Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2025/0132

 

 

 

 

    2025         02           17                                    128/ШШ2025/0132   

 

                            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

                                      татгалзсаныг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянаад,   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “Тус шүүхэд хянагдаж буй "М*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэг маргаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Б******* миний бие оролцож байгаа билээ. Нэхэмжлэгчийн зүгээс Хан-Уул дүүргийн 1* дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, 50/** байрны Зоорийн давхар тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү22******* дугаартай, 293 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээг “Илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг гаргасан. Тус захиргааны хэрэг хянагдаж байх явцад Гуравдагч этгээдээр оролцож буй С.Ц*******, "А*******" ХХК нар нь харилцан тохиролцож Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж байсан хэрэгт “А*******" ХХК нь С.Ц*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж тухайн шүүхийн захирамж гарснаар энэхүү хэрэг маргаанд С.Ц*******гийн эрх ашиг хөндөгдөхөөргүй болсон. Улмаар Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн байсан Хан-Уул дүүргийн 1* дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, 50/** байрны Зоорийн давхар тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү22******* дугаартай, 293 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Барьцааны эрх дуусгавар болсон. Ийнхүү дээрх ажиллагаа явагдсаны үндсэн дээр манай нэхэмжлэлийн шаардлагын гол зүйл болох Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн байсан Хан-Уул дүүргийн 1* дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, 50/** байрны Зоорийн давхар тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү22******* дугаартай, 293 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн “Бүртгэл хаагдаж, хүчингүй болж шийдвэрлэгдэж" Нэхэмжлэлийн шаардлагын зүйл байхгүй болсон.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.2.3 дах заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн 1*-р хороо, Зайсан Дүнжингаравын гудамж, 50/** байр, зоорийн давхрын хаягт байрлах 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “ ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн 1*-р хороо, Зайсан Дүнжингаравын гудамж, 50/** байр, зоорийн давхрын хаягт байрлах 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                С.ГАНБАТ