| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00137/И |
| Дугаар | 303/ШШ2025/00227 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 303/ШШ2025/00227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч *********** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1965 онд Заг суманд төрсөн. 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ***************, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн *********** ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, ****************дүгээр хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1231 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Заг сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн их эмчийн 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Заг сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн их эмчийн 1993 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын 1994 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар захирамж, Батлан хамгаалах яам, батлан хамгаалахын төв архивын 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, Үндэсний төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 03-08/2407 дугаар хүн амын тооллогын лавлагаа, Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны11 дүгээр сарын 08-ны өдрийн 159 дүгээр лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч ************** нарын мэдүүлгийг авч, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ****************** ХААТР-1 баримтыг нотлох баримтаар гаргуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч *********1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ************* 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн З*********** тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ************* нь 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн*************, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ************* тус тус ажиллаж байсан болох нь түүний 253551 дүгээр хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2020 4 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1231 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Заг сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн их эмчийн 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Заг сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн их эмчийн 1993 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын 1994 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар захирамж, Батлан хамгаалах яам, батлан хамгаалахын төв архивын 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, Үндэсний төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 03-08/2407 дугаар хүн амын тооллогын лавлагаа, Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны11 дүгээр сарын 08-ны өдрийн 159 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс **********************ХААТР-1 маягт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *****************нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч************ хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн дарга нээж, нэгдлийн тамга тэмдэг дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, хүйс зэргээр нь******************дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх үзэв.
5. Иймд хүсэлт гаргагч ******************** 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн **************, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн *********************тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ********** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ************* 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн ************, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн **********тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ************ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА