Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 303/ШШ2025/00221

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *******************

Хариуцагч: *******************************

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1. Миний бие ********************* өдөр Баянхонгор аймгийн ******************** суманд байхдаа *************** танилцаж улмаар үерхэж байгаад **************************нарыг төрүүлсэн. **************** бид хоёр 7 жил хамт амьдарсан боловч гэрлэлтээ батлуулаагүй, хурим найр хийж тусдаа гараагүй миний аав Батсүхийн гэрт олуулаа амьдарч байсан. Том охиныг төрхөд ************** цэрэгт явсан тул том **************** надаар овоглож бага охин төрхөд аав нь байсан тул аав *************** овоглосон. Одоо ***************** цэцэрлэгт явдаг эрүүл саруул өсөн торниж байгаа ************* бид хоёр 2024 оны 9 дүгээр сараас эхлэн уулзаагүй, хамт амьдарсан 7 жилийн хугацаанд байнга салж нийлж зодож хөөгдөж янз янзын амьдрал туулж ирсэн. Хадам байсан аав ээж дүү нар нь бүгд амьдралд оролцож үргэлж намайг хэл амаар доромжилж байнгын сэтгэл санааны хямралд байлгадаг байсан үүнээс болж үхэх ч бодол төрдөг байсан.

Намайг байнга хардаж нийгмийн амьдралд оролцуулахгүй ажил төрөл хийлгэхгүй байж бид гурвыг ******************* тэжээн тэтгэж байгаагүй сүүлдээ таарч тохирохгүй салах шийдвэр гаргаад хоёр тийшээ болсон цаашид хамт амьдрах боломжгүй тул ************** нарыг эх ************* асрамжид үлдээж, эцэг ****************** нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү ... гэжээ.

2. Нэхэмжлэгч ****************** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Архангай аймагт амьдарч байгаа. Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********** нь хариуцагч *************холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч*********** нь хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохгүй гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч **************** нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ************ нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч ************ нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохиг ч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧГ.БАТЗАЯА