Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 302/ШШ2025/00181

 

 

 
 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *************-т үйл ажиллагаа явуулдаг, РД:2****, Т ББСБ ХХК (итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А);

Хариуцагч:***************т оршин суудаг, Ш.О,

Хариуцагч: ***************т оршин суудаг, Н.М

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийтдээ 5,234,926 төгрөг гаргуулах, төлбөрийг төлж чадахгүй бол баталгаат ипотекийн гэрээг, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр хангуулахыг хүссэн иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А,

Хариуцагч Н.Мийн өмгөөлөгч Я.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота.

(Хариуцагч Н.Мд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ш.О, Н.М нарт холбогдуулан үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийтдээ 5,234,926 төгрөг гаргуулах, төлбөрийг төлж чадахгүй бол баталгаат ипотекийн гэрээг, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр хангуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан байна.

3.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

3.1.2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Шарив О, Нави Майргүл нар нь Т ББСБ-тай 251050110019 дугаар Зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж 6,500,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор баталгаат ипотекийн гэрээг, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж 6,500,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор баталгаат ипотекийн гэрээг, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж барьцаа хөрөнгөөр Б аймгийн Ц сумын ****** хувийн сууц, Б аймгийн Ц сумын ************** дугаартай өвөлжөөний зориулалттай газрыг тус тус бүртгүүлэн, хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй. 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш дахин төлөлт хийгээгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 23,000 төгрөг буюу нийт 5,234,926 төгрөг гаргуулан өгнө үү.

3.2.Зээлдэгч нараас зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулах эсэх талаар утсаар удаа дараа мэдэгдэж шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хийлгүй хугацаа хэтрүүлж, ноцтойгоор зөрчсөн тул зээлдүүлэгч талын санаачилгаар 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр зээлийг хүүг зогсоож, материалыг төлбөр барагдуулах тусгай активын хэлтэст шилжүүлж албадан төлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч мөн үр дүнд хүрээгүй тул шүүхийн байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хариуцагч Ш.О нь Казахстан явсан тул түүний ээж хамтран зээлдэгч Н.Мээс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 251020110019 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийтдээ 5,234,926 төгрөг гаргуулж, хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурдсан баталгаат ипотекийн гэрээг, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр хангуулж өгнө үү гэсэн байна.

4.Хариуцагч Н.М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

4.1.Миний бие Б аймгийн Ц суманд оршин суудаг, миний хүү О тус байгууллагаас 2021 оны 05 дугаар сард уг зээлийг авсан ба Ш.О нь гэр бүлтэйгээ хамт 2022 онд Казахстан улсад ажиллахаар явсан. Одоо хүртэл Монгол Улсад орж ирээгүй ба хэзээ ирэх нь тодорхой бус байна. Тухайн үед зээл авах үед хамтран хариуцагчаар Н.М би зээлийн гэрээнд гарын үсэг зурж байсан юм. Гэвч одоо уг зээлийг үндсэн зээлдэгч Ш.О төлөх ёстой ба харин хамтран хариуцагч Н.М би хариуцахгүй гэж бодож байна. Надад уг зээлийг төлөх ямар ч боломжгүй, би өрх толгойлсон эмэгтэй, надад ямар нэгэн хөрөнгө байхгүй, тэтгэврийн зээлтэй.

Иймд Т ББСБ-ын нийтдээ 5,234,926 төгрөгийг Н.М надаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1.Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Т ББСБ ХХК болон зээлдэгч Ш.О, хамтран зээлдэгч Н.М нарын гарын үсэг зурж байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №251050110019 дугаартай Зээлийн гэрээ-ний нэг нийтлэг үндэслэлийн 1.1-д Энэ гэрээний зорилго нь Т нь зээлдэгчид тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хугацаатай, хүүтэй, барьцаатай, батлан даалттай, тодорхой зориулалтаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлдүүлэх. Зээлдэгч Тын зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч зээлийг авах, зээлийг эргэн төлөх болон талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцаг зохицуулахад оршино гэж, гурав гэрээний нөхцөлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.5, 3.1.6, 3.1.7 зааснаар хувийн хэрэглээний зориулалтаар 6,500,000 төгрөгийг, сарын хүү 3.10 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай гэж тус тус заасан байна.

Мөн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №251050110019 дугаартай Зээлийн гэрээ-ний хавсралт Зээл эргэн төлөх хуваарь, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №251050110019 дугаартай Баталгаат Ипотекийн гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №251050110019 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцаат гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №251050110019 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэрэг нотлох баримтаар болон талуудын тайлбараар хариуцагч Ш.О, хамтран зээлдэгч Н.М нар нь 6,500,000 төгрөгийг, сарын хүү 3.10 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай нэхэмжлэгч Т ББСБ ХХК-аас зээлж авсан болох нь нотлогдож байна.

Үүгээр нэхэмжлэгч Т ББСБ ХХК болон хариуцагч (үндсэн зээлдэгч) Ш.О, (хамтран зээлдэгч) Н.М нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар зээлдэгч нар хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй

Иймд зээлдэгч зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол зээлдүүлэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд биелүүлэхийг болон зээлдэгч нар хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

5.2.Хариуцагч (үндсэн зээлдэгч) Кикбай овогт Шаривын О ***************т оршин суух хаягтай болох нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №12/162 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №CVL2583000001000573 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа-аар тогтоогдож байна.

Хариуцагч (үндсэн зээлдэгч) Ш.О нь зээлээ төлөөгүй, оршин суудаг хаягтаа байхгүй Бүгд Найрамдах Казахстан улс руу гэр бүлээрээ явсан гэдгийг хариуцагч (хамтран зээлдэгч) Н.М үгүйсгээгүй хүлээн зөвшөөрсөн.

Мөн хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Ц сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолтод: Тус багийн иргэн Шарив овогтой О (РД:Б) дугаартай хаягт албан ёсоор оршин суух бүртгэлтэй боловч гадаадад оршин суугч иргэн мөн гэсэн байна.

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагчаар үндсэн зээлдэгч Ш.Оийг тодорхойлон ирүүлсэн боловч Ш.О нь оршин суугаа хаягт байхгүй, Ш.Оийн ээж (хариуцагч хамтран зээлдэгч) Н.М болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Ш.О 2022 оноос оршин суугаа хаягтаа байхгүй, Бүгд Найрамдах Казахстан улс руу явсан гэдэгт маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

5.3.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК болон хариуцагч (үндсэн зээлдэгч) Ш.О, (хамтран зээлдэгч) Н.М нарын гарын үсэг зурж байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №251050110019 дугаартай Зээлийн гэрээ-ний 2.1.7-д хамтран зээлдэгч-энэхүү зээлийн гэрээний нөхцөлөөр зээлдэгчийн нэгэн адил эрх, үүрэгтэй иргэн гэж, 4.2.15-д Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон (тухайлбал зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох гэх мэт) тохиолдолд хуулийн дагуу Зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээгээр авсан зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүргийг хүлээнэ гэж тус тус заасан байна.

Иймд хариуцагч (хамтран зээлдэгч) Н.Мээс үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 5,234,926 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна.

6.Хариуцагч (зээлдэгч) Ш.О, хариуцагч (хамтран зээлдэгч) Н.М нар зээлээ төлж чадаагүй тохиолдолд Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан Б аймгийн Ц сумын ****** хувийн сууц, Б аймгийн Ц сумын ************** дугаартай өвөлжөөний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Н.Мээс 98,710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,453 дугаар зүйлийн 453.1-ийг тус тус баримтлан хариуцагч Н.Мээс үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 5,234,926 (таван сая хоёр зуун гучин дөрвөн мянга есөн зуун хорин зургаан) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Б аймгийн Ц сумын ****** хувийн сууц, Б аймгийн Ц сумын ************** дугаартай өвөлжөөний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,710 (ерэн найман мянга долоон зуун арван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мээс 98,710 (ерэн найман мянга долоон зуун арван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНГИЛИК