| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | Шийдвэр |
| Дугаар | 128/ШШ2025/0181 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2025/0181
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын хяналтын ахлах мэргэжилтэн, Улсын ахлах байцаагч Б.*******т холбогдуулан гаргасан Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн холбогдогч Л ойл ХХК-нд шийтгэл оногдуулсан дугаартай шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5.2 гэж бичсэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 гэж өөрчлөлт оруулах-ыг хүссэн шаардлага бүхий Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.******* дүгнэлтийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын хяналтын ахлах мэргэжилтэн, Улсын ахлах байцаагч Б.*******аас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай прокурорын дүгнэлтэд дурдсан 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн холбогдогч Л ойл ХХК-д шийтгэл оногдуулсан дугаартай шийтгэлийн хуудсанд 14.10 дугаар зүйлийн 5.2 гэж бичсэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй. Гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.******* нь Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын хяналтын ахлах мэргэжилтэн, Улсын ахлах байцаагч Б.*******ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн № дугаар шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5.2 гэж бичсэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 гэж өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичсэн байна.
Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.******* нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр илэрхийлж, холбогдох баримтад гарын үсэг зурсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.*******т холбогдуулан гаргасан Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.******* шийтгэл оногдуулсан шийтгэлийн 2024 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн №0877723 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Налайх, Багахангай Дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх М.Х******* дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Налайх, Багахангай Дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх М.Х******* 2024 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн №0 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хариуцагч Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.******* хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ