Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 302/ШШ2025/00178

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *********т оршин суудаг, утас:********, Р.С,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ***********т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ******* дугаартай, Н газар (дарга М.А, )

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ц сумын А нэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Ц сумын Х ангид нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Ц сумын С ХК-нд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тус тус тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Р.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт хүний нөөц, хуулийн мэргэжилтэн ажилтай Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Р.С нь анх шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд Б аймгийн Ц сумын Х ангид нормчноор 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн тус сумын Алтайн оргил нэгдэл болон С ХК-нд малчнаар 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлын тус тус тогтоолгохыг хүссэн.

Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Р.С хүсэлтийн шаардлагыг дахин тодруулан тодорхойлон Б аймгийн Ц сумын А нэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Ц сумын Х ангид нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Ц сумын С ХК-нд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлын тус тус тогтоолгохыг хүссэн болно. Хүсэлт гаргагч Р.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Хүсэлт гаргагч Р.С нь Б аймгийн Ц сумын уугуул иргэн. Одоо Ц суманд амьдарч байгаа. Энэ жил 61 нас хүрч байгаа. Р.Сийн Б аймгийн Ц сумын Алтай оргилд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Р.Сийн ХААТР маягт дээр 1987 онд Ц сумны Алтайн оргилд малчнаар ажиллаж байсан тухай тэмдэглэл хийгдсэн байна. 1987 оны 06 дугаар сард цэргээс ирсэн байгаа.

1.2.Мөн хүсэлт гаргагч Р.С нь Б аймгийн Ц сумын Х ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал нормчноор ажил эрхэлж байсан. Архивд Б аймгийн Ц сумын Х ангийн материал болон бусад тушаал шийдвэрүүд нь байдаггүй юм байна.

1.3.Дараа нь Б аймгийн Ц сумын Алтай оргил нэгдэлд хувьчлагдаж тараад, С ХК-д болж байгуулагдахад Р.С тус компанид малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. 1994 онд төрсөн хүүхдийн ХААТР дээр С ХК-д малчнаар ажиллаж байсан талаарх тэмдэглэл үйлдэгдсэн байгаа. Урьд нь шүүхээс цэргийн алба хаасан байдлыг тогтоогдсон байгаа. Шүүхийн шийдвэрийг баримтаар гаргаж өгсөн.

1.4.Хүсэлт гаргагч Р.С нь Ц сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар ажилд орсон гарсан тушаал байхгүй, мөн тус сумын Худалдаа бэлтгэл ангид нормчноор ажилд орсон гарсан тушаал архивд байхгүй, Хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна.

Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Р.Сийн Б аймгийн Ц сумын А нэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Ц сумын Х ангид нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Ц сумын С ХК-нд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлын тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж хүсэлтийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарт:

2.1.Хүсэлт гаргагч Р.С нь Б аймгийн Ц сумын А нэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор, Б аймгийн Ц сумын А нэгдэл болон С ХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад 1988 онд цалингийн картад 1-8 сар гэж бичигдсэн байна. Б аймгийн Ц сумын С ХК-д 1991-1994 он хүртэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт дээр 1991, 1993, 1994 он гэж тооцсон байна. 1992 онд 750 төгрөг гэж мал, мах, түүхий эд гэж бичигдсэн байна. Энэхүү баримтад С гэж бичигдсэн ба овог нь тодорхойгүй байна. Энэ өөр С нэртэй хүнийх байж магадгүй.

2.2.Хэрэгт авагдсан 1991 онд төрсөн Еркежаны ХААТР маягт дээр эцгийн мэдээлэл нь хоосон байсан. Архивын лавлагаанаас харахад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримт байхгүй байсан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь хэсэгт ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар нь тооцно гэж заасан байгаа. Тийм учраас энэ хүний ажиллаж байсан байдлыг тооцох боломжгүй гэж үзэж байна гэсэн байна.

3.Хүсэлт гаргагчаас Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Архивын тасгаас хуулбарлан өгсөн Ц сумын худалдаа бэлтгэл ангийн 1988 оны Цалингийн карт №57, Б аймгийн Ц сумын 5-р багийн С ББХКомпаний гишүүдийн 1991-1994 оны хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт, 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн IIА№100 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ, 1995 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Сийн Тилеужаны Г№058 дугаартай Төрсний гэрчилгээ, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Сийн Еркежаны Төрсний гэрчилгээ, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 302/ШШ2025/00104 дугаартай шийдвэр зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №12/161 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Р.С болон түүний эхнэр, 1987-1994 оны хооронд төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтууд хэрэгт авагдсан болно.

Мөн тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 185 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 71 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Р.Ст холбогдох Ц сумын С ХК-ийн 1991-1994, Худалдаа бэлтгэл ангийн 1988 оны цалин хөлсний баримтууд хэрэгт авагдсан болно.

Мөн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 184 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Нийгмийн Даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Ц сумын Алтай оргил нэгдэл нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч Р.Сийн хүсэлтийн шаардлагын заримыг хангаж заримыг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6.Хүсэлт гаргагч Р.С нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Р.С нь Б аймгийн Ц сумын А нэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Ц сумын Х ангид нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Ц сумын С ХК-нд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан боловч Ц сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар ажилд орсон гарсан тушаал байхгүй, мөн тус сумын Худалдаа бэлтгэл ангид нормчноор ажилд орсон гарсан тушаал архивд байхгүй, Хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд хүсэлт гаргагч Р.Сийн Б аймгийн Ц сумын А нэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Ц сумын Х ангид нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Ц сумын С ХК-нд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлын тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж хүсэлтийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад 1988 онд цалингийн картад 1-8 сар гэж бичигдсэн байна. Б аймгийн Ц сумын С ХК-д 1991-1994 он хүртэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт дээр 1991, 1993, 1994 он гэж тооцсон байна. 1992 онд 750 төгрөг гэж мал, мах, түүхий эд гэж бичигдсэн байна. Энэхүү баримтад С гэж бичигдсэн ба овог нь тодорхойгүй байна. Энэ өөр С нэртэй хүнийх байж магадгүй. Архивын лавлагаанаас харахад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримт байхгүй байсан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь хэсэгт ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар нь тооцно гэж заасан байгаа. Тийм учраас энэ хүний ажиллаж байсан байдлыг тооцох боломжгүй гэж үзэж байна гэсэн байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 302/ШШ2025/00104 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч Р.С 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыгтогтоосон байна.

8.2.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12/161 дугаар албан бичгээр хүргүүлсэн Р.Сийн 1988 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №129 буюу ХААТР-1 (А) маягтын 14-д ажилладаг байгууллага гэдэгт: Ц сумын Алтайн оргил нэгдэл; ажилд орсон гэдэгт: 1986 он; эрхэлдэг ажил гэдэгт: хоньчин гэж бүртгэсэн байна.

8.3.Б аймгийн Нийгмийн Даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаартай Архивын лавлагаа-нд: Тус газрын архивд Ц сумын Алтайн оргил нэгдэл нь Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1991 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан гэсэн байна.

8.4.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12/161 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Р.Сийн 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү С.Алмасбекийн 1994 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн Төрснийг бүртгэх анкет №063 буюу ХААТР-11(А) маягтын 11.Эцгийн нэр: Рахатай С; ажилладаг байгууллага гэдэгт: С ХК малчин гэж бичигдсэн байна.

8.5.Б аймгийн Архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Ц сумын 5-р багийн С ББХКомпаний гишүүдийн 1991-1994 оны хөдөлмөрийн хөлсний тодорхойлолтын нэрсийн жагсаалтын 147-д Р.Сийн нэр бичигдсэн байна, Мөн нэрсийн товьёгт 57-д Сийн нэр бичигдсэн байна.

8.6.Б аймгийн Нийгмийн Даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаартай Архивын лавлагаа-нд: Тус газрын архивд Ц сумын С ХК нь 1991, 1992, 1993, 1994 онд шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар нийгмийн даатгалын газарт ирүүлж тооцоо хийгээгүй болохыг тодорхойлсон байна.

Энэхүү Ц сумын С ХК нь 1991, 1992, 1993, 1994 онд шимтгэл төлөлтийн тайлан тооцоо хийгээгүй үйл баримтад хүсэлт гаргагч Р.Сийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байгаа болно.

8.7.Б аймгийн Архивын тасгаас хуулбарлан өгсөн Ц сумын Худалдаа бэлтгэл ангийн 1988 оны Цалингийн карт №57-д С гэсэн нэр бичигдсэн болохоос эцгийн нэр болон ямар ажил эрхэлж байсан талаар бичигдээгүй ба хүсэлт гаргагч Р.С Ц сумын Худалдаа бэлтгэл ангид нормчноор ажилласан гэдэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

8.8.Хавтаст хэрэгт хүсэлт гаргагчаас бүрдүүлж өгсөн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн IIА№100 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ, 1995 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Сийн Тилеужаны Г№058 дугаартай Төрсний гэрчилгээ, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Сийн Еркежаны Төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримтууд нь хуулбарласан ба нотариатаар гэрчлүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дугаар үйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Мөн 1991 он 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Р.Еркежаны Төрсний бүртгэлийн анкет №044 ХААТР-11 (А) маягтын бүртгэлд Р.Сийн ажилласан байдлын тухай бичилт хийгдээгүй тул энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй байна.

9.Хүсэлт гаргагч Р.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Р.С Б аймгийн Ц сумын А нэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Ц сумын С ХК-нд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тус тус тогтоох нь зүйтэй байна.

Харин талийгаач Р.С нь Ц сумын Х ангид нормчноор 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласныг нотлох хууль ёсны нотлох баримт байхгүй тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Р.С Б аймгийн Ц сумын А нэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн Ц сумын С ХК-нд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тус тус тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Р.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК