Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 150/ШШ2025/00114

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, ** дүгээр хороо, **гудамж, **төвийн ** давхарт байрлах, “** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **аймгийн****сум, ***дугаар баг, ** тоотод оршин суух, ****, РД:**-д холбогдох,

 

  Зээлийн гэрээний үүрэгт 3,712,834.81 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч “******” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2257003968 тоот зээлийн гэрээний үүрэгт 3,701,834.81 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 3,712,834.81 төгрөгийг хариуцагч ****гаргуулах гэжээ.       

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч “****финанс” ББСБ ХХК нь хариуцагч ** 3,712,834.81 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 3,712,834.81 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 752,834.81 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

   Нэхэмжлэгч “***” ББСБ ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 74,355.36 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 37,177 төгрөгийг хариуцагч **, улсын орлогоос 37,177 төгрөгийг тус тус  гаргуулж “**” ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. “**” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,712,834.81 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч ** нь 3,712,834.81 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 740,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 752,834.81 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,177 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ** 37,177 төгрөгийг, улсын орлогоос 37,177 төгрөгийг тус тус гаргуулан “**” ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны журмаар дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА