| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 1931001680087 |
| Дугаар | 2019/ДШМ/74 |
| Огноо | 2019-08-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2019/ДШМ/74
*******, ******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Г.Давааренчин
Д.Буянжаргал
Оролцогчид
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 01 оны 0 дүгээр сарын 1-ний өдрийн 01/ШЗ/1 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн .1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 01 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 180 оны 10 дугаар сарын 1-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дүгээр багийн дугаар хэсгийн тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд:
-Сум дундын 0 дугаар шүүхийн 01 оны 0 дугаар сарын 6-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор 00 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15. дахь хэсэгт зааснаар жил, сарын хорих ял,
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 016 оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор 00 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15. дахь хэсэгт зааснаар жил сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогтой ******* *******, /РД:ОЛ8010170/
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 10 оны 07 дугаар сарын 0-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл -үүлээ, эхнэр хүүхдийн хамт аймгийн сумын дүгээр баг дүгээр гудамжны тоотод оршин суух хаягтай боловч одоо багийн гэр хороолол - тоотод амьдарч буй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд:
- аймаг дахь Сум дундын шүүхийн 0 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор 001 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15. дахь хэсэгт зааснаар жил 6 сарын хорих ялаар,
-Сум дундын 1 дүгээр шүүхийн 015 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 00 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15. дахь хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ялаар,
-Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/шцт/ дугаартай шийтгэх тогтоолоор 015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-т зааснаар жилийн хорих ялаар тус тус ял шийтгүүлсэн ******* овогтой ******* *******, /РД:О00701/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* *******тай бүлэглэн 01 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 0 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дүгээр баг, дугаар хэсгийн 01Б тоотод оршин суух байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж ..00 төгрөгийн эд зүйл хулгайлсан,
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 01 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 0 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дүгээр баг, дугаар хэсгийн 01Б тоотод оршин суух байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж ..00 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх *******, ******* нарт холбогдох хэргийг 01 оны 0 дүгээр сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд 1 дугаартай шүүгчийн захирамжаар:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1.-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн .1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох ******* тоот хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,
-Яллагдагч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 01 оны 10 дугаар сарын 0-ний өдрийн дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлд: ...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 01 оны 0 дүгээр сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, үүнийг шүүхийн хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл заалтыг зөрчсөн гэж прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Шүүгчийн захирамжид “Яллагдагч ******* нь 018 оны 08 дугаар сарын 1-ний өдөр аймгийн сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэрэгтээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгагдаж байх үедээ *******тай бүлэглэн 01 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 0 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дүгээр баг дугаар хэсгийн 01Б тоотод оршин суух байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж ,,00 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэх үйл баримт болжээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн 1-д зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж шийдвэрлэх нь яллагдагч Г.Гантулгын эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул энэхүү үйлдлийг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв...” гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Яллагдагч ******* нь 018 оны 08 дугаар сарын 1-ний өдөр Орхон аймгийн сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэрэгтээ Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар жилийн хорих ял шийтгүүлсэн ба Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэргийг өмнөх ял шийтгүүлсэн гэмт хэрэгтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, яллагдагчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэж шийдвэрлэх боломжтой байх тул Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 0 дүгээр сарын 1-ний өдрийн 01/ШЗ/1 дугаартай шүүгчийн захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн дахь хэсэгт заасан заалтыг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Жич: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгчийн гомдлоор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 01 оны 0 дүгээр сарын -ний өдөр ******* нарт холбогдох хэргийг хэлэлцээд, гомдпыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд прокурор оролцох саналыг гаргаж байна гэжээ.
Шүүгдэгч ******* даюж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 01 оны 05 дугаар сарын 0-ний өдрөөс 10-нд шилжих шөнө гэмт хэрэг хийсэн. 01 оны 05 дугаар сарын 16-ны өдөр цагдан хоригдсон. Тэр үед надаас анх гэрчээр мэдүүлэг авсан. Надад хэргийн материал танилцуулаагүй, дахин мэдүүлэг аваагүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлд зааснаар “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан. Шүүгдэгч нь гэмт хэрэгт шалгагдаж байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэн нэг шийтгэх тогтоолоор шийдэх боломжтой. Улсын дээд шүүхээс энэ гэмт хэрэг яаж шийдэгдэж ирэхийг мэдэхгүй байна. Прокурор анхнаасаа энэ гэмт хэргийг нэгтгээд, эрх үүргийг нь тайлбарласан бол өнөөдрийг хүртэл ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гантулгын хувьд хуулиар олгогдсон эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, өмгөөлөгчтэй байцаалт өгөх эрхийг нь хангаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй. Иймд Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 01 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 0 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дүгээр баг, дугаар хэсгийн 01Б тоотод оршин суух байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж ..00 төгрөгийн эд зүйл хулгайлсан, шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 01 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 0 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дүгээр баг, дугаар хэсгийн 01Б тоотод оршин суух байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж ..00 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт үйлдсэнд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн .1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг аймгийн Прокурорын газар буцааж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, *******д урьд авсан цагдан хорих таслаан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 01 оны 10 дугаар сарын 0-ний өдрийн дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:
******* нь *******тай бүлэглэн 01 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 0 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дүгээр баг, дугаар хэсгийн 01Б тоотод оршин суух байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж ..00 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт үйлдэхээс өмнө бүлэглэн 018 оны 08 дугаар сарын 1-ний өдөр аймгийн сумын багийн -В тоотод оршин суух байшингийн цоожийг эвдлэн нэвтэрч Монел маркийн зурагт, зургийн аппарат, ширхэг гар утас, эмэгтэй хүний хүрэм, мөнгөн гинж, ээмэг, монетон ээмэг зэрэг эд хөрөнгө хулгайлж .0.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №01/ШЦТ/ тоот шийтгэх тогтоолоор 0 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ.
Шүүгдэгч Г.Гантулгын *******тай бүлэглэн 01 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 0 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дүгээр баг, дугаар хэсгийн 01Б тоотод оршин суух байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж ..00 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдэл нь шүүхээр ял шйтгүүлсний дараа илэрсэн боловч энэ гэмт хэргийг өмнөх ял шийтгүүлсэн гэмт хэрэгтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэн шийдвэрлэх боломжтой байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 0 дүгээр сарын 1-ний өдрийн 1 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 1, 1., .7 дугаар зүйлийн 1, 1.1, . дүгээр зүйлийн 1, 1., -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 0 дүгээр сарын 1-ний өдрийн 1 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 0.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 0 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ