Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 150/ШШ2025/00071

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

                                          

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг * тоот хаягт оршин суух * овогт * (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээнээс учирсан гэм хорын хохирол 4,017,714 төгрөг, хохирлын үнэлгээ 280,000 төгрөг нийт 4,297,714 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн өмгөөлөгч * /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч * нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэлийн утга: * би *тэй 2022.05.16-ны өдөр "Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ" байгуулан *тоот 3 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатайгаар хөлслүүлсэн.

Хөлслөгч * нь орон сууцыг хөлслөж байх хугацаандаа буюу 2023.02.23-ны өдөр орон сууцанд байхгүй хөдөө явсан хойгуур нь гал тогооны усны холбоосноос нь ус алдаж байсныг оршин суугч нар надад мэдэгдэж усыг нь хааж арга хэмжээ авсан юм.

Уг ус алдалтын улмаас орон сууцны паркетан шал хөөж хэвийн байдлаа алдаж, хэрэглэх боломжгүй болсон бөгөөд "Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ"-ний 5.7-д заасны дагуу хөлслөгч уг хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй учраас хохирлыг тогтоохын тулд барилгын төсөв, хөрөнгө үнэлгээний "*" ХХК-р паркетан шалны үнэлгээг үнэлүүлэхэд 4,017,714 төгрөгөөр тогтоосон.

Уг хохирлын төлбөрийг *ээс шаардахад өгнө гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул *ээс үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээнээс учирсан гэм хорын хохирол 4,017,714 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 280,000 төгрөг, нийт 4,297,714 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч *той сая утсаар холбогдож тайлбарлаад хэллээ. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад хариуцагч талын санал болгосон 2,500,000 төгрөгийг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гээд бичгээр гаргасан тайлбартаа: “...Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь *т холбогдох иргэний хэрэгт нэхэмжилсэн 4,297,712 төгрөгөөс 1,797,714 төгрөгийг хасаж 2,500,000 төгрөг авахаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *тай  тохиролцож эвлэрсэн болно. Дээрх 2,500,000 төгрөгийг 2025.06.15-ны өдөр барагдуулахаар тохиролцов...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * *ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *тай тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 4,297,714 төгрөгөөс 1,797,714 төгрөгийг хасаж 2,500,00 төгрөгийг төлөхөөр тохиролцож эвлэрсэн болно. Дээрх 2,500,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 15-ны өдрийн дотор барагдуулах болно..” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч * нь хариуцагч *т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээнээс учирсан гэм хорын хохирол 4,017,714 төгрөг, хохирлын үнэлгээ 280,000 төгрөг нийт 4,297,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч * нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх * тоот 71.06 м2 талбайтай 3 өрөө, *ын өмчлөлийн орон сууцыг хөлсөлсөн байна. /хх-ийн 8-10-р хуудас/

Хариуцагч *ийг байр хөлсөлсөн байхад эзгүй үед нь гал тогооны сангийн холбоосноос ус алдаж улмаар паркетан шал хөөж, хэрэглэх боломжгүй болсон бөгөөд нэхэмжлэгч * нь өөрийн санаачилгаар Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний “*” ХХК-аар хохирлын үнэлгээний тайлан гаргуулж паркетан шаланд учирсан хохирол 4,017,714 төгрөг, үнэлгээний төлбөр 280,000 төгрөг нийт 4,297,714 төгрөгийн хохирол гаргуулахаар шаардсан байна. /хх-ийн 11-19-р хуудас/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд буюу шүүх хуралдаанд талууд эвлэрч

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *: “...Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь *т холбогдох иргэний хэрэгт нэхэмжилсэн 4,297,712 төгрөгөөс 1,797,714 төгрөгийг хасаж 2,500,000 төгрөг авахаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *тай тохиролцож эвлэрсэн болно. Дээрх 2,500,000 төгрөгийг 2025.06.15-ны өдөр барагдуулахаар тохиролцов...” гэх,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *: “...Миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * *ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *тай тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 4,297,714 төгрөгөөс 1,797,714 төгрөгийг хасаж 2,500,00 төгрөгийг төлөхөөр тохиролцож эвлэрсэн болно. Дээрх 2,500,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 15-ны өдрийн дотор барагдуулах болно..” гэх тайлбарыг тус тус гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5 дахь хэсэгт зааснаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана...” гэж хуульчилжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Нэхэмжлэгч * нь хариуцагч *т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээнээс учирсан гэм хорын хохирол 4,017,714 төгрөг, хохирлын үнэлгээ 280,000 төгрөг нийт 4,297,714 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч *ээс улсын тэмдэгтийн хураамж 42,856.71 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *д олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч * нь хариуцагч *т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээнээс учирсан гэм хорын хохирол 4,017,714 төгрөг, хохирлын үнэлгээ 280,000 төгрөг нийт 4,297,714 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч *ээс улсын тэмдэгтийн хураамж 42,856.71 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН