Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2025/00308

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2025/00308

Улаанбаатар хот

 

             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн **** дугаар хороо, Сэнтрал тауэр, ********* дугаар давхарт байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн *** дугаар хороо, Хөдөө хэсэгт оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,531,901 төгрөг, нотариатын зардалд 23,000 төгрөг нийт 24,554,901 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,531,901 төгрөг, нотариатын зардалд 23,000 төгрөг нийт 24,554,901 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Буяннэмэхийн ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.07.26-нд 6000********71 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 27,390,000 төгрөгийн зээлийг сарын 1.9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000*******71 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 53 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000********71 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 23,739,393.3 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 785,540.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 6,967.01 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 24,554,901 төгрөгийг зээлдэгч Б.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******иний бие 2024 оны 7 дугаар сарын 26-нд ******* банк ХК-иас 27,390,000 төгрөгийн хэрэглээний зээл цахимаар авсан. 2025 оны 1 дүгээр сараас хойш компани сул зогсож 2 дугаар сараас хугацаа хэтрүүлсэн. ******* банкнаас нэхэмжилсэн 24,554,901 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,531,901 төгрөг, нотариатын зардалд 23,000 төгрөг нийт 24,554,901 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,724 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 140,362 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,362 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 



 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА