| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/00223/и |
| Дугаар | 150/ШШ2025/00083 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 150/ШШ2025/00083
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * тоот хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,282,495 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч * нь 2021 оны 07-р сарын 28-ны өдөр *ны Номгон тооцооны төвөөс * тоот зээлийн гэрээ байгуулж 9,613,593.44 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1.2%, жилийн 14.4% хүүтэй цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.2.1, 3.3, 4.1.5, 6.2 дахь заалтуудыг зөрчиж, зээлийн гэрээний хавсралт 1-т заасан "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчиж, нэхэмжилсэн өдрийн байдлаар 358 хоногийн зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний 6.2.1 дэх заалтын дагуу гэрээг цуцлаж, Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр хариуцагч *-д. үндсэн зээлийн төлбөр болох 4,258,263 / дөрвөн сая хоёр зуун тавин найман мянга хоёр зуун жаран гурван / төгрөг, зээлийн хүү 878,420 / найман зуун далан найман мянга дөрвөн зуун хорин мянган / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,772 / нэг зуун дөчин мянга долоон зуун далан хоёр мянган / төгрөг/ хуримтлагдсан хүү 5,040 / таван мянга дөчин төгрөг/ нийт 5,282,495 /таван сая хоёр зуун наян хоёр мянга дөрвөн зуун ерэн таван/ төгрөгийг гаргуулж *ыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч * нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие * нь *наас нэхэмжилж байгаа 5,282,495 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2025 оны 04 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 оны 05 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 оны 06 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 оны 07 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 оны 08 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 ооны 09 сарын 15-нд 880,416 төгрөг тус тус төлж барагдуулна.... ” гэжээ. /хавтаст хэргийн 50-р хуудас/
“*” ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Батнасан овогтой ******* нь 2025.03.11-ны өдөр шүүхэд хариу тайлбар мэдүүлсэн байна. 2025 оны 04 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 оны 05 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 оны 06 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 оны 07 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 оны 08 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 ооны 09 сарын 15-нд 880,416 төгрөг тус тус төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэрвээ төлөхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжүүлнэ...” гэжээ. /хавтаст хэргийн 51-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч *ад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 5,282,495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие * нь *наас нэхэмжилж байгаа 5,282,495 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2025 оны 04 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 оны 05 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 оны 06 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 оны 07 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 оны 08 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 ооны 09 сарын 15-нд 880,416 төгрөг тус тус төлж барагдуулна....” гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгч “*” ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Батнасан овогтой ******* нь 2025.03.11-ны өдөр шүүхэд хариу тайлбар мэдүүлсэн байна. 2025 оны 04 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 оны 05 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 оны 06 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 оны 07 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 оны 08 сарын 15-нд 880,416 төгрөг, 2025 ооны 09 сарын 15-нд 880,416 төгрөг тус тус төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэрвээ төлөхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжүүлнэ.... гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана...” гэж хуульчилжээ.
Иймд нэхэмжлэгч “*” ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,282,495 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүх хуралдааныг товлож 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цаг 00 минутад зарласан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3-т зааснаар зохигчдыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,469.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 99,469.92 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,282,495 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,469.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 99,469.92 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН