Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 150/ШШ2025/00076

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Хүсэлт гаргагч: * аймаг * сум *-р баг * *-р байр * тоот хаяг оршин суух, * (РД:*)-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, гэрч *, *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие анх 1981 оны 09-р сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг *н барилгын салбарт нормчноор ажилд орсон. Гэвч тухайн үеийн тушаал маань үтрэмд нормчоор гэж бичигдсэн байна. Хөдөлмөрийн дэвтэр дээр маань барилгын салбарт нормчноор  гэж бичсэн байгаа. Ингэж ажиллаж байгаад 1983 онд цэргийн албанд татагдаж явсан. Энэ бичилтийг маань мөн хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүй. 3 жилийн цэрэгт яваад 1986 онд цэргийн албанаас буцаж ирсэн. Уг бичилтийг мөн хөдөлмөрийн дэвтэрт маань бичээгүй боловч тушаал байгаа. 1986.07.28-нд эргэж *д барилгад нормчоор ажилдаа ороод 1992.03.01-ны өдөр чөлөөлөгдсөн тушаал маань Сэлэнгэ аймгийн архивт байхгүй, хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн байгаа. Иргэн миний 1981.09.25-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01-нийг хүртэл ажилласан *н барилгын салбарт нормчноор ажилласан жилийг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие * онд төрсөн. Би 1981 онд Сэлэнгэ аймгийн *д барилгын номчноор ажилд орсон. Би 1983 онд цэрэгт явсан. 1986 онд цэргээс халагдаж ирээд эргэж барилгын нормчин ажилдаа орсон. Ажиллаж байсан газар татан буугдсан. Миний 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн *н барилгын салбарт нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Баталгаатай болгох гэж 2 гэрчийг шүүх хуралдаанд авчирсан...” гэв.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч * нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

Хүсэлт гаргагч * нь 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн *н барилгын салбарт нормчноор, 1986 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн *н барилгын салбарт нормчноор тус тус ажиллаж байсан болох нь:

 

Шүүх хуралдаанд:

 

Гэрч *гийг өгсөн: “...1982-1992 онд бид хоёр хамт ажиллаж байсан нь үнэн. Би өөрөө нялх хүүхэдтэй байж байгаад 1982 онд ажилд орсон. * татан буугдтал бид хамт ажиллаж байсан. Би өөрөө засал чимэглэл хийж байсан. * барилгын нормчин хийж байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч *гийн өгсөн: “...Би *тэй 1986-1991 онд хамт ажиллаж байсан. Сэлэнгэ аймгийн *н барилга дээр бид хоёр нормчин хийж байсан. Би тэр үед нормчин хийж байсан. Хүсэлт гаргагч *ийг цэрэгт явсан талаар мэднэ.  Бид хоёр нэг оны цэрэг, хамт халагдаж байсан...” гэх мэдүүлэг,

 

Хүсэлт гаргагчийн 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээсэн * дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тэдгээрийн бичилт /хх-ийн 6-8-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн * даргын 1981 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 249 дугаартай тушаалаар “* 09-р сарын 25-аас үтрэмд нормчноор түр хугацаагаар томисугай” гэх бичилт /хх-ийн 9-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн * даргын 1986 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 118 дугаартай “ажилд томилох тухай” тушаал, тушаалын хавсралт /хх-ийн 10-р хуудас/,

Хүсэлт гаргагчийн * дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тэдгээрийн бичилт /хх-ийн 11-14-р хуудас/,

Гэрч *гийн 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч *гийн 1982 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  тэдгээрийн бичилт /хх-ийн 30-31-р хуудас/ хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хүсэлт гаргагч *ийн 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн *н барилгын салбарт нормчноор ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргасан ба * нь 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болох нь * дугаартай цэргийн батлахаар тогтоогдож байна.

Цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд орж тооцогддог өгөөд ажилласан жилд оруулан тооцох шаардлагагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ийн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ийг 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн *н барилгын салбарт нормчноор, 1986 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн *н барилгын салбарт нормчноор тус тус ажиллаж ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН