Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

            улсын яллагч У.Дэндэвдорж,

   шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баатарын Хатанбаярт холбогдох эрүүгийн 1710003700012 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эгч, дүү нарын хамт ......тоотод оршин суух, Монгол улсын боловсролын их сургуулийн Хятад хэлний багш орчуулагчийн 3 дугаар дамжааны оюутан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б.Х

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Х нь худалдаалах зорилгогүйгээр 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сааралын 3 дугаар байрны орчимд байх тоглоомын талбайд 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 2 гялгар уут бүхий 19.3209 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Хаас: “...2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр энэ хэрэгт холбогдсон. Тухайн үед би “Гэгээнтэн”-д зөөгчийн ажил хийдэг байсан. Тэр өдөр найз охинтойгоо 12 цагийн үед уулзаад хоорондоо маргалдаад салсан. Сэтгэл санаа хямраад 2 шил пиво ганцаараа уугаад сууж байтал сааданд байсан 2 залуу намайг дуудаад бид 3 хамт сууж уусан. Нэг пиво уугаад дуусах үед тамхи байна уу гэж нөгөө хоёр залуугаас асуухад нэг залуу нь парламентийн хайрцагтай нэг ширхэг тамхи өгсөн. Би тамхийг аваад сорж үзэхэд хоолой гашуун оргиод байсан. Энэ юу вэ, тамхи биш юм уу гэж асуухад гялгар уутай өвсийг нэг залуу нь харуулж байсан. Тэгээд ууж байгаад найзтайгаа утсаар ярьж дуудсан. Пивоо ууж дуусгаж амжаагүй байхад би тасраад унасан. Нэг мэдсэн чинь цагдаа дээр ирсэн байсан. Халаасандаа гараа хийж үзэхэд 2 ууттай өвс байсан. Би тэрийг гаргаж тавихад цагдаа мэдсэн. Тухайн үед юу болсон, юу болоод хар тамхи надаас гарч ирсэн гэдгийг би сайн мэдэхгүй байна...”  гэв

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Гэрч Г.Ш-ийн: “...Тэр өдөр 15-16 цагийн үед байх Хатанбаяр над руу утсаар яриад уулзъя гэсэн. Манай гэрийн 19-н үйлчилгээний төвийн байрны орчимд байна гэсэн тэгэхээр нь би гарч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд удалгүй 20-30 минутын дараа байх Хатанбаяр, Амартүвшин хоёрын хэн нь ярьсныг мэдэхгүй байна над руу Хатанбаярын утсаар яриад танай байрны сааданд байна гараад ир гэсэн тэгэхээр нь би гараад очтол Хатанбаяр саадны ширээг дэрлээд унтчихсан Амартүвшин тэр хоёр байж байсан. Тэгээд Хатанбаярыг нилээд согтуу болохоор яаж гэр лүү нь аваачих уу гэж бодоод сэрэхийг нь хүлээсэн тэгээд тэр хоорондоо ТҮЦ-рүү тамхинд явсан. Тэгээд буцаад иртэл Хатанбаяр байхгүй болчихсон байсан гар утас руу нь залгатал авахгүй байсан. Тэгэхээр нь тэндээ хүлээж байтал цагдаа ирээд хэсэг рүүгээ дагуулж явсан. Тэгээд ортол Хатанбаяр цагдаагийн хэсэг дээр зогсож байсан. Хатанбаярын биенээс нь 2 гялгар ууттай өвс гэх мансууруулах зүйл гарч ирсэн гээд ширээн дээр гаргаад тавьчихсан байсан. Тэгээд бид нарыг шалгасан. Тухайн үед Хатанбаярын шээснээс мансууруулах зүйл илэрсэн гэсэн Амартүвшин бид хоёроос ямар нэгэн зүйл илрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

Гэрч Т.А-гийн: “...Би өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан 06 дугаар сард байсан өдөр 15-16 цагийн үед манай найз Хатанбаяр өөрийн дугаараас над руу залгаад би 19 буюу үйлдвэр комбинатын энд байна уучихсан байна хүрээд ирээч гэсэн. Тэгээд хаана байгаа газрыг нь заалгаж байгаад яваад очсон. Комбинат буюу 19-н Сааралын 09-р байрны сааданд ганцаараа нилээд архи уучихсан согтсон байдалтай байж байсан. Тэгээд одоо Шүрэн-Эрдэнэ ирж байгаа би дуудчихсан гэж байсан. Шүрэн-Эрдэнийн гэр нь Сааралын 3-р байрны тэнд ойрхон байдаг болохоор нь яваад очье гэж бодоод Хатанбаярыг аваад байрных нь гадаа очоод утсаар Шүрэн-Эрдэнэтэй утсаар ярьсан тэгтэл удалгүй гарч ирээд бид 3 Сааралын 3-р байрны сааданд суусан. Хатанбаяр нилээд согтуу байсан болохоор саадны ширээг дэрлээд унтаад өгсөн. Тэгээд Шүрэн-Эрдэнэ бид хоёр жоохон юм ярьж сууж байгаад дэлгүүр орж ундаа, тамхи авах гээд явчихаад иртэл Хатанбаяр байхгүй байсан. Тэгээд Шүрээ бид хоёр гар утас руу нь залгатал утсаа авахгүй байсан. Тэгээд Сааралын 3-р байрны сааданд Шүрээ бид хоёр сууж байтал уг байрны ойролцоо цагдаагийн хэсэг байдаг юм билээ тэндээс цагдаа ирээд Шүрээ бид хоёрыг хэсэг рүүгээ авч орсон. Тэгээд Шүрэн-Эрдэнэ бид хоёрын биед үзлэг хийгээд дүүргээс хүн дуудна гээд мансууруулах бодис хэрэглэсэн үү гээд тест тавьж шалгасан. Тэгээд Шүрээ бид хоёрыг явж бай гээд Хатанбаярыг шалгана гээд аваад үлдсэн. Тухайн үед би Хатанбаярыг согтуу байсан болохоор нь цагдаа аваад хэсэг рүүгээ орчихсон байна гэж бодсон тэгтэл хар тамхитай холбоотой зүйл яриад байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

 

Хэргийн талаар бусад нотлох баримтууд

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/,

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б.Хын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 27-29 дүгээр хуудас/,

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 32 дугаар хуудас/

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6274 дугаартай дүгнэлт. /хх-ийн 50-54 дүгээр хуудас/

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6273 дугаартай дүгнэлт. /хх-ийн 55-56 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч : “...Би урьд өмнө нь мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Мансууруулах бодисын талаар надад ямар нэгэн ойлголт байхгүй. зурагтаар харж байсан. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Миний ойр орчимд найз нөхдийн дунд хэрэглэдэг хүн байхгүй. Миний биеэс илэрсэн 2 гялгар ууттай өвс гэх зүйлийг хамт пиво ууж байсан хүмүүс надад өгсөн байсан. Яагаад гэвэл би тэр хоёртой уулзахаас өмнө надад тийм зүйл байгаагүй. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/      

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 85 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/,

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

        

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Х нь худалдаалах зорилгогүйгээр 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  3 дугаар байрны орчимд тоглоомын талбайд 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 2 гялгар уут бүхий 19.3209 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөшөөрсөн мэдүүлэг, гэрч Г.Ш- ний мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, гэрч Т.А-гийн мэдүүлэг. /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

   2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/,

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б.Хын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 27-29 дүгээр хуудас/,

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 32 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6274 дугаартай дүгнэлт.

  1. 4. 5. Шинжилгээнд ирүүлсэн “Биет баримт цуглуулсан огноо: 2017 оны 06 дугаар сарын 19 Байгууллага: НШШГ ХУД КШТ Мэргэжилтэн: а/д Ж.Пүрэвсүрэн Биет баримтын код: НШ201706192015061423 Биет баримт, түүний онцлог: энгийн өвс мэт зүйл 2 уут Хэргийн болсон байдал : ХУД-н 3-р хороо Саарал 4-р байрны гадна Б.Х өвс татсан гэх” гэсэн хаягтай №1, №2 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйлийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн жагсаалтанд багтдаг болно.
  1. 3. 6.7 Эдгээр асуулт нь манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамрагдахгүй болно. /хх-ийн 50-54 дүгээр хуудас/

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6273 дугаартай дүгнэлт.

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Биет баримт цуглуулсан огноо: 2017.06.19 байгууллага: НШШГ, Мэргэжилтэн а/х А.Өмиргүл Биет баримтын код: НШ201706192015061121 Биет баримт, түүний онцлог: энгийн шээсний дээж 100 гр хэргийн болсон байдал: ХУД-н 3-р хороо Саарал 4-р байрны гадна Б.Х өвс татсан гэх” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. /хх-ийн 55-56 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимогийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.  

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлэгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж,  улмаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах, солилцох, арилжих, төлбөр тооцооны үүрэгт шилжүүлэх, үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр хууль бус эргэлтэд оруулахыг “борлуулсан”  гэж тус тус үзэх юм.

         Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэг  тохирсон бөгөөд тухайн хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоожээ. 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Б.Хыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан  1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар  биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Энэ хэргийн шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нараас гэмт хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн байдалд тус тус маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл,  хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй  гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг ууттай 19.3209 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  тухайн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.