| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00323/И |
| Дугаар | 103/ШШ2025/00306 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2025/00306
| 2025 оны 04 сарын 16 өдөр | Дугаар 103/ШШ2025/00306 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ****** дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, Хэрлэн худалдааны төвийн баруун жигүүрт байрлах, ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн **** дугаар хороо, Нарангийн ***** дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 36,670,004 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар хариуцагч З.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 36,670,004 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* овогтой ******* / нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ******* банктай 460*********338 тоот цалингийн зэлийн гэрээгээр 46,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ4605144338-1 тоот зээлийн гэрээгээр 2,500,000 төгрөгийн зээлийг 15 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ4605144338-Б тоот зээлийн гэрээгээр 2,000,000 төгрөгийн зээлийг 15 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан болно. ...Зээлдэгч нь зээл авсан өдрөөс зээлийн төлөлтөө хоцроож 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй өнөөдрийн байдлаар 85 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгчтэй удаа дараа холбогдон зээлээ төлөхийг сануулж, шаардаж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг бүрэн төлнө гэж хугацаа заан хойшлуулсаар ирсэн. Зээлдэгч нь зээлээ төлөхөөс санаатай зайлсхийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул З.*******аас үндсэн зээл 35,399,194.71 төгрөг, үндсэн хүү 1,257,689.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,119.14 төгрөг, нийт төлбөр 36,670,004 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* банкны Багануур салбараас 46,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлээ хувиарийн дагуу төлж байгаад ар гэрийн асуудлаас болж ажлаасаа түр чөлөө авсан учир зээлээ цаг тухай бүрд нь төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн. Нийт нэхэмжилсэн 36,670,004 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 36,670,004 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,301 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 170,650.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 170,650.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА