| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00055/и |
| Дугаар | 150/ШШ2025/00075 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 150/ШШ2025/00075
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * давхар * тоот хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,108,357.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч * нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр "Зээлийн гэрээ"-г байгуулан 1,699,900.00 (нэг сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуу) төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлж авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй 595 хоног хугацаа хэтэрч банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлдэгч * нь зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 2,108,357.23 (хоёр сая нэг зуун найман мянга гурван зуун тавин долоон төгрөг хорин гурван монго) төгрөгийг УТХ-д төлсөн төлбөрийн хамт гаргуулж, * ББСБ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Зээл олголт, төлөлтийн тооцоолол: үндсэн төлбөрөөс төлөх 1,699,900 төгрөг, төлөгдсөн 412,528.12 төгрөг, зөрүү 1,287,371.88 төгрөг, хур.хүү төлөх 1,440,954.28 төгрөг, төлөгдсөн 636,921.16 төгрөг, зөрүү 804,033.23 төгрөг, нэм.хүү төлөх 24,105.20 төгрөг, төлөгдсөн 7,152.97 төгрөг, зөрүү 16,952.23 төгрөг, нийт төлөх 3,164,959.48 төгрөг, төлөгдсөн 1,056,302.25 төгрөг, зөрүү 2,108,357.23 төгрөг...” гэжээ.
Хариуцагч Г.* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч Г.* * нэхэмжилсэн 2,108,357.23 төгрөгөөс 900,000 төгрөг төлж барагдуулсан үлдэгдэл 1,208,357.5 төгрөгийг дараахь хуваарийн дагуу төлнө. 2025.03.27-нд 402,786 төгрөг, 2025.04.27-нд 402,786 төгрөг, 2025.05.27-нд 402,786 төгрөг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 25-р хуудас/
“*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* нэхэмжлэлтэй хариуцагч *ийн *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,108,357.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд хариуцагч зээлийн төлбөрт 900,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөр болох 1,208,357.05 төгрөгийг 2025 оны 02-р сарын 27 ноос 2025 оны 05-р сарын 27 хүртэл гурван сарын хугацаанд хуваан төлж барагдуулах хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 28-29-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч Г.*д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,108,357.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,108,357.23 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч Г.* * нэхэмжилсэн 2,108,357.23 төгрөгөөс 900,000 төгрөг төлж барагдуулсан үлдэгдэл 1,208,357.5 төгрөгийг дараахь хуваарийн дагуу төлнө. 2025.03.27-нд 402,786 төгрөг, 2025.04.27-нд 402,786 төгрөг, 2025.05.27-нд 402,786 төгрөг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан. /хх-ийн 25 хуудас/
Нэхэмжлэгч “*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. /хх-ийн 28 хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,108,357.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,683.72 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 24,341.86 төгрөгийг хариуцагч Г.*аас, улсын орлогоос 24,341.86 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч * нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,108,357.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,683.72 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 24,341.86 төгрөгийг хариуцагч Г.*аас, улсын орлогоос 24,341.86 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН