Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 303/ШШ2025/00225

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******************

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ********************** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

*************** миний бие нь 1970 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн. Одоо 55 нас хүрсэн ба өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон. Ажилласан байдал зарим онуудад нотлох баримт дутуу, архиваас гарахгүй байгаа тул ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна.

Миний бие нь Баянхонгор аймгийн ****************гсөөд 1986 оны 09 дүгээр сарын 01-нд Баянхонгор аймгийн***********************мэргэжлээр элсэн суралцаж. 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус мэргэжлээр төгсөн. Суралцаж байх хугацаандаа мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн ба 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ********************* ажилласан. Тухайн үйлдвэрт ажиллаж байх хугацаанд үйлдвэрийн зохион байгуулалтад өөрчлөлт орж ********************нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан ба миний бие нь тухайн ************** болон *************** гэсэн нэршил бүхий байгууллагад 1988 оноос 1995 оны 05 сарыг хүртэлх хугацаанд тасралтгүй ажилласан. Тухайн байгууллагад ажиллаж байсан талаарх баримт маань зарим саруудад цалингийн бичилт хийгдээгүй гэдэг үндэслэлээр ажилласан байдлаа тогтоолгож ир гэсэн ба миний бие нь ажиллаж байх хугацаанд 1989, 1991, 1993 онуудад жирэмсний амралт авч байсан ба үүнтэй холбоотой бичилт хийгдээгүй байж болох юм.

Иймээс миний биеийг 1988-1995 оны 05 сарыг хүртэлх хугацаанд *********************** ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 262 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай тушаал, хавсралт, хөдөлмөрийн 203436 дугаартай дэвтрийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 1989 оны МАХН-ын төв хорооны талархлын бичиг, Нэгдмэл дундын үйлдвэрлэлийн зөвлөлийн 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн баярын бичиг, Нэгдмэл дундын үйлдвэрлэлийн зөвлөлийн 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн баярын бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч ***********мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч *************** 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн *************, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ************* тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч Ж********** нь 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******************, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ************* ажиллаж байсан болох нь 1988-1994 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 262 дугаартай архивын лавлагаа, ажилд томилох тухай Баянхонгор аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай тушаал, хавсралт, ажилд орсон болон гарсан тушаалуудыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 203436 дугаартай дэвтрийн хуулбар, идэвхи зүтгэлтэй сайн ажиллаж байсан талаарх 1989 оны МАХН-ын төв хорооны талархлын бичиг, Нэгдмэл дундын үйлдвэрлэлийн зөвлөлийн 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн баярын бичиг, Нэгдмэл дундын үйлдвэрлэлийн зөвлөлийн 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн баярын бичиг, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д*************** мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч ************ хөдөлмөрийн 203436 дугаартай дэвтрийг ************* нээсэн, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, мэргэжил, гэрэл зураг зэргээр нь **************** хөдөлмөрийн дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх үзэв.

5. Иймд хүсэлт гаргагч ********* 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******************** 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ************* тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ***************1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ************* 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал*********** барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА