Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/92

 

Б.Баярт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 Даргалагч,

  Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид              Г.Давааренчин                                  

Д.Буянжаргал

     Оролцогчид

Прокурор                                Т.Нансалмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч      М.Гансүх     

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2019/ШЦТ/164 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүрэнхор овогт Баярхишигийн Баягрт холбогдох эрүүгийн 1831003410126 дугаартай,  1 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, Орхон 3 дугаар хэсэг, 9-4 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, Орхон 3 дугаар хэсэг, 3-2 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлтэй, Сүрэнхор овогт Баярхишигийн Баяр, /РД:МЮ81011596/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Баяр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Энт Финанс" ХХК-ний захирал Д.Зулбаяртай “Фидуциар хангагдсан зээлийн гэрээ” байгуулах нэрээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөг бэлнээр авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Б.Баярт холбогдох хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 164 дугаартай цагаатгах тогтоолоор:

 

-Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Сүрэнхор овогт Баярхишигийн Баяр-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэххэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Сүрэнхор овогт Баярхишигийн Баярыг цагаатгаж,

-Сүрэнхор овогт Баярхишигийн Баяртад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

-Б.Баяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ цагаатгах тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан шийдвэрлэжээ. Б

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаар эсэргүүцэлдээ:

... Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 164 дугаартай цагаатгах тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Баярыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар үнэлэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

...Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дараах байдлаар няцааж байна. Үүнд :

1. Д.Зулбаяр нь “Энт Финанс” ХХК-ныг төлөөлөн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болон, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б.Баяртай Фидуциар хангагдсан зээлийн гэрээ байгуулж 7.000.000 төгрөгийг шилжүүлэн, Эстима, Тоёота Альфард маркийн автомашинуудын эзэмшигчээр “Энт Финанс” ХХК-ныг тогтоогдсон байна. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжпэгч Д.Зулбаяр нь Б.Баяртай холбоотой эрүүгийн хэрэгт холбогдолтой баримт бичгийг бүрэн бүрдүүлж ирээгүй, мөн хуулийн мэдлэг дутмаг байгаа тул материалыг бүрдүүлэн, хуулийн зөвлөгөө авах, удирдлагатайгаа хэлэлцэх үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж энэхүү хүсэлт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байхад шүүхээс Д.Зулбаяр нь “Надад эрх мэдэл байхгүй ээ. Компанийн захирал удирдлагатайгаа хэлэлцэх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж байснаар нотлогдоно” гэж хохирогчийн саналыг огт өөрөөр бичиж хэт нэг талыг буюу цагаатгах талыг барьж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

2. Хэдийгээр “Энт Финанс” ХХК болон Б.Баяр нарын хооронд байгуулсан “Фидуциар хангагдсан зээлийн гэрээ”-ний 7.3 дугаар заалтад “Энэхүү гэрээтэй холбогдон талуудын хооронд үүсэх аливаа маргааныг эвийг эрхэмлэн харилцан зөвшилцлийн журмаар хэлэлцээрийн аргаар шийдвэрлэнэ” гэсэн заалт, 7.4 дүгээр заалтад “Энэхүү гэрээтэй холбогдсон талуудын хооронд үүсэх аливаа маргааныг энэхүү гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар шийдвэрлэх боломжгүйд хүрвэл Монгол Улсын хилийн дагуу Иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлэнэ' гэж заасан боловч шүүгдэгч Б.Баяр нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших. өмчлөх эрхийг буцааж өгөхгүй хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилгыг агуулж Эстима маркийн автомашин барьцаалан 3 сая төгрөг зээлж, түүний 5 сарын хүү /1 сарын 177.000 төгрөг/ буюу 931.000 төгрөг, Альфард маркийн автомашин барьцаалсан 4 сая төгрөг зээллэж, түүний 1 сарын хүү 243.500 төгрөгийг тус тус төлж дээрх автомашинуудыг бусдад зарж борлуулан ашиг олж байгаа нь иргэний эрх зүйн харилцаагаар халхавчилсан гэрээ хэлцэл хийж, мөн итгэл эвдсэн нь залилан мэхлэж авах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

3. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2-д “Шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно. 235.4-д “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж. шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заажээ. Гэтэл шүүгдэгч Б.Баяр нь ”Энт Финанс” ХХК-д мөнгөний тал болон, уг компанийн нэр дээр шилжсэн автомашинуудыг буцааж өгөхгүй гэсэн субьектив санаатай шууд идэвхитэй үйлдэл хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Гэрч Д.Шүр-Эрдэнийн “...би Б.Баяр гэдэг хүнээс 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1.200.000 төгрөгөөр автомашин худалдаж авч байсан тэрнээс сайн танихгүй мэдэхгүй. Б.Баяр манай ажил дээр ирж та машин авах уу гэж асууж ирсэн тэгэхээр нь би очиж үзье үнэ тохирвол авна гэж хэлээд тухайн өдрөө машин байгаа гэх газар болох Хаш сэлбэгийн гражид задалсан байсан 30-20 СЭҮ улсын дугаартай Тоёота Истима маркийн хар хөх өнгөтэй автомашиныг үзээд худалдаж авсан” гэсэн мэдүүлэг, Яллагдагч Б.Баярын “...Би 2017 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Олон улс худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “ЭНТ ФИНАНС” ХХКомпаний барьцаанд 30-20 СЭҮ улсын дугаартай “Эстима” маркийн тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Би тээврийн хэрэгслүүдээ сайжруулж гайгүй сайн тээврийн хэрэгсэл авъя гэсэн бодолтой анх энэ байгууллагаас зээл авсан. Тээврийн хэрэгслийг унаж хэрэглэж байхад тээврийн хэрэгслийн мотор нь цохиод эвдрээд явах боломжгүй болсон. Энэ үед зээлийн мөнгө нэхэгдээд байсан. Тэгэхээр нь би 2018 оны 03 дугаар сард “Энт Финанс” ББСБ-д 55-52 СЭА улсын дугаартай “Тоёото Альфард” маркийн тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Уг компаниас зээл авахдаа тээврийн хэрэгслийг би унаж хэрэглэж байхаар тохирч, харин тээврийн хэрэгслүүдийг гэрчилгээнүүдийг болохоор “Энт Финанс” ХХК нэр дээр шилжүүлж өгсөн. Ингээд “Тоёота Альфард” маркийн 55-52 СЭА улсын дугаартай хар хөх өнгийн тээврийн хэрэгсэлтэй 2018 оны 06 дугаар сард ганцаараа хөдөө замд явж байгаад өгсүүр зам дээр тээврийн хэрэгслийн дугуй хий эргээд замаас гарч онхолдож машинд эвдрэл гэмтэл үүссэн. Ингээд тээврийн хэрэгслийг засаж янзалж унах гэхээр зардал мөнгө их гарах гээд байсан. Тэгэхээр нь фэйсбүүк зар харж байгаад унасан, эвдэрсэн тээврийн хэрэгслүүдийг хямд үнээр авдаг зараар “Тоёото Альфард” маркийн тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр бусдад зарж борлуулсан. Хотоос үл таних хүмүүс ирж машиныг үзэж харж байгаад худалдан авахаар тохиролцсоны үндсэн дээр зарсан. Би уг хүмүүсийг таньж мэдэхгүй, өмнө нь уулзаж харж байгааагүй, ямар ажил төрөл хийдэг талаар нь мэдэхгүй, машин авна гэхээр нь зарчихсан юм. 55-52 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл одоо хаана байгаа, хэн гэдэг хүн унаж хэрэглэж байгаа талаар ямар ч мэдээ, мэдээлэл холбоо байхгүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар номерыг нь би авч үлдсэн. Тухайн үед тээврийн хэрэгслийг бусдад зарахдаа 2.000.000 төгрөгийг надад бэлнээр тоолж өгсөн. Эстима маркийн автомашиныг болохоор мотор цохисон болохоор нь засварын газрын хүнд 1.100.000 төгрөгөөр зарсан. Ингээд надад ямар ч тээврийн хэрэгсэл байхгүй болсон. ...Би “ЭНТ ФИНАНС” ХХК-д барьцаанд тавьсан байсан. Би барьцаанд тавьсан тээврийн хэрэгслүүдийг бусдад зарж, үрэгдүүлж болохгүй гэдгийг мэдэж байсан” гэсэн мэдүүлэгээр хангалттай тогтоогдож байна.

4. Д.Зулбаяр нь “Энт Финанс” ХХК-ныг төлөөлж Сэлэнгэ аймгийн салбарын захирлаар ажиллаж байсан болох нь хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан “Энт Финанс” ХХК-ний албан бичиг, Б.Баяртай байгуулсан “Фидуциар хангагдсан зээлийн гэрээ”-гээр хангалттай тогтоогдож, Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд энэхүү байдлыг давхар нотлож 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19/71 дугаартай албан бичиг ирүүлснийг шүүхээс Д.Зулбаярыг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө тус байгууллагыг төлөөлөх эрхгүй субьект байсан байна”. Иймд төлөөлөх эрхгүй этгээдийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, үзүүлэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол, хохирогчоор болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно” гэсэн дүгнэлт хийсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл цагаатгах тогтоолд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Зулбаяраас гаргасан санал хүсэлт, Б.Баяртай байгуулсан “Фидуциар хангагдсан зээлийн гэрээ, мэдүүлэгүүдээр иргэний эрх зүйн харилцаа байна гэж дүгнэсэн атлаа цагаатгах тогтоолыг 5 дугаар заалтад дээрх нотлох баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно гэсэн нь ойлгомжгүй өмнөх заалтуудаа үгүйсгэсэн дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шүүх цагаатгах тогтоол гаргахдаа дараахь зүйлийг шийдвэрлэнэ: 2.1.гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох; 2.2.шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих” гэж заасан байхад цагаатгах тогтоолд Б.Баяр нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай гэж заасан нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 164 дугаартай “Цагаатгах тогтоол”-ыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэл нь шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэлийг үгүйсгэж чадахгүй байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг хийгээгүй. Өөрөөр хэлбэл фидуциар хангагдсан зээлийн гэрээний харилцаанд л орсон. ...Миний үйлчлүүлэгч зээл авсныхаа төлөө хууль бусаар мөрдөгдөж шалгагдаад бүтэн нэг жил өнгөрлөө. ...Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Баяр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Энт Финанс" ХХК-ний захирал Д.Зулбаяртай “Фидуциар хангагдсан зээлийн гэрээ” байгуулах нэрээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөг бэлнээр авч залилсан гэх гэмт хэрэгт үйлдсэнд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Сүрэнхор овогт Баярхишигийн Баярыг цагаатгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлийн дагуу Б.Баярт холбогдох эрүүгийн 1831003410126 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Б.Баяр нь “Энт Финанс” ХХК-нд барьцаанд тавьсан автомашинуудаа бусдад зарж борлуулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг мөрдөгч прокурорт гаргасан байх /хх-55х/ ба Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа уг саналыг хянаж үзээд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор Б.Баяр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Энт Финанс" ХХК-ний захирал Д.Зулбаяраас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон авч залилсан  гэмт хэргийг үйлдсэн гэж  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мэдүүлэг авсан атлаа уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ “баримт бичиг ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдаас 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан” гэх өөр үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллагдагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх ба шүүх энэ байдалд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1-д “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана.” гэж заасны дагуу зохих ажиллагааг явуулж зөрчлийг арилгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа  хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж буй тул хэргийн шийдвэрлэлт болон прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 27-ны өдрийн 164 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол Б.Баярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

 ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                Д.БУЯНЖАРГАЛ