Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 303/ШШ2025/00226

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: **************

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *********************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч **************** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие ************************* суманд төрсөн.

... 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянбулаг сумын **********************, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ************ тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, ******дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ****** дугаар цэргийн батлах, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1003 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн даргын 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 37 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Соёлын хэлтсийн даргын 1989 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 25 дугаар тушаал, 1613 дипломын хуулбар, БНМАУ-ын Соёлын яамны 61 дүгээр үнэмлэхийн хуулбар, 1991 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шагнагдсан дипломын хуулбар, 1988 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн сайшаалын үнэмлэхийн хуулбар, баярын бичгийн хуулбар, концертын хөтөлбөрийн хуулбар, *******дугаар дипломын хуулбар, Тагнуулын Ерөнхий газар, Тусгай архивын **************** хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч ******************** мэдүүлгийг авч, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс П.Чилхаасүрэнгийн ХААТР-1 баримтыг нотлох баримтаар гаргуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ************************* 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ************р, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ***************ус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ************нь 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн *****************, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ***************тус тус ажиллаж байсан болох нь түүний * ***********дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ****** дугаар цэргийн батлах, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1003 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн даргын 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 37 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Соёлын хэлтсийн даргын 1989 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 25 дугаар тушаал, 1613 дипломын хуулбар, БНМАУ-ын Соёлын яамны 61 дүгээр үнэмлэхийн хуулбар, 1991 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шагнагдсан дипломын хуулбар, 1988 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн сайшаалын үнэмлэхийн хуулбар, баярын бичгийн хуулбар, концертын хөтөлбөрийн хуулбар, *дуг****аар дипломын хуулбар, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс П.Чилхаасүрэнгийн ХААТР-1 маягт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Т.Жаргалын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч *****хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг Дунд говь аймгийн ХАА-н техникийн захирал нээж, нэгдлийн тамга тэмдэг дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, хүйс зэргээр нь ***** дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх үзэв.

 5. Иймд хүсэлт гаргагч ****** 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ***************, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ********тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *****улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б*******1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн *********р, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Б*******тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *****улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА