Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

   улсын яллагч Т.Жаргалсайхан,

   хохирогч Г.О,

   хохирогчийн өмгөөлөгч Б.Төмөрбаатар /ҮД:1800/,

   шүүгдэгч Н.Э, түүний  өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг /ҮД:1703/, нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт Нацагдоржийн Н.Эд холбогдох эрүүгийн 201626031652 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,ам бүл 5, эх, 3 хүүхдийн

 

, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Н.Э

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Э нь өөрийн үүсгэн байгуулсан “Хайрын харш” ХХК-ны нэрээр “Жавхлант-Өргөө констракшин” ХХК-тай барилгын туслан гүйцэтгэх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах иргэн Г.Цэрэнпүрэвийн хувийн амины орон сууцны дотор заслыг гүйцэтгэж байхдаа Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж, ахуй нэгж байгууллагын захирал, эзэн, ажил олгогч шууд хариуцна”,

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь ажил олгогчийн шууд удирдлага дор ажиллаж, түүний өмнө ажлаа бүрэн хариуцна”,

Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан 16/54 дугаартай гэрээний 5.1, 5.4, 5.7, 7.2 дах заалт,

Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8, 28.1.16 дахь хэсэгт заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох, сургалт явуулах хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй. шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”,

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 75 дугаар тогтоолоор батлагдсан Барилга угсралтын үйл ажиллагаа хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журмын 6.1 дэх хэсэгт заасан “ажилтныг ажилд гаргахдаа тухайн өдрийн ажлын чиг үүргийн тодорхойлох гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирсон аюулгүй ажиллагааны зааварчлагааг уг ажлыг хариуцсан хэсгийн ахлагч хүн бүрд өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулна”,

Мөн журмын 9.1.6 дахь хэсэгт заасан “ажлын хувцас хамгаалах хэрэгсэлгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй ажилтанг ажилд гаргахыг хориглоно”,

Мөн MNS 4969:2000 сургалт зохион байгуулах үндсэн дүрэм стандартын 3.9,3.16 дахь заалт,

Мөн “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 5.3-дэх хэсэгт заасан "Ажилтанг ажилд орох, ...үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг танилцуулж, гарын үсэг зуруулж хувийн хэрэгт хадгална",

Мөн дүрмийн 5.5 дах хэсэгт заасан “Байгууллагын захиргааны тушаалаар, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах үүрэг бүхий ажилтныг эрхэлсэн ажлынх хүрээнд хариуцуулан томилно”

Мөн дүрмийн 5.11.3 дэх хэсэгт заасан “Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө MNS 4969-2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй”

Мөн дүрмийн 5.14 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд хортой, аюултай, бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэсэн заалтуудыг тус тус хэрэгжүүлээгүй улмаас тус барилга дээр ажиллаж байсан Д.Б нь барилгын гадна талын шатан дээрээс тулгуур төмөр авах гэж байгаад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр унаж гэмтэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нас барж, хүний амь нас болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч, хохирогч нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Шүүгдэгч Н.Эгээс: “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Г.Огээс:  “...Би 8-18 насны дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг. 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр миний нөхөр Н.Эгийн ажлыг хийхээр ажлийнхантайгаа яваад осолд орсон. Талийгаач маань байрны үндсэн зээлдэгч байсан бөгөөд зээлээ төлөөд явдаг байсан. Энэ хэрэг явдал болсоноос хойш би өөрөө байрны зээлээ төлж байгаа. Надад тодорхой тогтсон ажил байхгүй. Зээлээ цаашид төлөхөд хүндрэлтэй байна. Н.Эгээс зээлийн үлдэгдэл 41.000.000 төгрөгнөөс оршуулгын зардалд өгсөн 9.700.000 төгрөгийг хасч тооцоод үлдсэн мөнгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

              Хохирогч Г.Огийн: “...Манай нөхөр Д.Бын “Ариун-Очир” ХХК-ний барилга угсралтын ажил 2016 оны сарын эхээр түр зуур хавар 2016 оны 03 дугаар сар хүртэл үйл ажиллагаа нь зогссон бөгөөд гэртээ амралтын байдалтай байж байхад тэдний компанид хамт ажилладаг анбаатар, Б.Мөнхбаяр, Бат-Өрнөх, Д.Аюушжав нар нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай гэрт ирээд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилгын дотор заслын ажил байна гэж хоорондоо ярилцаж байсан. Дараа нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өглөө манай нөхөр Д.Б хөнжил, дэвсгэрээ аваад Хан-Уул дүүргийн Яармагт барилгын дотор заслын ажил хийхээр явлаа гэж хэлээд гарсан. Тухайн үед манай нөхөрөөс өмнө хамт ажилладаг Д.Аюушжав, Б.Мөнхбаяр, Бат-Өрнөх нар нь нэг хоногийн өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр түрүүлж очоод ажлаа авсан байсан юм. Тухайн үед ажил төрлөө хэвийн гүйцэтгээд өөрийн 99782444 дугаарын утсаараа миний 99751277 дугаарын утас руу холбогддог байсан юм. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед би ажлаа хийгээд байж байхад манай нөхөр Д.Бын 99782444 дугаараас миний 99751277 дугаар руу залгахаар авахад хамт ажилладаг хэн залгасныг мэдээгүй, надад хэлэхдээ Д.Б ах барилгын шатнаас ажлаа хийж байгаад уначихлаа, бид нар Гэмтлийн эмнэлэг рүү аваад явж байна, та араас Эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь аваад ирээрэй гэж хэлсэн. Би тухайн өдөр гэрээрээ оролгүй шууд Гэмтлийн эмнэлэг рүү очиход манай нөхөр Д.Быг хамт ажилладаг Наранбаатар орж байхаар нь араас гүйж ороход эмч байна уу гэж зогсож байхаар нь нөхрийгөө асуухад “гадаа машинд сууж байгаа орохгүй, үзүүлэхгүй гээд байна” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ” гээд би гадагшаа гарч харахад манай нөхөр Д.Б хамт ажилладаг Д.Аюушжав, Бат-Өрнөх, Б.Мөнхбаяр нарын хамт машин дотор сууж байсан. Тэгээд яасан бэ, юу болсон бэ гэхэд,  манай нөхөр нүдээ анисан, юм ярихдаа муу яриад, царай нь цайгаад биеийн байдал муу байсан. Тэгэхээр нь эмнэлэг дотроос дугуйтай нацилк гаргаж ирээд хэвтүүлэхэд хэвтэж чадахгүй байхаар нь суулгаад авч орсон. Тэгээд эмч нараас асуухад үзлэг №1 гэсэн өрөө рүү үзүүлчих гэхээр нь дагуулж ороод үзүүлэхэд эмч “таны биеийн хаана аль хэсэгт өвдөж  байна” гэж асуусан, манай нөхөр хариулж чадахгүй байсан ба толгой, нуруу өвдөж байна гэхэд толгойны томографикийн рентген зураг авахуулаад ороод ир гэхээр нь толгойны рентген зургаа авахуулчхаад буцаад эмч дээр ороход зургийг үзээд танай нөхөр Бын цээжний хэсэг, нурууны хэсгийн рентген зургийг авах хэрэгтэй юм байна гээд цээжний болон нурууны рентген зураг авахуулсан. Тухайн үед манай нөхөр Д.Б цээжний болон нурууны зургаа авахуулах гэхэд дээшээ харж хэвтэж чадахгүй, бөөлжөөд байсан ба эмч нь унтуулдаг тариа тарьж байгаад авъя гээд тариа хийгээд рентген зургийг нь авсан.

              Ингээд эмчид рентген зургийг үзүүлэхэд танай нөхөр Д.Бын биеийн байдал муу байна, нурууны гол яс болон тархины яс хоёр газар цуурсан байна, сэхээнд оруулж хэвтүүлэх шаардлагатай гээд эрчимт эмчилгээ рүү шууд оруулсан. Гэхдээ мэс засал хийх боломжгүй тархинд их цус хуралт үүссэн болохоор шимэгдүүлэх тариа тарих шаардлагатай тариа аваад ир гэхээр нь би 80.000 төгрөгийн тарианаас 2 тариа хийсэн.

Манай нөхөр Д.Б 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 2 өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед талийгаачийн их тархинд цус харвалт өгсөн байдалтай байсан ба эмчилгээ хийж байсан боловч 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг 10 минутын үед нас барсан. ... Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж өгнө үү, надад нэхэмжлэх зүйл гэвэл оршуулгын зардал мөнгө болон бусад хохирлын мөнгийг нэхэмжилж байна...”  гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22-25 дугаар хуудас/

               Гэрч Б.Мөнхбаярын: “...Тухайн үед бид нар Энхцэцэг гэх эмэгтэйн байшингийн 1 давхрын гипсэн таазны ажлыг м2-ийг нь 13.000 төгрөгөөр тохирч ажиллаж эхэлсэн ба 2 давхрын ажлыг өөр хүмүүс хийж байсан. Бид нар уг байшинд байрлаад 2 хонож байхад 2016 оны 12 дугаар сарын 12-ны едөр байшингийн гадна талын шатыг дотогш нь оруулж ирээд угсарч байхад 2-3 ширхэг шатны тушаа төмөр дутахад талийгаач Б ах гараад аваад ирье гэхээр нь би Аюушжав ахыг хамт гараад аваад ир гэж хэлээд гаргасан. Хэсэг хугацааны дараа буюу 10 орчим минутын дараа Аюушжав ах гүйж орж ирээд Б ахыг шатнаас уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Наранбаатар бид 2 гүйж гараад хартал бид нарын ажиллаж байсан барилгын гадна угсарсан байсан шатны 2 дугаар давхраас Б ах унаж гэмтсэн хэвтэж байсан.

               ...Би анх Энхцэцэгтэй ярилцаж тохироод Наранбаатар, Аюушжав, Б, Бат-Өрнөх нарыг дагуулж байшинд очиж ажиллуулсан. Тухайн үед ажиллаж байхдаа “Хайрын харш”, “Жавхлант-өргөө” ХХК-ны талаар мэдээгүй, харин Б ахыг унаж гэмтсэний дараа Энхцэцэгээс сонсож мэдсэн.

               Бид нарын барилга дээр ажиллах үед ерөнхий гүйцэтгэгч Жавхлант-Өргөө ХХК болон туслан гүйцэтгэгч “Хайрын харш ХХК”-ны зүгээс тэдний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны чиглэлээр зааварчлага өгөөгүй ба ямар нэгэн хэсгийн ахлагч томилж өгөөгүй. Тухайн үед байшингийн гадна угсарсан байсан төмөр шатанд ямар нэгэн хамгаалалт болон аюултай талаар анхааруулсан тэмдэг байгаагүй. Мөн биднийг ажилд гарах үед хэн ч ямар ч аюулгүй ажиллагааны зааварчлага өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

               Гэрч Б.Бат-Өрнөхийн: “...Манай “Ариун-Очир” ХХК нь өвөл болж байгаа гээд амралтын байдалтай байсан ба Аюушжав, Наранбаатар, Д.Б бид нарт Мөнхбаяр ажлын санал тавьсан. Тухайн үед Б Мөнхбаярт Энхцэцэг гэх түүний танил эмэгтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан хоёр хувийн байшингийн дотор заслын ажил буюу гипсэн таазны ажлын санал тавьсан байсныг Мөнхбаяр бид нарт хэлээд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр уг барилгын ажлаа очиж үзээд хийхээр болж 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр очиж байрлацгаасан. Тухайн үед бид нар уг байшингийн 1 давхрын гипсэн таазны ажлыг м2 13,000 төгрөгөөр тохирч ажиллаж эхэлсэн ба 2 давхрын ажлыг өөр хүмүүс хийж байсан. Бид нар уг байшинд байрлаж ажиллаад хоёр хоног хонож байхад буюу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн үед байшингийн гадна байсан төмөр шатыг дотогш оруулж ирээд угсарсан ба тухайн үед би автомашинтайгаа Яармаг орж хүнсний зүйл цуглуулахаар явсан байсан юм. Ингээд намайг дэлгүүрт явж байхад Мөнхбаяр 80486070 гэсэн дугаараасаа миний 89707087 дугаар руу залгаж Д.Б ах шатнаас уначихлаа хурдан хүрээд ир гэж хэлсэн. Би тухайн үед явж очсон цагаа сайн санахгүй байна, надруу Мөнхбаяр 10 цаг 20 минутын үед залгасан байсан. Би ойрхон явж байсан учир 2-3 минутын дотор очиход түргэн тусламж ирээгүй байсан ба, Д.Б ах хойд талын байшингийн гадна талд угсарсан байсан төмөр шатны доод талд унасан газраа зөөлөн юм дэрлүүлж хэвтүүлсэн байсан ба талийгаач Д.Б толгой, нуруу өвдөөд байна гэж ярьж байсан.

...Бид нар Энхцэцэгтэй болон “Хайрын харш” ХХК-тай ямар нэгэн ажлын гэрээ байгуулаагүй, зүгээр амаар тохиролцоод ажилласан. Бид нарын барилга дээр ажиллаж эхлэх үед ерөнхий гүйцэтгэгч “Жавхлант өргөө ХХК” болон туслан гүйцэтгэгч “Хайрын харш” ХХК-ний зүгээс тэдний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй ба ямар ч хэсгийн ахлагч томилж өгөөгүй, тухайн үед байшингийн гадна угсарсан байсан төмөр шатанд ямар ч торон хамгаалалт болон аюултай талаар анхааруулсан тэмдэг байхгүй, мөн бид нарыг ажилд гарах үед хэн ч ямар ч аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. ... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч Д.Аюушжавын: “...Бат-Өрнөх, Наранбаатар, Д.Б бид нарт Мөнхбаяр ажлын санал тавьсан. Тухайн үед Б.Мөнхбаярт Энхцэцэг гэх түүний танил эмэгтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан хоёр хувийн байшингийн дотор заслын ажил буюу гипсэн таазны ажлын санал тавьсан байсныг Мөнхбаяр бид нарт хэлээд 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр уг барилгын ажлаа очиж үзээд хийхээр болж 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр очиж байрлацгаасан. ...Бид нар уг байшинд байрлаж ажиллаад хоёр хоног хонож байхад буюу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн үед байшингийн гадна байсан төмөр шатыг дотогш Мөнхбаяр, Наранбаатар хоёр шатны хөлийг оруулж угсарсан ба тушаа төмөр дутсан юм. Тэр үед Мөнхбаяр намайг талийгаач Д.Бтой хамт яваад гаднаас тушаа төмөр аваад ир гэсний дагуу Д.Б бид хоёр хойд талын барилгын гадна талд угсарсан байсан давхар шатны 2 давхар дээр Д.Б гараад тушаа төмрийг надад авч өгөхөөр нь би зөөж дотогш оруулж байгаад Д.Б шатаар дамжаад явж байхад нэг тавцан дутуу хийгдсэн байсан уу яасан гэнэт тавцантайгаа хамт доошоо унаж гэмтсэн.

... Бид нарын барилга дээр ажиллаж эхлэх үед ямар ч хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Мөн ямар ч хэсгийн ахлагч томилж өгөөгүй, тухайн үед байшингийн гадна угсарсан байсан төмөр шатанд ямар ч торон хамгаалалт болон аюултай талаар анхааруулсан тэмдэг байхгүй, мөн бид нарыг ажилд гарах үед хэн ч ямар ч аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Л.Наранбаатарын: “...Тухайн үед Б.Мөнхбаярт Энхцэцэг гэх түүний танил эмэгтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан хувийн байшингийн дотор заслын ажил буюу гипсэн таазны ажлын санал тавьсан байсныг бид нарт хэлээд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр уг барилгын ажлаа очиж үзээд хийхээр болж 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр очиж байрлацгаасан. Тухайн үед бид нар уг байшингийн 1 давхрын гипсэн таазны ажлыг хийхээр болж ажилдаа орсон. Тухайн байшингийн 2 давхрын ажлыг өөр хүмүүс хийж байсан.

Ингээд бид тав уг байшинд байрлаад хоёр хоног хонож байхад буюу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн үед байшингийн гадна талд газар хураалттай байсан төмөр шатыг дотогш оруулж ирээд угсарсан юм. Би Мөнхбаярын хамт байшингийн дотор талд шатаа угсарч байхад шатны тушаа төмөр дутсан, талийгаач Д.Б болон Аюушжав хоёр хажуу талын барилгын гадна талд угсарсан байсан шатнаас тушаа төмрийг тайлж авчрахаар гарцгаасан.

Ингээд хэсэг хугацааны дараа буюу 20-30 минутын дараа Аюушжав ах орж ирээд Б ахыг шатнаас уначихлаа гэж хэлэхээр нь Мөнхбаяр бид хоёр гарч харахад Б шатнаас газар унасан хэвтэж байсан, Тэр шатны тавцан нь бас хамт унасан байсан. ...Тухайн үед байшингийн гадна хураалттай байсан төмөр угсардаг шатыг дотогш оруулж угсарсан. Уг угсардаг төмөр шатыг аль компанийн эзэмшлийнх гэдгийг нь мэдэхгүй байна. Мөнхбаяр бид нарыг ерөнхийдөө хариуцаж ажиллаж байсан ба хэнээс зөвшөөрөл авч шатыг ашиглах болсныг би сайн мэдэхгүй, Мөнхбаяр мэдэж байгаа байх.

.... Бид нарыг барилга дээр ажиллаж эхлэх үед ерөнхий гүйцэтгэгч “Жавхлант өргөө” ХХК -ны туслан гүйцэтгэгч “Хайрын харш” ХХК-ний зүгээс тэдний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй ба ямар ч хэсгийн ахлагч томилж өгөөгүй, тухайн үед байшингийн гадна угсарсан байсан төмөр шатанд ямар ч торон хамгаалалт болон аюултай талаар анхааруулсан тэмдэг байхгүй, мөн бид нарыг ажилд гарах үед хэн ч ямар ч аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Гарын үсэг зуруулсан тэмдэглэл байхгүй. ...Бид нарт хамгаалах хэрэгсэл байхгүй. Бид нарын хамгаалах хэрэгсэл дуулга, бүс зэрэг нь “Ариун-Очир” ХХК-д хадгалагдаж байдаг юм...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

              Гэрч А.Энхцэцэгийн: “...Миний найз Н.Э нь 2016 оны 12 дугаар сарын 6-ны үеэр байх утсаар холбогдоод барилгын заслын ажил хийх мужаан байна уу гэхээр нь би өөрийн танил ах Нэргүйтэй холбогдоход завгүй, хөдөө ажилтай байна гээд Мөнхбаяр ажилгүй байгаа байх, чи Мөнхбаяртай холбогдчих гэж хэлсний дагуу холбогдож Нүхтийн амны барилгын дотор заслын ажлын талаар хэлэхэд хүмүүс байгаа очиж үзье гээд 2016 оны 12 дугаар сарын 07-ны үеэр Мөнхбаяр болон гурван залуугийн хамт Нүхтийн аманд баригдаж буй барилга дээр очиж үзээд ажиллахаар болоод эхний хэд хоног ажлаа эхлээгүй, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн барилгын заслаа эхэлсэн. Би тухайн үед Н.Эгийн “Хайрын харш ХХК”-ны нэр дээр ажилтан олж өгсөн, өөрөөр бол энэ асуудалд огт хамаагүй. Н.Э нь надаар дамжуулаад хоолны мөнгө төгрөг өгч байсан. ... “Жавхлант- Өргөө ХХК” болон “Хайрын харш ХХК” нар нь хоорондоо хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн гэрээ байгуулсан талаар огт мэдэхгүй. Учир нь би Н.Эд хүн олж өгснөөс биш би “Хайрын харш ХХК”-ны ажилтан биш юм...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дугаартай дүгнэлт/ 1 дүгээр хх-ийн 46-48-р хуудас/

                Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХНХТХХ-ийн хөдөлмөр хяналтын улсын байцаагчийн дүгнэлт / 2 дугаар хх-ийн 133-р хуудас/

                “Жавхлант-Өргөө констракшин” ХХК болон иргэн Н.Цэрэн дүрэв нарын хооронд байгуулсан “ ажил гүйцэтгэх гэрээ” / 1 дүгээр хх-ийн 93-94-р хуудас/

                ‘Жавхлант-Өргөө констракшин” ХХК болон “Хайрын харш” ХХК-ны хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” / 1 дүгээр хх-ийн 97-102-р хуудас/

              Талийгаач Д.Быг ГССҮТ-д эмчлүүлсэн өвчний түүх /1 дүгэээр хх-ийн 129-138-р хуудас/

             Шинжээчийг байцаасан тэмдэглэл/ 1 дүгээр хх-ийн 193-195-р хуудас/

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Нийслэлийн мэргэжилийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн шинжээчийн № G2018/01 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 210-212 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Н.Эрдэнсүрэнгийн сэжигтнээр өгсөн: ...Би “Хайрын харш” ХХК-ний захирал ажилтай бөгөөд энэ компаниа 2011 оны 09 дүгээр сарын 22-ы өдөр байгуулсан. “Хайрын харш” ХХК-нийг би өөрөө үүсгэн байгуулсан. Би “Хайрын харш” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар нь 9011303056 дугаартай, регистрийн дугаар нь 5515416 юм. Үйл ажиллагааны чиглэл нь барилгын засвар, засал чимэглэлийн ажпыг туслан гүйцэтгэх юм. Манай компани үүсгэн байгуулагдсанаас хойш ямар нэгэн барилгын ажил аваагүй, туслан гүйцэтгэгчээр огт ажиллаагүй, би өөрөө хааяа нэг барилгын дотор заслын ажлыг бие даан гүйцэтгэж байсан юм. Би урьд өмнө “Жавхлант өргөө констракшн” ХХК-ний захирал гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнийг таньдаг тэдний барьж буй барилга дээр хувиараа заслын ажил хийдэг байсан болохоор надад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Нүхтийн аманд манай компанийн ерөнхий гүйцэтгэгчээр барьж буй хувийн байшингийн дотор заслын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах талаар санал тавьсны дагуу 2016 оны 12 дугаар сарын 05-ны эдөр уг хувийн байшин /хаус/-ны барилгын ерөнхий гүйцэтгэгч “Жавхлант өргөө констракшн” ХХК-тай гэрээ байгуулж туслан гүйцэтгэгчээр манай “Хайрын харш” ХХК нь ажиллахаар болсон юм. Манай компани байгуулагдсанаас хойш албан ёсны барилгын заслын ажилчид байхгүй байсан учраас өөрийн найз А.Энхцэцэгээс ажилчид байгаа талаар асуухад барилгын заслын ажил хийдэг Д.Аюушжав, Б.Мөнхбаяр, Бат-Өрнөх нарын 3 хүнийг эхэлж Нүхтийн аманд байрлах барилга дээр 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр аваачиж оруулсан гэсэн, түүний дараа 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр талийгаач Д.Б, Наранбаатар хоёр араас нь очиж ажиллаж эхэлсэн гэсэн. Тухайн үед би А.Энхцэцэгтэй барилга дээр заслын ажилчидтай метр квадратаар бодож цалин хөлс өгөх талаар гэрээ хийх гэсэн боловч амжаагүй. Ингээд барилгын дотор заслын бэлтгэл ажил хийгдэж байсан ба ерөнхий гүйцэтгэгч “Жавхлант өргөө констракшн” ХХК-наас манай туслан гүйцэтгэгч “Хайрын харш” компанитай гэрээ байгуулахдаа ажил эхлэхээс өмнө 1 удаа Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааврыг өгнө гэсэн заалтыг биелүүлээгүй, уг заалт нь гэрээний 12.4-д заагдсан байгаа юм. Барилгын дотор заслыг эхлүүлэх үндсэн хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ гэсэн боловч гэрээнд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлнэ гэж тусгасан байна. ... Тухайн үед А.Энхцэцэг миний засал хийлгэхээр авчирсан энэ залуучууд их сайн ажилладаг юм гэж надад ярьж байсан ба би дотогш барилга руу орж үзээгүй, хоолны мөнгийг өгчхөөд шууд яваад өгсөн. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 13 цаг өнгөрч байхад найз А.Энхцэцэг өөрийнхөө 88846948 дугаараасаа миний 88933232 дугаар руу залгаж Нүхтийн амны барилгын заслыг хийж байгаа ажилчдын нэг хүн уначихлаа гэхээр нь би юунаас унасан юм бэ, өндрөөс унасан юмуу гэхэд гайгүй гэнээ түргэний эмч ирж үзээд гайгүй, Гэмтлийн эмнэлэг рүү авч яваад нурууны зургийг авахуул гэж хэлсэн байна, мөн хамт засал хийж байгаа Мөнхбаяр Гэмтлийн эмнэлэг рүү аваад явж байна гэж хэлээд утсаа тасалсан. Би тухайн өдрийн орой 18 цагийн үед А.Энхцэцэг надруу дахиж залгаад нөгөө унасан гэх Д.Б гэх хүн чинь ухаангүй Гэмтэл согог судлалын үндэсний төвд байна гэнээ, мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би ээжийнхээ тэтгэврийн зээлээр авсан 1,000,000 төгрөгийг А.Энхцэцэгт аваачиж өгсөн ба А.Энхцэцэг цаашаа Мөнхбаярт дамжуулж өгсөн гэсэн. ... Манай “Хайрын Харш” ХХК нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер байхгүй. Тухайн үед Нүхтийн амны барилгын заслыг хийх ажилд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер ажиллаж байгаагүй. Би хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерийг томилж ажиллаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 77-79-р хуудас/

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Иргэний үнэмлэхний хуулбар /1 дүгээр хх-ийн 123 дугаар хуудас/,

-Оршин суугаа газрын тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 118 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийн лавлагаа / 1 дүгээр хх-ийн 115 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүх эмнэлгийн болон хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Эгийн гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

Шүүгдэгч Н.Э нь өөрийн үүсгэн байгуулсан “Хайрын харш” ХХК-ны нэрээр “Жавхлант-Өргөө констракшин” ХХК-тай барилгын туслан гүйцэтгэх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах иргэн Г.Цэрэнпүрэвийн хувийн амины орон сууцны дотор заслыг гүйцэтгэж байхдаа Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж, ахуй нэгж байгууллагын захирал, эзэн, ажил олгогч шууд хариуцна”,

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь ажил олгогчийн шууд удирдлага дор ажиллаж, түүний өмнө ажлаа бүрэн хариуцна”,

Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан 16/54 дугаартай гэрээний 5.1, 5.4, 5.7, 7.2 дах заалт,

Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8, 28.1.16 дахь хэсэгт заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох, сургалт явуулах хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй. шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”,

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 75 дугаар тогтоолоор батлагдсан Барилга угсралтын үйл ажиллагаа хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журмын 6.1 дэх хэсэгт заасан “ажилтныг ажилд гаргахдаа тухайн өдрийн ажлын чиг үүргий тодорхойлох гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирсон аюулгүй ажиллагааны зааварчлагааг уг ажлыг хариуцсан хэсгийн ахлагч хүн бүрд өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулна”,

Мөн журмын 9.1.6 дахь хэсэгт заасан “ажлын хувцас хамгаалах хэрэгсэлгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй ажилтанг ажилд гаргахыг хориглоно”,

Мөн MNS4969:2000 сургалт зохион байгуулах үндсэн дүрэм стандартын 3.9, 3.16 дах заалт,

Мөн “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 5.3-дэх хэсэгт заасан "Ажилтанг ажилд орох, ...үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг танилцуулж, гарын үсэг зуруулж хувийн хэрэгт хадгална",

Мөн дүрмийн 5.5 дах хэсэгт заасан “Байгууллагын захиргааны тушаалаар, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах үүрэг бүхий ажилтныг эрхэлсэн ажлынх хүрээнд хариуцуулан томилно”

Мөн дүрмийн 5.11.3 дэх хэсэгг заасан “Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө MNS 4969-2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дах анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй”

Мөн дүрмийн 5.14 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд хортой, аюултай, бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэсэн заалтуудыг тус тус хэрэгжүүлээгүй улмаас тус барилга дээр ажиллаж байсан Д.Б нь барилгын гадна талын шатан дээрээс тулгуур төмөр авах гэж байгаад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр унаж гэмтэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нас барж, хүний амь нас болгоомжгүй хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Огийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22-25 дугаар хуудас/, гэрч Б.Мөнхбаярын мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч Б.Бат-Өрнөхийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Д.Аюушжавын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Л.Наранбаатарын мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч А.Энхцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 35-36 дугаар хуудас/

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 31 дугаартай

  1. Д.Бын цогцост баруун чамархай, дагз ясны цөмөрсөн хугарал, дагз, суурь ясны шугаман хугарал, титэм ба суман заадасны салалт, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагз ба зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай дагз хэсэг болон тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дотор хажуу хэсгийн зөөлөн бүрхүүл доторх голомтлог цус харвалтууд, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, зөөлрөл, уртавтар тархины цус харвалт, баруун зүүн чамархайн булчин ба хуйхны дотор хэсгийн цус харвалт, зүүн талын 4, 5, 6 дугаар хавирганы далд хугарал, хугарал орчмын булчин, гялтан болон баруун талын 4-8 дугаар хавирга орчмын булчин, гялтангийн цус хуралт, сээрний 8 ба 12 дугаар нугалмын их биеийн бяцарсан ба шахагдсан хугарал, хугарал орчмын булчин, зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдсон бөгөөд дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссгэгдсэн гэх боломжтой.
  2. 6. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.
  3. Талийгаач 2 хоног эмчлэгдсэн тул согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.
  4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг, хууч өвчин тогтоогдоогүй,
  5. Талийгаач АВ IV  бүлгийн цустай, 42 настай, /1974 онд төрсөн/ байна.
  1. Талийгаач 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 10 минутанд нас барсан байна. /ГСҮТ-ийн өвчний түүх №28294/ гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 46-48-р хуудас/

               

                2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХНХТХХ-ийн хөдөлмөр хяналтын улсын байцаагчийн дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 57-62-р хуудас/

Хариулт 1: Хавтас хэрэгт бүрдүүлсэн материалаас үзэхэд иргэн Д.Бын ажил үүргээ гүйцэтгэж байгаад осолдсон уг обьект нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо. Нүхтийн аманд иргэн Н.Цэрэнпүрэвийн захиалгаар баригдаж буй зоорьтой давхар хувийн орон сууцны барилга бөгөөд ерөнхий гүйцэтгэгч нь “Жавхлант өргөө констракшн” ХХК /регистрийн дугаар 5751136/ байна. Тухайн барилгын дотор заслын ажлыг иж бүрэн гүйцэтгүүлэхээр иргэн Н.Цэрэнпүрэв “Жавхлант өргөө констракшн” ХХК-ний захирал Зао Пэнг Фэйтэй 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байна. “Жавхлант өргөө констракшн” ХХК нь уг гэрээг ажлыг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 16/54 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр “Хайрын харш" ХХК  /регистрийн дугаар 55154169, захирал Н.Э/-д буюу гуравдагч этгээдэд шилжүүлсэн байна. “Хайрын харш” ХХК нь иргэн А.Энхцэцэгээр зуучлуулан бригад буюу хувиараа хөдөлмөр эрхэлдэг 5 хүнийг тухайн барилгын заслын ажлыг гүйцэтгүүлэхээр амаар тохиролцон 2016 оны 12 дугаар сарын 09-нь өдөр ажилд оруулсан байна. Уг бригадад осолдогч Д.Б ажиллаж байсан байна. Осол гарсан хашаанд 2 барилга баригдаж байгаа бөгөөд осолдогч Д.Б нь 1 дүгээр барилга буюу ертөнцийн зүгээр урд зүгг байрлах барилгын нэгдүгээр давхарт дотоод заслын ажлыг гүйцэтгэж байсан байна. Харин Д.Б нь 2 дугаар барилга буюу баруун талд байрлах барилгын гадна фасадыг хийхэд ашиглаж байсан ажлын шатыг хэсэгчлэн буулгаж, дотоод заслын ажилд ашиглахаар бэлтгэх явцдаа төмөр тавцангийн хамт 3,4 метрийн өндрөөс доош унаж осолдсон байна.

Тухайн барилгын гадна шат нь үндсэн хийцэд бэхлэгдсэн боловч бат бэх тороор битүүлээгүй. анхааруулга дохио тэмдэг тавигдаагүй, ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс
туслан гүйцэтгэгчийг ажилд оруулах үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдээлэл өгөөгүй, ажил үүрэгт нь тохирсон аюулгүй ажиллагааны
зааварчилгааг уг ажлыг хариуцсан хэсгийн ахлагч нь өгөөгүй, ажил үүрэг гүйцэтгэгч этгээд нь ажил үүрэгтээ хамрааралгүй бүсэд нэвтэрсэн, ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй, 1,5 метрээс өндөрт ажиллахдаа хамгаалах бүсгүйгээр ажилласан зэрэг нь осол гаргахад хүргэсэн байна.

Энэ нь Монгол улсын Шадар сайд, Барилга хот байгуулалтын сайд,
Хөдөлмөрийн сайдын 2015 оны 82; 141; 123 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Барилгын ажилд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам”-ын 4.1.9 дэх заалт /аюул, осол гарч болзошгүй орчны эрсдэлтэй бүсийг тогтоож, хаалт хамгаалалтаар тусгаарлан, анхааруулах тэмдэг тавих/,  6.3.18 дахь заалт /туслан гүйцэтгэгчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, зааврын талаар мэдээлэл өгч, түүний хэрэгжилтэд хяналт тавих/, Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 75 дугаар тогтоолоор баталсан Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам"-ын/ 3.2.2 дахь заалт/ барилга угсралтын явцад барилгын гадна шат, ванданг уртын дагууд 4 метрээс багагүй, шатны босоо чиглэлд 2 үе тутамд барилгьн үндсэн хийцэд бэхлэх, бариул, шат, орц гарц гаргах, бат бэх тороор битүүлэх/, 6.1 дэх заалт/ ажилтныг ажилд гаргахдаа тухайн өдрийн ажлын чиг үүргийг тодорхойлж, гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг уг ажлыг хариуцсан хэсгийн ахлагч хүн бүрт өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулна/, Барилга угсралтын ажилд мөрдөх “хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар” БД 12-101-05 дүрмийн 19 дэх хэсэг “Өндөрт ажил гүйцэтгэх үед өгөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар"-ын 19.1 дэх заалт /барилга, обьектийн өндөрт ажиллагчид нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, бүс, дуулга малгайг бүрэн хэрэглэсэн байна/, 19.3 дахь заалт /хашлагагүй захын хийц дээрээс хамгаалах бүсгүйгээр ажил гүйцэтгэхийг хориглоно/, 19.8 дахь заалт /өвлийн цагт шатан дээрх цас мөсийг шалгаж, цэвэрлэсний дараа шат дамжуургад гарна/ - ууд тус тус зөрчигдсөний улмаас осол гарсан байна.

“Жавхлант өргөө констракшн” ХХК-ний 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр
“Хайрын харш” ХХК-тай байгуулсан 16/54 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”. уг гэрээний хавсралт “Барилга угсралтын ажилд ХАБЭА-н асуудлаар туслан гүйцэтгэгч нартай хамтран ажиллах гэрээ”-нүүдэд барилгын дотоод заслын ажлыг гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч аль компани нь ослыг судлан бүртгэх тодорхой заалтгүй байгаа тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол,хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.7 дахь заалт /Иргэн,хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх буюу бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн тогтоох,судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна.  Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ/-аар уг ослыг “Жавхлант өргөө констракшн” ХХК-ний захирлын тушаалаар батлагдсан үйлдвэрлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс судлан, уг дүрмийн дагуу үйлдвэрлэлийн осол”-д хамаарах эсэхийг тогтоон ажиллаж НМХГ-ын ХНХТХХ-т хүргүүлэн, хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагчаар баталгаажуулж ажиллах үүрэгтэй.

Хариулт 2:- Талийгаач Д.Бод хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөгдөөгүй байна.

Хариулт 3:- “Жавхлант өргөө констракшн” ХХК-ний “Хайрын харш” ХХК-тай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 16/54 тоот ажил гүйцэтгэх гэрээний 12.4 дэх заалт /Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааврыг ерөнхий гүйцэтгэгч ажил эхлэхэд 1 удаа туслан гүйцэтгэгч талд өгөх ба өдөр тутмын зааварчилгааг туслан гүйцэтгэгч тал бүрэн хариуцаж байх/ . Монгол улсын Шадар сайд, Барилга хот байгуулалтын сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 82, 141, 123 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам”-ын 6.3.18 дахь заалт /туслан гүйцэтгэгчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, зааврын талаар мэдээлэл өгч, түүний хэрэгжилтэд хяналт тавих/-ын дагуу ажил эхлэх өдөр 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ‘Жавхлант өргөө констракшн” ХХК-ний Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс туслан гүйцэтгэгч компаний ажиллагсдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл, зааварчилгаа өгөх үүрэгтэй байсан байна.

 

Харин Монгол улсын Шадар сайд, Барилга хот байгуулалтын сайд,
Хөдөлмөрийн сайдын 2015 оны 82; 141; 123 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам’’-ын 2.22 дахь заалт /Талбайн инженер, хэсгийн инженер, бригадын дарга тухайн өдрийн ажлын чиг үүргийг тодорхойлон, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгт тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулна/, Нийслэлийн Иргэдийн Хурлын ТэргүүлэгчдийнХурлын 75 дугаар тогтоолоор баталсан "Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам” -ын 9.1.6 дахь заалт /ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй ажилтан ажилд гаргахыг хориглоно/, MNS4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх заалт /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех,тасаг, хэсгийн дарга эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дах заалт/Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дах өдөр тутмын зааварчилга өгнө/-уудын дагуу ажилтны гүйцэтгэх ажил үүрэгт тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн бригадыг хариуцан ажилд оруулсан болон өдөр тутмын хийх ажлыг удирдан зохион байгуулж буй эрх бүхий этгээд өгч ажиллах үүрэгтэй байсан байна. Тухайн ажилтан хэн болох нь хавтас хэрэгт бүрдүүлсэн материалд тодорхойгүй байна

Хариулт 4: -Д.Б нь иргэн А.Энхцэцэгтэй амаар тохиролцон ажил үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна.

Хариулт 5: -Осолдогч нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь заалт /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх,болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх/,

Монгол улсын Шадар сайд, Барилга хот байгуулалтын сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 82; 141; 123 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам”-ын 6.6.2 дахь заалт /сургалт, зааварчилгаанд хамрагдаагүй тохиолдолд ажил гүйцэтгэхээс татгалзах/, 6.6.14 дэх заалт /ажил үүрэгт хамааралгүй бүс, ажлын байранд эрх бүхий ажилтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд нэвтрэхгүй байх/ - уудыг зөрчсөн байна.

Хариулт - “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-ын дагуу ажил олгогч буюу ‘Хайрын харш" ХХК-ний захирал Н.Э нь хуулийн дээрх заалтыг биелүүлэх үүрэгтэй. Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн дугаар зүйлийн 27.3 дах заалт “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн. Эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах ба хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан нь ажил олгогчийн шууд удирдлагын дор ажиллаж, түүний өмнө ажлаа бүрэн хариуцана”-ын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтныг авч ажиллуулах үүрэгтэй. Хавтас хэрэгт цугларсан материалаас үзэхэд “Хайрын харш" ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтангүй байна. Монгол улсын шадар сайд, Барилга хот байгуулалтын сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 82; 141: 123 дугаар хамтарсан тушаалын 2.20 дах заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтангүй гүйцэтгэгчийг барилгын ажлын талбайд авч ажиллуулах тохиолдолд тухайн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан захиалагч эсвэл ерөнхий гүйцэтгэгч аюулгүй ажиллагааг хариуцах бөгөөд энэ тухай ажил гүйцэтгэх гэрээнд тодорхой заасан байна/-ын дагуу “Хайрын харш’ ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан, ажилтангүй байгаа тул “Жавхлант өргөө констракшн” ХХК-ний Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс тухайн барилгын талбайд хяналт тавьж ажиллах үүрэгтэй байсан байна. Дээрх хууль журмын заалтууд зөрчигдсөн байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 57-62-р хуудас/

 

                “Жавхлант-Өргөө констракшин” ХХК болон иргэн Н.Цэрэнпүрэв нарын хооронд байгуулсан “ ажил гүйцэтгэх гэрээ” /хх-ийн 93-94-р хуудас/

                ‘Жавхлант-Өргөө констракшин” ХХК болон “Хайрын харш” ХХК-ны хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” /хх-ийн 97-102-р хуудас/,

                2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Нийслэлийн мэргэжилийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн шинжээчийн № G2018/01 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 210-212 дугаар хуудас/,

Хариулт 1. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ХНХТХХ-ийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч Л.Хонгорзул нь өөрийн тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд дүгнэлт гаргасан байх тул үндэслэлтэй эсэхэд дүгнэлт гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй.

Хариулт 2. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч, шинжээч Я.Дамдинрагчаа нь өөрийн тусгай мэдлэг, мэргэжпийн хүрээнд дүгнэлт гаргасан байх тул үндэслэлтэй эсэхэд дүгнэлт гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй. Харин дүгнэлтийн хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбогдох хариултын хэсэгтэй санал нэгтэй байна.

Хариулт 3. “Жавхлант өргөө констракшн” ХХК нь барилгын ажил гүйцэтгүүлэхээр “Хайрын харш” ХХК-тай №16/54 дугаар бүхий “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан, түүнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сахин хангуулахаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28-р зүйлийн 28.3./3ахиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна./ гэж заасныг баримтлан гэрээний Тав. Туслан гүйцэтгэгчийн эрх, үүрэг-ийн 5.4, 5.5, 5.7, 5.8-д хүлээх үүргийг тодорхой тусгасан байна.

Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27-р зүйлийн 27.1 дэх хэсэг ”Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж заасны дагуу хөдөлмөр хамгаалал. аюулгүй ажиллагааг сахин хангуулах хуулийн этгээд нь “Хайрын харш” ХХК бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцахаар гэрээгээр тохиролцсон байна.

Хариулт 4. “Хайрын харш" ХХК нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 17-р зүйлийн 17.2.3. үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажпын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт;

17.3.Энэ хуулийн 17.2.3-т заасан ажпын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэнийг ажиллуулна;

27.2.Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажпын байрны эрсдэлийн түвшин. ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна;

27.7.Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан ажиллуулах орон тоонд хүрээгүй тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болно;

28.1,8.аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх; гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

“Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.6. /Машин, төхөөрөмж, цахилгаан болон хийн ажиллагаат гар багаж, технологийн тоноглолын ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааны талаар хүлээх үүрэг хариуцлагыг дараах байдлаар ангилна. Үүнд:

-Барилгын машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн тоноглол, түүний хамгаалах хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн эд хөрөнгийг эзэмшигч байгууллага, харин тэдгээрийг түр хэрэглүүлэх (түрээс)-ээр шилжүүлсэн үед түрээслэгч байгууллага (хувь хүн) хариуцна.

-Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна./;

6.1.1.Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр (барилга объект, үйлдвэрлэл, ариун цэвэр, ахуй үйлчилгээний барилга байгууламж, барилгын талбай), ажпын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. Бэлтгэл ажлууд нь барилгын ажил эхлэхээс өмнө бүрэн хийгдэж дууссан байвал зохино. Барилгын талбай дээрх бэлтгэл ажил нь хавсралт И-д үзүүлсэн маягтын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга хэмжээний гүйцэтгэлийн тухай акт үйлдсэнээр дуусгавар болно; гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Хариулт 5. “Хайрын харш” ХХК нь барилгын үйлдвэрлэл явуулах тусгай зөвшөөрөлгуйгээр барилгын ажил гүйцэтгүүлж болох эсэх талаар мэргэжлийн байгууллага /Барилга хот байгуулалтын Яам/-аас тайлбар гаргуулах;

“Жавхлант өргөө констракшн” ХХК нь өөрийн барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн нэр дээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дараа бусдад шилжүүлж, дахин мэргэжпийн бус “Хайрын харш” ХХК-тай гэрээ байгуулан барилгын үйлдвэрлэл явуулж болох эсэх талаар мэргэжлийн байгууллагаас тайлбар гаргуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 210-212 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Прокуророос шүүгдэгч Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэг  тохирсон байна.

Шүүгдэгч Н.Э нь хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас болгоомжгүйгээр хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Дээрх болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч Д.Бын амь нас хохирсон нь түүний оршуулгын зардал болон, эмчилгээний зардал, бусад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.

Энэ хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 9.700.000 төгрөгийг хүлээн авсан тухай мэдүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт оршуулгын зардалтай холбоотой 9.676.190 төгрөгний баримт цугларсан байх тул шүүгдэгч Н.Эг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин Г.О нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Мөн шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Н.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасаар /1 дүгээр хх-ийн 115 дугаар хуудас/ тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.

 

Түүнчлэн шүүгдэгч нь  2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн  бага насны хүүхэдтэй болох нь шүүх хуралдаанд гаргасан түүний хүү Э.Маргад-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбараар / бүртгэлийн дугаар 1119000267, РД:УУ17233097/ нотлогдож байх тул шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журмын дагуу шүүгдэгч Н.Эд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэв.  

 

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хэрэгт хураагдаж ирээгүй  болохыг тус тус дурдаж байна.