| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/00384/И |
| Дугаар | 197/ШШ2025/03610 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 197/ШШ2025/03610
2025 03 31 197/ШШ2025/03610
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ч.Х-агийн нэхэмжлэлтэй, Д.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,944,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь 6,944,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны дотор 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны дотор 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны дотор 400,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны дотор 400,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны дотор 400,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны дотор 400,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны дотор 400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны дотор 400,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны дотор 400,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны дотор 400,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны дотор 400,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны дотор 400,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны дотор 400,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны дотор 400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны дотор 400,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны дотор 400,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-ны дотор 400,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны дотор 144,000 төгрөгийг, Х ХК-ийн 00000000000 тоот Ч.Х-гийн дансанд төлөхөөр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С тэмдэгтийн хураамжид 126,100 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө гэснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ