Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 150/ШШ2025/00084

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Хүсэлт гаргагч: * аймаг * сум *-р баг * тоот хаяг оршин суух, Боржигон овогт ** (РД:*)-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч * /цахимаар/, гэрч * /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* овогтой * би 1968 онд төрсөн, 1985 онд Дархан хотын * элсэн суралцаж 1986 оны 6 дугаар сарын 30 өдөр сантекникч мэргэжлээр төгссөн. * захирлын 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаартай тушаалаар * хувиарлагдаж Угсармал орон сууцны барилгын конторын даргын 198 6оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 126 дугаар тушаалаар сантехникчээр 1986 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн хүртэл ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар Сэлэнгэ аймгийн * сум руу шилжих болж ажлаас чөлөөлөгдсөн. 1986 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн * сумын 25-р цэцэрлэг ясль, 8 жилийн дунд сургуулийн дундын сантехникчээр түр хугацаагаар ажиллаж байгаад 1986 оны 12 дугаар сарын 4 өдөр цэцэрлэгийн эрхлэгчийн 12 дугаар сарын 4-ны өдрийн 43 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэ оныхоо 12 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн * сумын *т ХБА даргын 1986 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 68 дугаартай тушаалаар цэвэрлэгчээр /үйлчлэгч/1987 оны 3 сарын 20-ны өдрийн хүртэл ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ХБА даргын 1987 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 04 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж сумын Ардын депутатын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжсэн. 1987 оны 4 дүгээр сарын 5 өдрөөс эхлэн сумын дунд сургуулийн захирлын 49 дугаартай тушаалаар хичээлийн байранд бохирын үйлчлэгчээр 1987 оны 6 дугаар сарын 1 хүртэл ажиллаж байгаад Дархан хот руу шилжиж Дархан хот дахь * 1987 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаартай тушаалаар бохирын үйлчлэгчээр ажилд орж 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 51 дугаартай тушаалаар ар гэрийн гачигдлаар ажлаас чөлөөлөгдсөн юм. Сэлэнгэ аймгийн * сум руу шилжин ирж *н даргын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаартай тушаалаар 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ногоочноор 1990 оны 6-р сарын 29-ны өдрийн хүртэл ажиллаж байгаад 1990 оны 07 дугаар сарын 1 өдрөөс эхлэн * сумын Холбооны салбарт залгагчаар *ын даргын 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаартай тушаалаар ажилд орж 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 270 дугаартай тушаалаар орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн юм. Гэтэл миний ажилласан байдлыг нотлох зарим тушаалууд архивт байхгүй, Хөдөлмөрийн дэвтэрт бичилт 1990оны 4 сарын 04 сарын 31-нд ар гэрийн гачигдлаар ажлаас чөлөөлсөн гэсэн буруу бичил хийгдсэн зэрэг зөрчилтэй байдлын улмаас би тэтгэврээ тогтоолгох боломжгүй байдалд хүрээд байна.

Иймд миний 1.1985-1986 онд * сургуульд суралцсан 1 жил 2. * Угсармал орон сууцны барилгын конторт сантехникчээр 1986 оны 7 сараас 1986 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн хүртэл ажилласан 5сар, 3. 1986 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн 1986 оны 12 дугаар сарын 4 өдөр * сумын *-р цэцэрлэг ясль, 8 жилийн дунд сургуулийн дундын сантехникчээр түр хугацаагаар ажилласан 16 хоног 4. 1986 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн 1987 оны 3 сарын 20-ны өдрийн хүртэл * сумын Худалдаа бэлтгэлийн ангийн дэлгүүрт цэвэрлэгчээр /үйлчлэгч/ ажилласан 1 жил 2 сар, 5. 1987 оны 4 дүгээр сарын 5 өдрөөс эхлэн 1987 оны 6 дугаар сарын 1 хүртэл сумын дунд сургуулийн хичээлийн байранд бохирын үйлчлэгчээр ажилласан 1 сар 25 хоног, 6. 1987 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хүртэл * техникумд бохирын үйлчлэгчээр ажилласан 2жил 10 сар 7 хоног, 7.1990 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ногоочноор 1990 оны 6-р сарын 29-ны өдрийн хүртэл ажилласан 1 сар 8.1990 оны 07 дугаар сарын 1 өдрөөс эхлэн 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл * сумын Холбооны салбарт залгагчаар 5жил 4 сар 25 хоног нийт 11 жил 1сар 13 хоног ажилласан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Сэлэнгэ аймгийн * сумын холбооны салбарт 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995  оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Иймд шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12  дугаар сарын 25-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн * сумын холбооны салбарт залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би өмгөөлөгчөөр хүсэлтээ бичүүлсэн бөгөөд ач холбогдолгүй, тогтоох шаардлагагүй онуудыг бичсэн байна. Дээрх онуудыг тогтооход л би болно...” гэв.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч * нь Сэлэнгэ аймгийн * сумын холбооны салбарт залгагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12  дугаар сарын 25-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн * сумын холбооны салбарт залгагчаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг гаргасныг түүний тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч * нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12  дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн * сумын холбооны салбарт залгагчаар ажиллаж байсан болох нь:

 

Шүүх хуралдаанд:

 

Гэрч *ын өгсөн: “...Би 1982-2007 онд Сэлэнгэ аймгийн * сумын Холбооны салбарт эрхлэгчээр ажиллаж байсан. 2007 оноос хойш гар утасны бүх сүлжээ хариуцаад одоо ч гэсэн ажиллаж байна. Намайг ажиллаж байх хугацаанд * манай * сумын холбооны салбарт 1990-1995 оны хооронд залгагчаар ажиллаж байсан. Би үүнийг баталгаатай хэлнэ. Ажилчдын тушаалыг аймгийн хорооны дарга гаргадаг байсан юм. Тэд нар хариуцлага алдсан юм уу тушаал нь олдохгүй байна гэж хэлсэн. * сумын холбооны салбарт 1990-1995 оны хооронд залгагчаар ажиллаж байсан яг сар, өдрийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн 135093 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар тэдгээрийн бичилт /хх-ийн 7-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн * * тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай архивын магадлагаа /хх-ийн 6-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн * сумын сангийн аж ахуйн даргын 1990 оны 06 сарын 20-ны өдрийн 142 дугаартай “ажлаас өөрчлөх, ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт” хх-ийн 14-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн *ын даргын 1992 оны 01 сарын 18-ны өдрийн  12 дугаартай *ын ажилтнуудын цалинг нэмэх тухай тушаал, тушаалын хавсралт /хх-ийн 15-р хуудас/,  

Сэлэнгэ аймгийн *ын даргын 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай “цалин тогтоох тухай” тушаал, түүний хавсралт /хх-ийн 16-р хуудас/,  

Хүсэлт гаргагч *ийн 135093 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 17-20-р хуудас/ хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

            Иймд дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ийг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн * сумын холбооны салбарт залгагчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ. 

 

            Хүсэлт гаргагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн * сумын *-р ясли цэцэрлэгийн комбинатын эрхлэгчийн 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаартай тушаал /хх-ийн 8-р хуудас/, * сумын 25-р ясли цэцэрлэгийн комбинатын эрхлэгчийн 1986 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 43 дугаартай тушаал /хх-ийн 9-р хуудас/, Сэлэнгэ аймгийн * сумын * 1986 оны 12 сарын 19-ний өдрийн 68 дугаартай ажилд авах тухай тушаал /хх-ийн 10-р хуудас/, Сэлэнгэ аймгийн * сумын * даргын 1987 оны 03 сарын 20-ны өдрийн 04 дугаартай ажлаас чөлөөлсөн тухай тушаал /хх-ийн 11-р хуудас/, Хөдөө аж ахуйн яамны харьяа Дархан хот дахь *1987 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1987 оны 06 сарын 06-ны өдрийн 78 дугаартай тушаал /хх-ийн 1-р хуудас/ зэргийг нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнээгүй болно. Учир нь хүсэлт гаргагчийн ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлттэй холбоогүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар * овогт *ийн *ийг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн * сумын холбооны салбарт залгагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН