Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 302/ШШ2025/00131

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: **************-т үйл ажиллагаа явуулдаг Т ББСБ ХХК /гүйцэтгэх захирал З.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************-т оршин суудаг, Х.А,

Хариуцагч: ***************-т оршин суудаг, Х.Ж,

Хариуцагч: *************-т оршин суудаг, Х.Ж,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөрт 2,184,714 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 1,084,494 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 216,899 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг, нийт 3,503,107 төгрөг гаргуулах, хариуцагч нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 4,306,396 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 1,642,805 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 328,561 төгрөг, нотариатын төлбөр 24,000 төгрөг, нийт 6,301,762 төгрөг гаргуулах, хариуцагч нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Х.А, Х.Ж, Х.Ж нар нь Т ББСБ-тай 252010120023 дугаар зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 3,000,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж барьцаа хөрөнгөөр ************ хаягт байршилтай 517м2 талбайтай ******* дугаартай гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай газрыг бүртгүүлэн, хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.

1.2.Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй. 2023 оны 07 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш дахин төлөлт хийгээгүй, өнөөдрийн байдлаар үндсэн зээл 2,184,714 төгрөг, хүү 1,084,494 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 216,899 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 17,000 төгрөг буюу нийт 3,503,107 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.3.Зээлдэгч нараас зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулах эсэх талаар утсаар удаа дараа мэдэгдэж шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хийлгүй хугацаа хэтрүүлж, ноцтойгоор зөрчсөн тул зээлдүүлэгч талын санаачилгаар 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож, материалыг төлбөр барагдуулах тусгай активын хэлтэст шилжүүлж албадан төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч мөн үр дүнд хүрээгүй тул шүүхийн байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

1.4.Иймд хариуцагч Х.А, Х.Ж, Х.Ж нараас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 252010120023 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,184,714 төгрөг, хүү 1,084,494 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 216,899 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 17,000 төгрөг буюу нийт 3,503,107 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

2.Хариуцагч Х.А, Х.Ж, Х.Ж нар шүүхэд бичгээр гаргасан тайлбарт:

2.1.Хариуцагч Х.Аптынгүл, Х.Ж, Х.Ж бид тус шүүхэд Т ББСБ ХХК-ийн бидэнд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2184714 төгрөг, хүү 1084494 төгрөг, нэмэгдүүлсэн 216899 төгрөг, нотариатын зардал 17000 төгрөг буюу нийт 3503107 /гурван сая таван зуун гурван мянга нэг зуун долоон/ төгрөг гаргуулах, хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд *************** хаягт байршилтай 517 м.кв талбайтай улсын бүртгэлийн ******* дугаартай гэр, орон сууцны хашааны зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

2.2.Хариуцагч Х.А, Х.Ж, Х.Ж бид уг 3503107 /гурван сая таван зуун гурван мянга нэг зуун долоон/ төгрөгийг Т ББСБ ХХК-нд төлж өгөх болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.А, Х.Ж, Х.Ж нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А, Х.Ж, Х.Ж нар үндсэн зээлийн төлбөрт 2,184,714 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 1,084,494 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 216,899 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг, нийт 3,503,107 төгрөгийг төлж өгөхөөр болж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон тул хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Хариуцагч Х.А, Х.Ж, Х.Ж нар *************** хаягт байршилтай 517 м.кв талбайтай улсын бүртгэлийн ******* дугаартай гэр, орон сууцны хашааны зориулалттай газрыг барьцаалуулсан.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Х.А, Х.Ж, Х.Ж нар зээлийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нарын барьцаанд тавьсан *************** хаягт байршилтай 517 м.кв талбайтай улсын бүртгэлийн ******* дугаартай гэр, орон сууцны хашааны зориулалттай газрыг үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгох нь зүйтэй байна.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,000 төгрөгийн тал нь болох 35,500 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 35,500 төгрөг, мөн хариуцагч Х.А, Х.Ж, Х.Ж нараас 35,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

8.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Х.А, Х.Ж, Х.Ж нар үндсэн зээлийн төлбөрт 2,184,714 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 1,084,494 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 216,899 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг, нийт 3,503,107 /гурван сая таван зуун гурван мянга нэг зуун долоон/ төгрөгийг нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,000 төгрөгийн тал нь болох 35,500 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 35,500 /гучин таван мянган таван зуун/ төгрөг, мөн хариуцагч Х.А, Х.Ж, Х.Ж нараас 35,500 /гучин таван мянган таван зуун/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

3.Хариуцагч Х.А, Х.Ж, Х.Ж нар зээлийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд *************** хаягт байршилтай 517 м.кв талбайтай улсын бүртгэлийн ******* дугаартай гэр, орон сууцны хашааны зориулалттай газрыг дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийг хохиролгүй болгохыг тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК