| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0052/Э |
| Дугаар | 59 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Батсайхан
Өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б ы М д холбогдох эрүүгийн ,,, тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Б.M
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Мнь 2017 оны 09 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ж” нэртэй зочид буудлын 12 тоот өрөөнд хууль бусаар, нууцаар нэвтэрч иргэн Д.М-ийг амарч байхад нь Эл ЖИ 860 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 1712001310064 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч Д.М-ийн өгсөн:
“...Би Архангай Цэнхэр сумын сургуулийн дотуур байрны өргөтгөлийн барилгад ажиллаж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн төвд 13 цагийн үед цагийн үед ирсэн. Архангай аймгийн төвд ирээд найз охин Н-тэй уулзаад дараа нь найз Т, Ц, З нартай уулзаад бага зэрэг архи ууцгаасан. Орой 18 цагийн үед 4-р сургуулийн урд талд байрлалтай Ж нэртэй зочид буудлын 12 тоотод Ц, Т, З бид 4 хоносон. Тэгээд өглөө бостол миний гар утас байхгүй байсан. Тэгээд буудлын камер шүүж үзэхэд шөнө 03 цагийн үед М гэдэг залуу өөр 2 хүний хамт буудалд орж ирэн бид нарын унтаж байсан өрөө рүү М орсон. Манай найз Т, М гэдэг залууг камерын бичлэгээс хараад таньсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний хулгайд алдсан утас ягаан өнгөтэй, ЭЛЖИ брэндийн ВЭГА 860 маркийн гар утас байгаа. Би энэ утсаа Архангай аймгийн төвд байдаг 999 нэртэй худалдааны төвөөс 350.00 төгрөгөөр 2017 оны 08 сарын дундуур үед худалдан авсан. Би одоо 350.000 төгрөгөөр үнэлж байна. Надад ямар нэгэн баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/
*Хохирогч Д.М-ийн дахин өгсөн:
“...Хяналтын камерын бичлэгийг нь үзэхэд 3 залуу 03 цагийн орчимд орж ирээд нэг залуу нь бид нарын өрөө рүү 2 удаа орж гарсан, Түүнийг М гэдэг талаар надад хэлсэн. Уг бичлэгийг нь би Т-ын гар утсаар бичлэг хийж бичиж авсан. Тэгээд Сиди дээр хуулаад цагдаагийн байгууллагад өгсөн. Ийм л зүйл болсон. Тэгээд уг бичлэгийг хуулж авсныхаа дараа утсан дээрээс устгасан. Мөн хэд хоногийн дараа Төрбат ч утсаа хаячихсан. Би тухай залуусыг одоо хараад танихгүй. 2017 оны 08 дугаар сарын дунд үеэр шинээр нь 350.000 төгрөгөөр 999 төвийн 1 давхараас бэлэн мөнгөөр худалдан авч байсан. Надад уг гар утсыг худалдан авч байсан баталгааны хуудас байхгүй. Уг нь надад худалдагч өгсөн юм. Би утсаа 350.000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд бариад 10-20 хонож байсан. Гэхдээ баригдсан учраас хуучин гэж үзээд буруутай этгээдээс 250.000 төгрөг нэхэмжилнэ. Би гомдолтой байна. Би түүнээс 250.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/
*Гэрч Ө.Т-ын өгсөн:
“...2017 оны 09 сарын 01-ний өдөр би найз Д.М, Ц, Х нартай уулзсан. Тэгээд бид нар Ж нэртэй зочид буудлын 12 тоотод орж бага зэрэг архи ууцгаагаад унтсан. Тэгтэл маргааш өглөө нь Д.Мийн гар утас нь алга болсон байсан. Тэгээд буудлын камерыг шүүхэд М гэдэг залуу манай өрөөнд ороод утас аваад гарч байгаа бичлэг байсан. Би тэр бичлэгийг хараад шууд Мбайна гэж таньсан. Тэгээд би Цэнхэр, Төвшрүүлэх суманд барилгын ажил хийгээд утасгүй байсан болохоор цагдаа дээр ирж чадахгүй байсан. Би тухай үед камерын бичлэгийг утсандаа хуулж авсан боловч энэ бичлэг байхгүй болсон. Учир нь би утсаа хаячихсан болохоор байхгүй байсан. Тэр бичлэг дээр Мтанигдаж байсан. Мийн царай тод гарсан байсан болохоор би хараад таньсан. Тухайн бичлэг дээр шөнө 03 цаг өнгөрч байхад Ж нэртэй зочид буудалд Мбид нарын унтаж байсан өрөөнд ороод эргэж гарсан, тэгсэнээ буудлын эгч дээр очоод эргээд манай өрөөнд ороод гар утас аваад гарч байсан бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/
*Гэрч Т.Х-ын өгсөн:
“...2017 оны 09 сарын 01-ний өдөр би Т, Ц, М нартай уулзаад бид нар Ж нэртэй зочид буудалд орсон. Тэгээд нэг өрөө авч бага зэрэг архи ууцгаасан. Маргааш нь өглөө бостол М гар хулгайд алдсан байна гээд камер шүүгээд зүс таньдаг М гэдэг хүн байна гэж Т, Ц нар ярилцаад байсан. Би тэр Мгэдэг хүнийг бол танихгүй. Тэр бичлэгийг үзсэн. Шөнө 03-04 цагийн үед Ж нэртэй зочид буудал 3 залуу гаднаас орж ирээд 2 залуу буудлын жижүүрийг саатуулаад нэг нь бид нарын унтаж байсан өрөөг шагайж үзээд эргээд гарч буудлын жижүүр дээр очоод эргээд манай өрөөнд ороод гар утас гарч байгаа бичлэг байсан. Би шөнө сэрээгүй. Гар утас алга болсонг мэдээгүй. Бид нар шөнө 02 цагийн үед унтацгаасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/
*Гэрч Т.Х дахин өгсөн:
“...Би тухайн залууг одоо хараад танихгүй. Уг залуу одоо миний санаж байгаагаар бор барзгардуу нүүртэй л залуу шиг байсан. Уг залууг Т таньж байсан ба уг залууг М гэдэг гээд байсан. Мтухайн бичлэгийг утсаар Тын гар утсаар бичиж аваад сиди дээр хуулуулсан. Цагдаагийн байгууллагад өгсөн байх гэж бодож байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/
*Гэрч С.Т өгсөн:
“...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Ж нэртэй зочид буудалд жижүүрээр ажилладаг юм. Би 2017 оны 09 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө гараатай байсан. Намайг гараатай байхад 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн гээд нийт 4 хүн нэг өрөө аваад хоноцгоосон. Тэр хүмүүс 12 тоот өрөөнд хоносон. Тэгээд маргааш нь өглөө нэг нь утсаа хулгайд алдсан байна гээд камерын бичлэг шүүхэд шөнө намайг гараатай байхад 3 залуу орж ирээд 2 залуу нь надтай юм ярьж байхад нэг залуу тэр 4 залуугийн өрөөнд ороод утсыг авсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдэнэ гээд явцгаасан. Би эдгээр хүмүүсийг танихгүй юм байна. Харвал таньж магадгүй. Би шөнө орж ирсэн 3 хүнийг сайн санахгүй байна. Би нэрийг нь мэдэхгүй байна. Одоо камерын бичлэг байхгүй. Тухай үед тэр утсаа алдсан гэх хүмүүс утсан дээрээ бичиж аваад байсан. Манай камер энэ хэрэг гарсаны дараа вирустсэн гээд бичлэгийг нь устгасан байсан. Намайг байхад тэр утсаа алдсан хүмүүс хамт камерын бичлэг харсан. Гаднаас 3 залуу орж ирээд 2 залуу нь надтай юм ярьж саатуулж байх хооронд нэг залуу нь 12 тоот өрөөнөөс утас хулгайлсан байсан. Тухайн үед тэр хүмүүс утас хулгайлсан хүнийг хараад таньж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/
*Гэрч С.Тын дахин өгсөн:
“...Би Б.Мийг танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Хэрэг болох үед харсан...”Намайг тухайн хоёр залуу саатуулсан, хоргоосон зүйл анзаарагдаагүй. Зүгээр энгийн байсан. Харин утас хулгайлсан залуу бол надтай ямар нэгэн зүлй яриагүй. Би ч түүнийг 12 дугаар өрөө рүү явсныг анзаараагүй. Түүнийг орж ирэх үед нь уг өрөө онгорхой байсан байна. Камерын бичлэг дээр харагдаж байна. Онгорхой болохоор нь орж юм хулгайлсан байх. Харин надтай уулзаж тамхи авсан залуус нөгөө залуугаа сайн анзаараагүй. Өмнө нь уг Ж буудалд ажиллаж байсан Н гэх охиныг асуугаад байхаар нь буудлын хажуу талын хашаанд амьдардаг талаар хэлсэн. Түүнээс ямар нэгэн байдлаар намайг хоргоосон саатуулсан зүйл байхгүй. Мөн утас хулгайлсан залууг буудалд хоносон Т гэх залуу бичлэг үзээд таньдаг талаараа ярьж байсан. Тухайн залууг Б.М гэдэг гээд байсан юм. Миний ажилладаг буудлын нэр нь Ж нэртэй буудал байдаг. Камерын бичлэгээс харахад нилээн том хавтгай хэмжээтэй гар утас харагдаж байсан. Камерын бичлэг дээр гар утасны өнгө ялгарахгүй байсан. Уг хүний гартаа бариад халаасруугаа хийж байгаа байдлаас нь харсан. Нүдээр хараагүй. Хулгай хийсэн хүнийг харвал танина. Уг залуу барзгардуу, хар нүүртэй, өндөр том биетэй, махлагдуу, онигор нүдтэй, тод хар хөмсөгтэй залуу байсан. Тухайн үеийн бичлэг одоо байхгүй. Хэрэг болсоны дараахан компьютер вирустсэн. Тэгээд бүх хураасан бичлэг нь гарахаа байсан. Тэгээд бүр бүх зүйлээ шинэчилсэн. Одоо манай байгууллага дээр 11 сарын 10-ны өдрөөс хойшхи бүх бичлэг байгаа ба түүнээс өмнөх бүх бичлэг нь устгаж үгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/
*Гэрч Б.Бийн өгсөн:
“...Би Б.М-ийг танина. Ямар нэгэн төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Манай байгууллагын Т гэх тогоочийн хүү байгаа юм. Би Б.М-ийг одоогоор хаана байгааг нь мэдэхгүй байна. М манай Чингисийн хүрээ жуулчны бааз дээр 2017 оны 09 дүгээр сараас эхлэн 10 дугаар сарын эх хүртэл ажиллаж байсан. Цалин мөнгөө авчихаад явсан. М бол гэр бүлдээ их дарамттай байдаг хүн байгаа юм. Улаанбаатар хотод Налайх Дүүрэгт түүний аав болох Б гэгч нь байдаг гэсэн. Улаанбаатар луу түүний ээж шууданд суулгасан гэсэн. Түүнийг одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Аав нь болох Б ч тодорхой хаяггүй байдаг. Гэр оронгүй тэнэмэлдүү амьдардаг юм шиг байна байсан. Түүний ээж нь Мийг одоо хаана байгааг нь мэдэхгүй байх ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал
*Гэрч Б.Тын өгсөн:
“...Би танина. Миний төрсөн хүү байгаа юм. Иймээс төрөл садан гэр бүлийн харилцаа холбоотой. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны үеэр Улаанбаатар хот руу шууданд суулгаж ажил олж хий хэмээн хэлээд явуулсанаас хойш одоог хүртэл холбоо бариагүй байна. М бол багаасаа аав дээрээ амьдарч байгаад 14 настайдаа над дээр ирсэн. Түүний аав Б Улаанбаатар хот Налайх дүүрэгт тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг гэсэн. Би 2004 оноос хойш уулзаагүй. Заримдаа над руу хүмүүсийн утаснаас ганц нэг ярьдаг. Ийм учраас Мийг Налайх дүүрэгт л байж магадгүй гэж таамаглаж байна. Яг байгаа газрыг нь хэлж мэдэхгүй байна. Манай хүү угаасаа сургууль соёлд суугаагүй. Багаасаа эхлээд аав дээрээ тэнэмэлдүү байдлаар амьдарсан. Тэгээд 14 настайдаа ирж байгаад 2012 оны үед цэрэгт явсан. Цэргээс ирээд надтай хэсэг амьдарсан. Заримдаа Улаанбаатар хот руу явж ажил олж хийдэг болсон. Архи нилээн их уудаг, намайг байхгүй үед гэртээ ирэхээрээ гэрээсээ эд зүйл авч яваад зарж үрээд байдаг. Ерөнхийдөө жаахан тэнэмэлдүү гэртээ тогтохгүй хүн байгаа юм. Түүний найз нөхдүүдийг сайн мэдэхгүй байна. Манай хүү 1993 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар тал/
*Гэрч Л.Цын өгсөн:
“...2017 оны 09 сарын 01-ний өдөр Төрбат, Д.М, Х бид 4 уулзсан. Уулзаад Ж нэртэй зочид буудалд өрөө авч ороод бага зэрэг архи ууцгаасан. Архи ууцгааж байгаад 02 цагийн үед унтацгаасан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2017 оны 09 сарын 02-ны өдөр босоод иртэл Д.Мийн ухаалаг гар утас алга болсон байсан. Тэгээд буудлын камерын бичлэгийг үзэхэд шөнө 02-с 03 цагийн үед буудалд 3 эрэгтэй хүн орж ирээд нэг залуу нь манай өрөөнөөс утас хулгайлсан байсан. Энэ хүнийг хараад Төрбат М гэдэг залуу байна гэж таньж байсан. Буудлын камерын бичлэгийг үзэхэд буудлын жижүүр дээр 3 залуу орж ирээд 2 залуу нь жижүүртэй юм ярьж саатуулаад нэг залуу буюу Мнь бид нарын унтаж байсан 12 тоот өрөө рүү ороод утас хулгай хийгээд гарч байсан. Эхлээд нэг шагайж үзээд, жижүүр дээр очиж хараад эргээд манай өрөөнд ороод гар утас хулгай хийж байгаа бичлэг байсан. Би шөнө утас алга болсоныг мэдээгүй. Маргааш өглөө нь Д.М утсаа хулгайд алдсан тухай ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/
*Гэрч Б.Эын өгсөн:
“...Би комиссын дарга Г комиссын гишүүн Ч нарын хамтаар уг гар утсыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд үйл ажиллагаа явуулдаг 999 нэртэй худалдааны төвд зарагдаж буй адил нэртэй гар утасны үнийг судалсны үндсэн дээр гар утасны үнэлгээг 250.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг комиссын дарга болон гишүүдийн санал нэгтэйгээр гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/
*Гэрч Т.Гын өгсөн:
“...Би тухайн гар утасны талаархи мэдээллийг мөрдөгчөөс авч марк өнгө болон хохирогчийн үнэлгээ зэргийг харгалзан үзээд комиссын гишүүдийн хамтаар зөвлөлдөөд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг 999 нэртэй худалдааны төвд зарагдаж буй адил нэртэй гар утасны ханшийг судлан ашигласан байдлыг харгалзан 250.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг комиссын гишүүдтэй зөвлөлдөж зах зээлийн ханшийг тогтоон хийсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/
*Гэрч Д.Чийн өгсөн:
“...Дээрх үнэлгээг дээрх утасны талаар мөрдөгчийн зүгээс өгсөн мэдээлэл болон эзэмшигчийн өөрийн үнэлгээ, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг 999 нэртэй худалдааны төвд худалдагдаж буй адил нэртэй гар утасны үнийг судалж байгаад үнэлгээний комиссын гишүүдтэй зөвлөлдөөд, өмнө ашиглаж байсанг нь харгалзан үзээд 250.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээны комиссын даргаад Г, гишүүнээр Энхжаргал болон миний бие оролцсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/
*Яллагдагч Б.Мийн өгсөн:
“...Би он сарыг нь санахгүй байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Ж нэртэй зочид буудлын гадаа шөнө танихгүй 2 залуутай таарсан. Тухайн хоёр залуу буудал руу орж тамхи авъя гэхээр нь дагаад орчихсон. Тэгээд уг буудлын нэг өрөө онгорхой байхаар нь очоод хартал 3 хүн унтаж байсан. Ширээн дээр нь улаан өнгийн марк нь тодорхойгүй, мэдрэгчтэй дэлгэцтэй, товчгүй гар утас байсан. Би өрөө рүү нь ороод уг гар утсыг авсан. Ингээд буудлаас гарсан. Надтай хамт буудал руу орж тамхи авсан хоёр залуу салаад явсан. Би харих гээд явсан. Харих замдаа нөгөө утсаа хаячихсан байсан. Би тухайн үед архи уучихсан, бага зэргийн согтуу байсан юм. Ийм л зүйл болсон. Би уг утсыг аваад бусдад зарж мөнгө төгрөгтэй болох зорилготой байсан юм. Би тухайн хоёр залууг танихгүй. Тухайн хоёр залуутай буудлын гадаа таарахад архи уучихсан байсан. Тухайн хоёр залуу надтай бүлэглэж утас хулгай хийсэн асуудал байхгүй. Би өөрөө л буудлын өрөөний хаалга онгорхой байхаар нь явж ороод хартал ширээн дээр нь гар утас байсан. 3 хүн унтаж байхаар нь хулгай хийсэн юм. Тухайн хоёр залуу намайг гар утас хулгай хийснийг мэдээгүй. Намайг буудлын өрөөнөөс утас аваад гарч ирэх үед буудлын ажилтны хажууд байж байсан. Тэгээд л цуг гарцгаасан. Тухайн хоёр залуу Бортолгой руу чиглэлтэй явсан. Харин би баруун дэнж рүү буюу Арсланцохио руу гэрлүүгээ явсан. Улаан өнгөтэй, дунд зэргийн хэмжээтэй, хавтгай, мэдрэгчтэй дэлгэцтэй, товчруургүй, хуучиндуу, гар утас байсан. Уг гар утас намайг авах үед асаалттай байсан. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээтэй холбогдуулан гаргах санал хүсэлт надад байхгүй. Би Бортолгой орохоор явж байсан юм. Тэгээд Бортолгой оролгүйгээр гэрлүүгээ явсан. Би тухайн орой найзуудтайгаа ганц хоёр пиво ууж байгаад салсан юм. Ганцхан гар утас л хулгай хийж авсан. Өөр зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-62 дугаар тал/
*Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 47 дугаар тал/
*Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63 дугаар тал/
*Шүүгдэгч Б.Мийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-69 дүгээр тал/зэрэг болно.
2017 оны 09 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Б.М нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жт” нэртэй зочид буудлын 12 тоот өрөөнд хууль бусаар, нууцаар нэвтэрч иргэн Д.Мийн Эл Жи 860 маркийн гар утсыг хулгайлсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.М үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Мийн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Жт гэх нэртэй буудлын 2 дугаар давхар 12 тоот өрөөнөөс өөрийн эзэмшлийн Элжи брэндийн Вега 860 маркийн гар утсаа хулгайд алдсан. Хэрэг гардаг шөнө Ц, З, Т бид нар хамт хоносон. Өглөө босоод иртэл миний гар утас байхгүй болсон байсан ба хяналтын камерын бичлэгийг нь үзэхэд 3 залуу 03 цагийн орчимд орж ирээд нэг залуу нь бид нарын өрөө рүү 2 удаа орж гарсан, түүнийг Мгэдэг талаар Т надад хэлсэн. Уг бичлэгийг нь би Тын гар утсаар бичлэг хийж бичиж авсан. Тэгээд Сиди дээр хуулаад цагдаагийн байгууллагад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ө.ын “...Тэгтэл маргааш өглөө нь Д.Мийн гар утас нь алга болсон байсан. Тэгээд буудлын камерыг шүүхэд Мгэдэг залуу манай өрөөнд ороод утас аваад гарч байгаа бичлэг байсан. Би тэр бичлэгийг хараад шууд Мбайна гэж таньсан... Тэр бичлэг дээр Мтанигдаж байсан. Мийн царай тод гарсан байсан болохоор би хараад таньсан. Тухайн бичлэг дээр шөнө 03 цаг өнгөрч байхад Ж нэртэй зочид буудалд Мбид нарын унтаж байсан өрөөнд ороод эргэж гарсан, тэгсэнээ буудлын эгч дээр очоод эргээд манай өрөөнд ороод гар утас аваад гарч байсан бичлэг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Хын “...Маргааш нь өглөө бостол М гар хулгайд алдсан байна гээд камер шүүгээд зүс таньдаг М гэдэг хүн байна гэж Т, Ц нар ярилцаад байсан. Би тэр М гэдэг хүнийг бол танихгүй...” гэх мэдүүлэг, гэрч С.Тэгшжаргалын “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Ж нэртэй зочид буудалд жижүүрээр ажилладаг юм. Би 2017 оны 09 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө гараатай байсан. Намайг гараатай байхад 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн гээд нийт 4 хүн нэг өрөө аваад хоноцгоосон. Тэр хүмүүс 12 тоот өрөөнд хоносон. Тэгээд маргааш нь өглөө нэг нь утсаа хулгайд алдсан байна гээд камерын бичлэг шүүхэд шөнө намайг гараатай байхад 3 залуу орж ирээд 2 залуу нь надтай юм ярьж байхад нэг залуу тэр 4 залуугийн өрөөнд ороод утсыг авсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдэнэ гээд явцгаасан. Би эдгээр хүмүүсийг танихгүй юм байна...” гэх мэдүүлэг, гэрч Л.Цын “...Тэгээд маргааш өглөө нь буюу 2017 оны 09 сарын 02-ны өдөр босоод иртэл Д.Мийн ухаалаг гар утас алга болсон байсан. Тэгээд буудлын камерын бичлэгийг үзэхэд шөнө 02-с 03 цагийн үед буудалд 3 эрэгтэй хүн орж ирээд нэг залуу нь манай өрөөнөөс утас хулгайлсан байсан. Энэ хүнийг хараад Т М гэдэг залуу байна гэж таньж байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Мийн “...Тухайн хоёр залуу буудал руу орж тамхи авъя гэхээр нь дагаад орчихсон. Тэгээд уг буудлын нэг өрөө онгорхой байхаар нь очоод хартал 3 хүн унтаж байсан. Ширээн дээр нь улаан өнгийн марк нь тодорхойгүй, мэдрэгчтэй дэлгэцтэй, товчгүй гар утас байсан. Би өрөө рүү нь ороод уг гар утсыг авсан. Ингээд буудлаас гарсан. ... Харих замдаа нөгөө утсаа хаячихсан байсан. Би тухайн үед архи уучихсан, бага зэргийн согтуу байсан юм. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай зочид буудлын өрөөнд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Мийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Д.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд /хх-ийн 70 дугаах хуудас/ тусгагдсан байх тул шүүгдэгч Б.Мийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.М ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Мийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хугацаа дуусан хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б ны М ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Мийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1/нэг/ ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР