Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 150/ШШ2025/00087

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                           

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг * тоот хаягт оршин суух * (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт *(РД: *)-д холбогдох,

 

Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 3,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 19-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тус суманд үйл ажиллагаа явуулдаг * ХХК-ний Барьцаалан зээлдэх газраас 2023.11.02 өдөр 25000007-ийг зээлийн хүүгийн хамт 270000-ийг 2023.12.02-ний өдөр төлөхөөр гэрээ байгуулсан. Улмаар зээлийн гэрээгээ сунгаж явсаар 2024.11.24-өөс хойш ямар ч төлбөр төлөөгүй болно. Дээрх иргэний хугацаа хэтрэлт 4 сар 20 хоног хэтэрсэн бөгөөд төлбөл зохих хүү 950000 нийт зээл 2500000 нийлбэр дүн 3450000-ийг иргэн зээлдэгч *оос гаргуулан хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч * нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие * нь * ХХК-ын *ын нэхэмжилсэн 3,450,000 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. 2025.04.16-нд 575,000 төгрөг, 2025.05.16-нд 575,000 төгрөг, 2025.06.16-нд 575,000 төгрөг, 2025.07.16-нд 575,000 төгрөг, 2025.08.16-нд 575,000 төгрөг, 2025.09.16-нд 575,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна...” гэжээ.  /хавтаст хэргийн 14-р хуудас/

 

Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие нэхэмжлэгч * нь хариуцагч *ын гаргасан 3,450,000 төгрөгийг 2025 оны 4-9 сарын хугацаанд төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 15-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч * нь хариуцагч *од холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүрэгт 3,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * нь: “...Миний бие * нь * ХХК-ын *ын нэхэмжилсэн 3,450,000 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. 2025.04.16-нд 575,000 төгрөг, 2025.05.16-нд 575,000 төгрөг, 2025.06.16-нд 575,000 төгрөг, 2025.07.16-нд 575,000 төгрөг, 2025.08.16-нд 575,000 төгрөг, 2025.09.16-нд 575,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч * хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,

 

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *од холбогдох барьцаат зээлийн гэрээний үүрэгт 3,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 35,075 төгрөгийг хариуцагч *оос, улсын орлогоос 35,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *т олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *од холбогдох барьцаат зээлийн гэрээний үүрэгт 3,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 35,075 төгрөгийг хариуцагч *оос, улсын орлогоос 35,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

         

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН