| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0048/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: М.Батзаяа
Шүүгдэгч: Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын Бд холбогдох 1712002410005 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Д, Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Баянбулаг баг, Өгөөмөр гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.1594 метр куб мод бэлтгэж, цагаан өнгийн ,, АРА улсын дугаартай Портер маркийн автомашинаар тээвэрлэж, байгаль орчинд 119.379 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 1712002410005 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч Х.Мын өгсөн:
“...Би үүнийг сайн мэдэхгүй байна. Булган сумын Засаг даргад аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн албан бичигт бичигдсэнээр бол Д.Быг 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багын нутаг Өгөөмөр гэх газраас тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэсэн байсан. Тэгээд би энэхүү асуудалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. Уг газарт зохих зөвшөөрөлтэй бол мод бэлтгэж болно. Уг Өгөөмөр гэх газраас хүмүүс эрхийн бичгээ авч мод бэлтгэдэг. Уг газраас мод бэлтгэж болохоор заагдсан. Би ойн санд учруулсан хохирлыг Булган сумын төрийн сангийн дансанд бүрэн тушаасан тохиолдолд гаргах санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй ..” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/
* Гэрч Ж.Бийн өгсөн:
“...Би Д.Б гэгч хүнийг бол танина. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Д.Б надаас 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 10 цагийн орчимд ирж Архангай аймгийн Булган сумын Баябулаг багийн нутаг Олон гүүр гэх газраас галын түлээний модны эрхийн бичгийг мотоцикльтой ирж авсан. Би түүнээс машин чинь яасан юм бэ гэж асуухад Д.Б надад хандаж хүйтэнд аккумлятор нь бээрээд асахгүй байна, асаагаад явна л гэж байсан. Өөрөөр надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/
* Гэрч Б.Дын өгсөн:
“...Би Д.Быг танихгүй. Ямар нэгэн ойр дотно харилцаа холбооо байхгүй. Би жолооч Бын хамтаар хяналт хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Архангай аймгийн Эрдэнбулган сумын нутагт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орой 20 цаг 00 минутаас шөнийн 03 цаг 00 минутын хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Улаанбааюу орчимд хяналт шалгалт хийж байтал ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй буюу Сангийн толгойн гүүр гараад Булган сумын нутгаас Архангай аймгийн төврүү чиглэлтэй явж байсан мод ачсан Портер маркын автомашиныг шалгахад Д.Б гэгч нь зохих зөвшөөрөлгүйгээр АРА улсын дугаартай цагаан өнгийн портер маркын автомашинтай мод бэлтгэж ачсан байсан. Болд бид хоёрыг шалгах үед ойролцоогоор 23 цаг болж байсан байхаа. Би яг хэдэн цаг болж байсанг сайн санахгүй байна. Би түүнээс мод бэлтгэх тээвэрлэх эрхийн бичгийг холбогдох байгууллага албан тушаалтнаас авсан эсэхийг тодруулж асуухад Д.Б гэгч надад хандаж авч амжаагүй байгаа талаараа хэлсэн. Ингээд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр түүний мод ачсан дээрх тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан юм. Тухайн үед жолооч ганцаараа явж байсан. Хаанаас бэлтгэсэн хэнтэй бэлтгэсэн талаар нь сайн асуугаагүй. Тухайн үед шалгалт хийгээд эргүүл хийж байсан болохоор эрхийн бичигтэй эсэхийг шалгахад мод бэлтгэх эрхийн бичиггүй, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгүй, жолооны үнэмлэхгүй байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулаад үргэлжлүүлээд Халзан даваа чиглэлд эргүүл шалгалт хийгээд яван...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,
Гэрч Б.Дын өгсөн:
“...Би Д.Быг танихгүй. Б бол миний төрсөн аав байгаа юм. Дээрх АРА улсын дугаартай автомашин одоогоор манай аав Батбямбын нэр дээр байдаг боловч тухайн автомашиныг Батсайхан гэгчид худалдсан юм. Тиймээс одоо Д.Бы эзэмшлийн автомашин юм. Уг автомашиныг манай аав одоохондоо нэр дээрээ шилжүүлж амжаагүй. Манай аав Батбямба Улаанбаатар хотод нэгдсэн 3 дугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт уушигны идээт буглаатай гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа. Байнгын аппарат залгаатай, хүнтэй ярьж чадахгүй байгаа. Эмчилгээ хийлгээд 2 сар гаруй хугацаа өнгөрч байгаа. Хагалгаанд орох гэхээр хагалгаагаа даахгүй гэсэн. Тиймээс бусад эмийн болон аппаратын эмчилгээгээ хийлгэж байгаа. Ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Би яг хэдэн төгрөгөөр худалдсаныг сайн мэдэхгүй байна. Уг автомашин бол манай гэр бүлийн дундын автомашин байсан. Автомашиныг аав жолооддог байсан учраас түүний нэр байдаг байсан юм. Д.Баас нэхэмжлэх зүйл байхгүй. Төлбөр тооцоо бүрэн хийж дууссан. Хуучин л автомашин байсан. Д.Б аваад хэрхэн эдэлж хэрэглэснийг бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/
*Гэрч Э.Гийн өгсөн:
“...Манай нөхөр Д.Б өөрийн эзэмшлийн автомашинаараа Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Өгөөмөр гэх газраас зохих зөвшөөрөл гоожингүйгээр мод бэлтгэж тээвэрлэж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан. Энэ талаараа өөрөө надад хэлсэн. Д.Б бид хоёр эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс учраас түлээ модонд явж гэр бүлээ тэжээдэг. Миний бие их муу байдаг. Манайх сургуулийн насны хоёр охинтой. Би бол дээрх хэргийн талаар нарийн сайн мэдэхгүй байна. Д.Б бид хоёр 2004 онд анх гэр бүл болж байсан. Дундаасаа хоёр охинтой. Д.Б бол гэр бүлдээ ямар нэгэн дарамт, хүчирхийлэл гаргадаггүй, амьдарлын төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаа юм. Ямар нэгэн байдлаар бусадтай хэрүүл маргаан үүсгээд зодоон цохион хийгээд байдаггүй, хүнд тусархаг, хүний үгэнд оромтгой хүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи л татдаг хүн байгаа юм. Д.Б ганцаараа явсан. Өмнө нь ганц нэг модонд явж байсан ба дан л ганцаараа явдаг юм. Дээрх автомашин бол манай нөхөр Д.Бы эзэмшлийн автомашин бөгөөд Б гэдэг хүний нэр дээр байдаг. Ойр дотно гээд байх найз нөхөдгүй. Надтай гэр бүл болсноосоо хойш 1-2 удаа хулгай хэргээр ял шийтгэл эдэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар тал/
*Гэрч Л.Бын өгсөн:
“...Би Д.Быг танина. Ямар нэгэн төрөл садан ойр дотно холбоо байхгүй. Би эрүүгийн мөрдөгч Дын хамтаар хяналт хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20 цаг 00 минутаас шөнийн 03 цаг 00 минутын хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг Улаанбаюу орчимд хяналт шалгалт хийгээд зогсож байтал ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй мод ачсан бага оврын ачааны автомашин явж байхаар нь зогсоосон. Би бол автомашин дотроо сууж байсан ба мөрдөгч Д шалгасан. Тэгээд мод бэлтгэх болон жолооны эрхийн үнэмлэхгүй юм байна гээд тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд автомашиныг түр саатуулсан юм. Уг автомашиныг Д.Б жолоодож явсан. Тухайн үед Д.Б ганцаараа явж байсан. Цагаан өнгийн ,, АРА улсын дугаартай портер маркын автомашин байсан юм. Дт Булган сумын нутгаас мод бэлтгэсэн талаараа хэлсэн гэсэн. Шалгаж зогсоох үед бол ганцаараа явж байсан. Эрхийн бичиггүй байсан гэсэн. Эрхийн бичиг аваагүй байгаа талаараа Дт хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/
*Гэрч Б.Гын өгсөн:
“...Би Д.Быг танина. Төрөл садангийн харилцан холбоо байхгүй. Би үүнийг сайн мэдэхгүй. Би Улаанбаатар хотод байж байгаад 12 дугаар сард гэртээ ирсэн. Манай энэ хавиас хүмүүс олноороо ирж мод бэлтгэдэг. Таарахгүй бол хэн явж байгаа талаар мэдэх боломж байхгүй. Тухайн газар нь Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Өгөөмөр гэх нэртэй газар юм. Хүмүүс энэхүү Өгөөмөр гэх газраас байнга ирж мод авдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/
* Яллагдагч Д.Бы өгсөн:
“...Би 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Өгөөмөр гэх газарт ганцаараа очиж мод бэлтгэсэн. Тухайн үед би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн ,,АРА улсын дугаартай портер маркын автомашинтай явж байсан. Надад мөнгөний боломж бололцоо байхгүй учраас ганцаараа дээрх газарт очиж мод бэлтгэсэн. Би тухайн үед мод бэлтгэх тээвэрлэх эрхийн бичгийг аваагүй байсан. Тухайн газраас 20 цагийн орчимд бэлдсэн модоо ачаад Архангай аймгийн төврүү хөдөлсөн ба 2017 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө Архангай аймгийн төврүү орж ирэх гэж яваад Улаанбааюу гэх газарт цагдаагийн ажилтантай таарч түүнд шалгуулсан. Тэгээд цагдаагийн ажилтан намайг мод бэлтгэх тээвэрлэх эрхийн бичиггүй байна гэсэн үндэслэлээр миний автомашиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан. Ийм л зүйл болсон. Би Бямба гэдэг ой хамгаалагчаас яг одоо модонд явах гэж байна хэмээн хэлээд уг эрхийн бичгийг хийлгэсэн юм. Тэгээд цагдаагийн байгууллагад өгсөн. Уг эрхийн бичгээр машинаа журмын хашаанаас гаргаж авч болох байх хэмээн бодож байсан юм. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би өөрийнхөө эзэмшлийн цахилгаан хөрөөг ашигласан. Уг хөрөөг би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын зах дээр танихгүй хүнд зарсан. Би мод бэлтгэж зарж борлуулж өдрийн хоолоо залгуулж үр хүүхэд эхнэр хүүхдээ тэжээдэг байсан. Манай эхнэр Г нь зүрхний өвчтэй бөгөөд эм тариа авах мөнгө хэрэг болохоор нь хөрөөгөө зарж борлуулсан. Өөр ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглаагүй. Дээрх автомашин бол Б гэдэг хүний нэр дээр байдаг боловч би уг хүнээс худалдаж авсан. Ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Худалдаж аваад нилээн удаж байна. Миний автомашин бол модонд яваад нилээн их муудсан. Би дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Би мод бэлтгэсэн газраа мэднэ. Би шаардлагатай бол зааж өгч чадна. Шийтгэх тогтоол дээр буруу бичигдсэн байна. Миний ургийн овог бол Боржгон юм. Тухайн үед л андуурагдаж бичсэн байх гэж бодож байна. Би учруулсан хохирлоо барагдуулаагүй байгаа. Би хохирлыг бүрэн барагдуулна. Би автомашинаа Б гэгч хүнээс авсан. Ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Б гэгч хүн бие нь маш муу, ярьж чадахгүй байгаа гэсэн. Улаанбаатарт л эмчилгээ хийлгэж байгаа гэсэн. Энэ талаар түүний охин Д нь сайн мэдэж байгаа. Би ганцаараа л мод бэлтгэж тээвэрлэсэн. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-60 дугаар тал/
* Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дугаар тал/
* Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5, 7 дугаар тал/
* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/
* Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар тал/
* Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 47, дугаар тал/
* Булган сумын Баянбулаг багийн Засаг даргын тодорхойлолт
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-68 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Баянбулаг баг, Өгөөмөр гэх газраас Д.Б зохих зөвшөөрөлгүйгээр 2.1594 метр куб мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Баянбулаг баг, Өгөөмөр гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.1594 метр куб мод бэлтгэж, цагаан өнгийн ,,АРА улсын дугаартай Портер маркийн автомашинаар тээвэрлэж, байгаль орчинд 119.379 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Мын “...Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг гэх газраас тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Бийн “...Д.Б надаас 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 10 цагийн орчимд ирж Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Олон гүүр гэх газраас галын түлээний модны эрхийн бичгийг мотоцикльтой ирж авсан. ...2017 оны 11 сарын 10-ны өдөр Д.Б надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бы “...Би 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Өгөөмөр гэх газраас өөрийн эзэмшлийн ,, АРА улсын дугаартай цагаан өнгийн портер маркын автомашинаар галын түлээ бэлтгэж тээвэрлэсэн. Би 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 15-16 цагийн орчимд Өгөөмөр гэх газарт очиж мод бэлдэж бмашин дээрээ ачаад 21 цагийн орчимд Архангай аймгийн төвд ирээд цагдаа нарт баригдсан. Би мод бэлтгэх тээвэрлэх зөвшөөрөлгүй явж байсан. Би эрхийн авч чадаагүй явсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дын “...Би жолооч Бын хамтаар хяналт хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Архангай аймгийн Эрдэнбулган сумын нутагт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орой 20 цаг 00 минутаас шөнийн 03 цаг 00 минутын хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Улаанбаяуны орчимд хяналт шалгалт хийж байтал ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй буюу Сангийн толгойн гүүр гараад Булган сумын нутгаас Архангай аймгийн төврүү чиглэлтэй явж байсан мод ачсан Портер маркын автомашиныг шалгахад Д.Б гэгч нь зохих зөвшөөрөлгүйгээр ,, АРА улсын дугаартай цагаан өнгийн портер маркын автомашинтай мод бэлтгэж ачсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дын “...Б бол миний төрсөн аав байгаа юм. Дээрх ,,АРА улсын дугаартай автомашин одоогоор манай аав Бын нэр дээр байдаг боловч тухайн автомашиныг Б гэгчид худалдсан юм. Тиймээс одоо Д.Бы эзэмшлийн автомашин юм...” гэх мэдүүлэг, гэрч Э.Гийн “...Д.Б манай нөхөр байгаа юм. “...Манай нөхөр Д.Б өөрийн эзэмшлийн автомашинаараа Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Өгөөмөр гэх газраас зохих зөвшөөрөл гоожингүйгээр мод бэлтгэж тээвэрлэж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан. Энэ талаараа өөрөө надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бын “...Би бол автомашин дотроо сууж байсан ба мөрдөгч Д шалгасан. Тэгээд мод бэлтгэх болон жолооны эрхийн үнэмлэхгүй юм байна гээд тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд автомашиныг түр саатуулсан юм. Уг автомашиныг Д.Б жолоодож явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Гийн “...Манай энэ хавиас хүмүүс олноороо ирж мод бэлтгэдэг. “...Тухайн газар нь Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Өгөөмөр гэх нэртэй газар юм. Хүмүүс энэхүү Өгөөмөр гэх газраас байнга ирж мод авдаг...” гэх мэдүүлэг хохирлын үнэлгээний тайлан, шүүгдэгч Д.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Д.Быг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас 119.379 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар уг хохирлыг 3 дахин нэмэгдүүлж шүүгдэгч Д.Баас 358.137 төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Булган сумын Төрийн санд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж .....гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр заасан байна. Шүүгдэгч Д.Бы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 49-08 АРА улсын дугаартай Портер маркийн автомашин нь Ё.Б гэх хүний нэр дээр байдаг болох нь хэрэгт хураагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул уг машины үнэ болох 700.00 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан уг мөнгөнөөс Архангай аймгийн Булган сумын Төрийн санд олгох 358137 төгрөгийн хохирлыг төлүүлэн, үлдэх 341.862 төгрөгийг улсын орлогод оруулан, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 119.379 төгрөгийн үнэлгээ бүхий 2.1594 метр куб модыг улсын орлого болгож, хэрэгт битүүмжлэгдсэн ,,АРА улсын дугаартай Портер маркийн автомашин, хэрэгт хураагдан ирсэн уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Бд буцаан олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдан шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д. Б-ыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 240/ хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Баас 358.137 төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Булган сумын Төрийн санд олгосугай.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Баас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаруулан авч шүүгдэгчийн Архангай аймгийн Булган сумын Төрийн санд төлөх 358.137 /гурван зуун тавин найман мянга нэг зуун гучин долоо/ төгрөгийг хохиролд төлөн, үлдсэн 341.863 /гурван зуун дөчин нэгэн мянга найман зуун жаран гурав/ төгрөгийг улсын орлогод оруулан, прокурорын 2018 оны 01 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 04 тоот тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн 119.379 төгрөгийн үнэлгээ бүхий 2.1594 метр куб модыг улсын орлого тус тус болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2018 оны 01 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 02 тоот тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн ,, АРА улсын дугаартай Портер маркийн автомашин, хэрэгт хураагдан ирсэн АЯ 0287145 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Бд буцаан олгосугай.
7. Шүүгдэгч Д.Б нь, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР