилцах дансны хуулга хэрэгт авагдсан байна. Уг харилцах дансанд гэмт хэрэг гарах үед удаа дараагийн орлогын гүйлгээ хийгдсэн нь хэнээс ямар зориулалтаар хийгдсэн талаарх нотлох баримтыг гаргуулах шаардлагатай гэж шүүх дүгнэсэн нь хэрэгт хамааралгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 22 оны 05 сарын 02-ны өдрийн 22/ШЗ/5 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр *******д холбогдох 213300025006 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Шүүгдэгч ******* нь  21 оны 06 дугаар сараас 0 дугаар сар хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан давааны нуга” гэх газарт,

-21 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын -Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “3өрийн ар” гэх газарт  тус тус зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт хийж газрын хэвлийд халдан байгаль экологид нийт .902.260 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан хурмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долоодугаар бүлэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуульчилсан ба 17 дугаар зүйлийн 1-д “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт гаргаж болно” гэж, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-д ...Прокурор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх... зэрэг асуудлыг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж тус тус заасан.

Үүний дагуу яллагдагч ******* нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурорын зүгээс хүсэлтийг хүлээн авч Ж.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох, торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хэрхэн арилгах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг хэрхэн төлөх талаар илэрхийлээгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болон бусад техникийг орхигдуулж мөрдөн байцаалтын шатанд нарийн тогтоогоогүй, эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналт, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хэрэгт холбогдсон яллагдагч, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгаа арилгахаа илэрхийлээд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргахад Прокурорын зүгээс тухайн этгээдийн гэмт үйлдлийн хэр хэмжээ, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг зайлшгүй харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар эсхүл ердийн журмаар хянан хэлэлцэхийг тогтоох эрх прокурорт байгаа боловч энэ нь шүүхээс дээрх нөхцөлүүдээр дүгнэлт хийх эрхгүй гэж үзэж болохгүй.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “...Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж,

-Мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж тус тус заасан байдаг.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт хийж газрын хэвлийд халдсан үйлдлийг удаа дараа хийж, хууль бусаар алт олборлож, тодорхой хэмжээний ашиг олсон бөгөөд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгээгүй дараах нөхцөл байдал тогтоогддог. Үүнд:

а. 21 оны 0 сарын 07-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас -05 хуудас/ “... тухайн үйл ажиллагаа явуулж буй газарт SEM маркийн шар өнгийн ковш 1ш, DOOSAN-300 маркийн эксковатор 1 ш,  DOOSAN-2 LC маркийн эксковатор 1ш, Хюьндай маркийн 3700 LC маркийн эксковатор 1 ш, Хюьндай маркийн 260 LC-9 s маркийн эксковатор 1 ш зэрэг техник хэрэгсэл байв. ...” гэсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэн /1-р хавтас 0-09 хуудас/ үйл ажиллагаа явуулж буй байдлыг харуулав гэсэн тайлбартай гэрэл зурагт алт угаах төхөөрөмж зэрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байж болохуйц магадлал бүхий техникүүд байхад тухайн техникээс зөвхөн 2 техникийг ашигласан гэж үзсэн байх ба бусад техникүүдийг ямар үндэслэлээр орхигдуулсан нь тодорхойгүй байна.  

б. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар багийн нутаг Цагаан давааны нуга хэмээх газарт хүмүүс алт олборлоод байсан гэсэн мэдээллийн дагуу  шүүгдэгч Ж.Гантулгыг холбогдуулан шалгасан тухай хэрэгт хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал / 2-р хавтас 147-215 хуудас/ авагдсан байх ба Ж.Гантулгын хууль бусаар алт олборлосон үйлдэлд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Байгаль орчны улсын байцаагч Р.Сандагдорж нь Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 6-д зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.  

Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 6-д заасан зохицуулалт нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах  талаар тогтоосон журам зөрчсөн байхыг шаардсан байхад бичил уурхай эрхлэх эрхгүй этгээдэд тухайн зохицуулалтаар захиргааны арга хэмжээ авсан нь хуульд нийцээгүй бөгөөд тухайн үйлдэл нь гэмт хэрэгт хамаарах талаар мөрдөн байцаалт болон прокурорын шатанд ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байх тул шүүгдэгчийн энэхүү үйлдлийг нь эрүүгийн журмаар шалгах шаардлагатай гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” нь нийтийн ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, тухайлсан гэмт хэргийн хохирогч байхгүй, хор уршиг нь тухайн үедээ гарч арилах боломжгүй, үр дагавар нь хожуу илэрдэг хэрэг  байдаг.

Түүнчлэн энэ төрлийн хэрэгт ихэвчлэн техник хэрэгсэл, тодорхой хөрөнгө шаардаж үйлдэгддэг тул хэргийн нөхцөл байдал, тухайн хэргийн онцлог зэргээс хамаарч мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд явуулж нотлогдвол зохих байдлыг нарийвчлан тогтоох шаардлагатай бөгөөд шүүгдэгчийн хууль бусаар алт олборлох үйлдэл нь удаа дараа давтагдсан шинжтэй  байгааг анхаарах нь зүйтэй.  

Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” 2-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна.

Иймд энэ төрлийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан хийж, хуулинд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэн хэргийг ердийн журмаар шүүхээр хэлэлцүүлэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор хохирол, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт шүүхээс дүгнэлт хийж тохирсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь нийгэмд шударга ёс тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг хамгаалагдах ач холбогдолтой.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 22 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 22/ШЗ/5 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 22 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 22/ШЗ/5 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                                   ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН