Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/93

 

Ч.*******, Д.******* нарт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч,

Ерөнхий шүүгч                     Б.Батзориг

 Шүүгчид         Г.Давааренчин                                  

  Д.Буянжаргал

Оролцогчид

Прокурор                                Т.Нансалмаа

Шүүгдэгч                             Ч.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч     А.Отгонбаяр

Хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч   М.Гансүх  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 09 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 09/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 93003005 дугаартай, хавтас эрүүгийн хэргийг 09 оны дүгээр сарын -ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 965 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн “*******” сумын “******* *******” дугаар багийн дүгээр хэсгийн тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******, /РД:МН65040/

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 968 оны дүгээр сарын -ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 5 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн “*******” сумын “******* *******” дугаар багийн 6 дугаар хэсгийн 00 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сэлэнгэ аймгийн ******* сумын Жаргалмандах дүгээр багт амьдарч байгаа, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******, /РД:МЭ683/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 09 оны 05 дугаар сарын 3-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн “*******” сумын “******* *******” дугаар баг, 6 дугаар хэсгийн 00 тоотод оршин суух Т.г гэрийнх нь хашааны гадна зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.******* нь 09 оны 05 дугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын “******* *******” дугаар баг, 6 дугаар хэсгийн 00 тоотод оршин суух гэрийнхээ хашаан дотор Ч.Аптангэрэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх Ч.*******, Д.******* нарт холбогдох хэргийг 09 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хянан хэлэлцээд дугаартай шийтгэх тогтоолоор:

-Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн .8 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, ******* овогт ******* *******ыг цагаатгаж,

-Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

-Хохирогч Т.гийн нэхэмжилсэн эмчилгээний зардал ,6,848 /нэг сая зургаан зуун далан хоёр мянга найман зуун дөчин найман/ төгрөг, шатахууны зардал 996,98 /есөн зуун ерэн зургаан мянга долоон зуун ерэн найм/ төгрөг нийт ,669,646 /хоёр сая зургаан зуун жаран есөн мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ч.*******ээс гаргуулан, хохирогч олгуулж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ийг 80 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан,

-Ялтан Ч.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй.

-...Ялтан Ч.*******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тоггоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын 09 оны дүгээр сарын 06-ны өдрийн 8 дугаар эсэргүүцэлдээ: ... Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 09 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хянан хэлэлцээд

. Шийтгэх тогтоолд: *******гагүй хамгаалалт нь Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн дэх хэсгийн 4-т заасан ...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл юм. Өөрийн болон бусад хүмүүсийн амьд явах эрх гэдэг нь: Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн дэх хэсэгт “...амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан. Хүний амьд явах эрх бол хүн болгоны заяамал эрх юм. *******гагүй хамгаалалт нь хуульд нийцсэн байх нь нэг талаас довтолгоонд хамаарах, нөгөө талаас хамгаалах ажиллагаанд хамаарах хоёр талын нөхцлүүдийг нэгэн зэрэг хангасан эсэхээс шууд хамаарна. Халдлагад хамаарах нөхцлүүдэд:

а/. Халдлага өөрийн объектив шинжээрээ нийгэмд аюултай байх: Шүүгдэгч Ч.*******ийн гэмт үйлдэл нь “аргагүй хамгаалалт хийхийг шаардсан, өөрөөр хэлбэл хохирогч Т.гийн амь биед аюултай хүч хэрэглэсэн халдлага хийж, түүний нөхөр буюу /хамгаалагч/ эхнэрийнх нь амь насыг хохироох, бие махбодид нь хүнд, хүндэвтэр гэмтэл учруулах зорилгоор тэдний хүсэл зоригийн эсрэг хийгдэж байгаа морин дэл дээрээс хүний амин газар толгой тус газар суран цулбуураар удаа цохиж, шалны модоор толгой руу нь удаа цохиж, халдагч этгээд болох шүүгдэгч Ч.*******ийн зүгээс явуулж буй нэн аюултай, хууль зөрчсөн, амь насанд аюултай, хууль зөрчсөн, амь насанд аюултай халдлага” юм.

б/ Довтолгоон нь бодитой, нэгэнт эхэлсэн, дуусаагүй байх, Бусдын хууль бус халдлага нэгэнт эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүснэ. Хэрэг учрал болдог өдөр шүүгдэгч Ч.******* нь согтуугаар морь унан хөрөө рамны хашааны гадна ирээд “...та нарыг ална буудна, булж хаяна ...” гэж нилээн орилж байгаад бусад хүмүүс тоохгүй болохоор *******ын гэрийн зүг явахыг харсан талаар гэрчүүд гэрчилдэг. Тэр үед ******* өөрийнх нь гэрийн хашаа руу орохыг хараад дүү хойноос нь хурдан яваарай гэсэн боловч хөдөлгөөн удаантай байсан тул өөрөө хойноос нь гүйж ороход халдлага нэгэнт эхэлсэн, эхнэрийнх нь толгойноос цус гарч аюул занал бодитой байсан, тиймээс өөрийн ойр дотны хүн буюу эхнэрээ хамгаалах нь эр нөхрийн үүрэг бөгөөд хойшлуулж болохгүй /аргагүйдсэн/ нөхцөл байдал бий болж Д.******* аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхээр байна. Эдгээр болон бусад байдлуудыг шүүх нэгтгэн дүгнэвэл Д.*******ын үйлдэл нь: Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хууль бус халдлагаас ойр дотны хүний буюу эхнэрийнх нь амь нас, эрүүд мэндийн эсрэг аргагүй хамгаалалтын явцад халдагч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит байдлаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзнэ гэж дүгнэн шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн эрх зүйн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй, шүүгдэгчид ял завшуулах боломж нөхцлийг бүрдүүлсэн.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч “...09 оны 05 дугаар сарын 3-ны орой 9 цаг өнгөрч байхад би эгч очиж ямаа янзалсан тэгээд дуусаад гар нүүрээ угаах гээд байшингийн амбаарт зогсож байтал Батдэлгэр эгчийн хөрш ******* ахын хашаанд Ч.******* ах морьтойгоо орсон тэгээд эгчийг орилоод дуудаад байх шиг байсан тэгээд би юу болж байна гэж бодоод гарч зогсоод харсан. ... эгч байшингаасаа гарч ирээд тэгээд тэр хоёр хэрэлдээд маргалдаад байсан, шалны мод байшингийн гадна байсан тэрийг эгч аваад ******* ахыг удаа цохисон тэгтэл ******* ах мориноосоо бууж ирээд шалны модыг нь булааж аваад эгчийн толгойд нэг удаа цохиод унасан шалны модныхоо хөндлөн ил гарсан богино хэсгээр нь цохисон. Тэгээд эгчийг газар уначихсан байж байтал хашаанд гаднаас Сумъяа ах, Д.******* ах нар хамт шахуу орж ирээд Сумъяа нь гүйж ирээд шалны модоор -3 удаа толгойд цохисон тэгтэл ******* ах доошоо тонгойтол Д.******* ах хог татдаг маажуураар цохисон. Тэгтэл ******* ах газар унасан тэгэхэд Сумъяа нүүр, толгой хэсэг рүү нь өшиглөж байсан. Тэгээд Д.******* ах Сумъяа ахыг боль, боль гэж хэлээд салгасан. Сумъяа улайраад дайраад байсан. Тэгээд ******* ах эгчийг аваад эмнэлэг явсан” гэж, /хх-н --р хуудас/, Гэрч “...Д.*******, Т.Сумъяа нар гэрийнхээ хашаа руу орж байхал ойролцоогоор -3 минутын дараа бид хоёр явсан" гэж, Гэрч Ч.*******ийн “...тэгтэл гийн дүү Т.Сумъяа миний барьж байсан шалны модыг булааж аваад миний толгой тархигүй хугартал нүдэж зодсон тэгээд нэг хартал ард Д.******* модон иштэй хог цэвэрлэдэг малтуур барьчихсан зогсож байгаад тэрийг толгой орчим цохисон тэгээд би муужраад унасан гэж тус тус мэдүүлсэн байхад анхан шатны шүүхээс дээрх мэдүүлгүүдийг үнэлэлгүйгээр, хэт нэг талыг буюу цагаатгах талыг барьж шүүгдэгч Д.*******ын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Д.*******ын гэм буруутай үйлдлийг нотолж байгаа гэрч , нарын мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4. дүгээр зүйлд “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, *******гагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилсан. Гэтэл дээрх гэрч нарын мэдүүлгээр Ч.Аптангэрэлийн довтолгоон төгссөн дараагаар Т.СумЪяа нь Ч.******* рүү довтолсон, Д.******* нь ийн үйлдлийн араас хогны малтуураар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүхээс аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 09 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн , 38. дугаар зүйлийн дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.******* би Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 09 оны 0-р сарын 0-ны өдрийн 09/шцт/ дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие 09 оны 05-р сарын 3-ны өдөр согтуугаар иргэн Т.г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан боловч түүний дүү Т.Сумъяа, нөхөр Д.******* нарт зодуулан эрүүл мэндээрээ хохирсон юм. Шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр миний биед баруун нүдний хэсгээр хөхөрсөн толгойн орой зулайн хэсэгт 6см 5 оёдол бүхий шархтай, Толгойн хуйх овойж хавдсан, баруун нүдний дээд, доод зовхи овойж хавдсан, баруун нүдний дээд, доод зовхинд хөх, ягаан өнгийн цус хуралттай зэрэг гэмтлүүд учирсан, одоо тархи байнга өвддөг, барьсан тавьсан зүйлээ мартддаг болсон. Анх уг хэргийн тухайд гурван хүний тухайд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах мөрдөгчийн саналтайгаар удаа прокурорт шилжүүлсэн боловч прокуророос Ч.******* намайг Д.*******той бүлэглэн зодож гэмтэл учруулсан Т.Сумъяад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаагүйд нь гомдолтой байна. Тэр хоёр нийлж бүлэглэн Т.Сумъяа нь шалны модоор олон удаа цохиж, зодсон, Д.******* нь мөн төмөр маажуураар толгой, нуруу руу цохиж зодсон тэр үед нь би ухаан алдан муужран унаад хэвтэж байсныг нь хажуу айлд нь ямаа муулахаар ирсэн хөрш айлын хүний дүү нь болох Д.Золжаргал нь нүдээр үзэж харсан талаараа удаа дараа мэдүүлсээр байхад эхлээд Т., дараа нь шүүх хуралдаанаар Д.*******ыг цагаатгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ хэргийг шийдвэрлэхэд иргэн мэдүүлүүд нь болсон үйл байдлыг бодитойгоор үнэн зөв мэдүүлсэн нотлох баримт мөн байхад түүнийг ямар үндэслэлээр үнэлж цэгнэж үзэхгүйгээр Д.*******ыг ямар нотлох баримтын үндэслэн "аргагүй хамгаалалт" хийсэн гэж үзэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа нь ойлгомжгүй байна. Д.Золжаргал гэрчийн удаа дараагийн мэдүүлгээр эхэлж Т.Сумъяа нь орж ирээд шалны модоор Ч.******* ахыг цохьсон, тэр үед шалны мод хугарсан, энэ үед Д.******* нь хог хамдаг төмөр маажуураар цохисон энэ үед Ч.******* ах муужран унасан. Харин тэр үед Т. эгч доош суусан байдалтай байхад нь Д.******* ах босгож түшиж авч явсан талаар мэдүүлдэг. Ингээд Д.******* нь Т.Сумъяад хандаж "одоо боль боль,наадах чинь үхчихнэ,чи хүн алах нь байна шүү гэж хэлээд явсан байдаг. Энэ байдлаас дүгнэхэд Ч.*******ийн иргэн Т.г зодсон гэх үйлдэл дууссан байхад тэд нийлж бүлэглэн Ч.*******ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан байдал тогтоогддог. Гэрч энэ мэдүүлгийг няцаасан нотлох баримт байхгүй байхад Д.*******ын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэж байна. Миний амь нас, эрүүл мэнд МУ-ын Үндсэн хуульд заасанчлан хуулийн хамгаалалтад байх тэгш эрхтэй гэж үзэж гомдолтой байна. Надад учирсан тархины язрал шарх, биед учирсан олон тооны хөхрөл няцрал зулгаралт нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл болох талаар шинжээч эмч Т.Насанжаргал тодорхой мэдүүлсээр бахйхад уг нотлох баримтыг үнэлж үзээгүйд гомдолтой. МУ-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3-р зүйлийн .5-дахь хэсэгт "хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдзгчийн тухайд өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй" гэж заасныг зөрчин намайг өмгөөлөгчөөр хангахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэр гаргасан нь буруу, хууль зөрчсөн гэж үзэн гомдолтой байна. Мөн энэ хэргийн тухайд ямар нэгэн хувийн сонирхолгүй, цор ганц үнэн зөв мэдүүлдэг гэрч Т.Золжаргалын гэрчээр өгсөн 3 удаагийн мэдүүлэг, мэдүүлгийг гаүзар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг ямар учир шалтгаанаар үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгохгүй байгаад гомдорлтой байна. Дээрхи үндэслэлүүдийг хянан Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 09 оны 0-р сарын 0-ны өдрийн 09/шцт/ дугаартай шийдвэрийг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ч.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй зөв гарсан, Прокурор үндэслэлгүй эсэргүүцэл бичиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:    

Шүүгдэгч Ч.******* нь 09 оны 05 дугаар сарын 3-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн “*******” сумын “******* *******” дугаар баг, 6 дугаар хэсгийн 00 тоотод оршин суух Т.г гэрийнх нь хашааны гадна зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д.******* нь 09 оны 05 дугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын “******* *******” дугаар баг, 6 дугаар хэсгийн 00 тоотод оршин суух гэрийнхээ хашаан дотор Ч.Аптангэрэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг тус тус үйлдсэнд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч ******* овогт ******* *******ыг цагаатгаж, Ч.*******ийг дээрхи гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 80 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын гарын хяналтын прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Ч.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн 93003005 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Уг хэрэгт 09 оны 05 дугаар сарын -ны өдөр мөрдөгчийн тогтоолоор “хэрэг бүртгэлтийн хэрэг” нээж шалгаж эхэлсэн байх ба улмаар 09 оны 06 дугаар сарын 0-ны өдөр Ч.*******, Т.Сумьяа, Д.******* нарт Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн -д зааснаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн саналыг /хх-н 04-06-р ху/ хэсгийн мөрдөгч,  хошууч М.Гантөмөр прокурорт гаргасан байх ба аймгийн прокурорын газрын хяналтын прокурор саналыг хянаж үзээд “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол гаргахдаа Т.Сумьяад холбогдуулан гаргасан мөрдөгчийн саналыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.5 дугаар зүйлийн

“.Хэрэг бүртгэлтийн явцад энэ хуулийн .5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ.

.Прокурор энэ зүйлийн дэх хэсэгт заасан саналыг хүлээн авч, үндэслэл бүхий дараахь шийдвэр гаргана:

..нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар хэргийг буцаах;

..эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэх;

.3.хэрэг бүртгэлтийн хэргийг хаах.” гэж заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн уг хэрэгт гэрчээр асуугдсан гэрч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байх тул мэдүүлгийн зөрүүг арилгах зайлшгүй шаардлагатай, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч удаа дараа өгсөн мэдүүлгээр Ш.******* нь Ч.*******ийн биед ар нуруу хэсэгт нь маажуураар нэг удаа цохьсон гэж мэдүүлдэг бөгөөд энэ байдал нь шинжээч Т.Насанжаргалын гаргасан Ч.*******ийн биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт /хх-39х/ болон шинжээчээр мэдүүлсэн удаагийн мэдүүлгээр мэдүүлсэн /хх-н 64-6-р ху, 38-39-р ху/ “Ч.*******ийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн бус хоёр буюу түүнээс дээш удаагийн цохилтын улмаас үүсэх боломжтой, толгойн хэсэгт учирсан гэмтэлүүд” байсан гэх агуулга бүхий мэдүүлэгтэй зөрж байх тул энэ байдлыг мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулж тодруулах шаардлагатай гэж үзлээ.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт  мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж буй тул хэргийн шийдвэрлэлт болон прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн , .3, -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 09 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

. Хэргийг прокурорт очтол Ч.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40. дүгээр зүйлийн , -д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                          Д.БУЯНЖАРГАЛ