| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00268/И |
| Дугаар | 103/ШШ2025/00307 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2025/00307
| 2025 оны 04 сарын 16 өдөр | Дугаар 103/ШШ2025/00307 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ****** дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ***** дүгээр хороо, ****** дүгээр байрны *******тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Хариуцагч: Багануур дүүргийн ******** дүгээр хороо, ****** дүгээр байрны ********* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 20,032,080.20 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ц.*******, М.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 20,032,080.20 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ***** дүгээр байрны ***** тоот 39 м.кв орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Мөнхөөгийн *******, Цэдэвийн ******* нар нь ******* банктай 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1290********14 дугаартай жижиг, бичил бизнесийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч М.Цэцгээгийн ******* банкин дахь 5005*********59 дансанд 25,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 7,725,055.03 төгрөг, зээлийн хүүд 4,175,593.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15,082.19 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1290*******14 дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 10 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 231 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Мөн 1290*******14 дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 06 сарын 26-ний өдрийн 12********14-1 дугаар ипотекийн гэрээгээр М.*******гийн өмчлөлийн Багануур дүүргийн 1-р хороо, Наран хороолол ***** байр, ***** тоот, гэрчилгээний дугаар 000********617, улсын бүртгэлийн дугаар Ү-*******755 39 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан юм. Иймд төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 17,274,944.97 төгрөг, хүү 2,656,889.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100,245.52 төгрөг, нийт 20,032,080.20 төгрөгийг М.*******, Ц.******* нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Багануур дүүргийн ****** дүгээр хороо, ***** дүгээр байрны ****** тоот 39 м.кв орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.*******,Ц.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банктай 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр жижиг, бичил бизнесийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийн үлдэгдэл болох 20,032,080.20 төгрөг байгаа. Зээлийн гэрээний үүргийн биелэлт 20,032,080.20 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 127 тоот 39 м.кв орон сууцаар хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нарын бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд тэдний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 20,032,080.20 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Багануур дүүргийн ***** дүгээр хороо, ******* дүгээр байрны ******** тоот 39 м.кв орон сууцаар хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,310 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 164,155 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 164,155 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА