Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2025/0166

 

 

 

 

    2025         02           25                                    128/ШШ2025/0166   

 

                            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

                                татгалзсаныг баталж, хэргийг

                                 хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Г.Т******* нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт хороонд холбогдох захиргааны хэргийг хянаад,   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: Г.Т******* Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан "Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08******* дугаартай "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай" шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох" тухай" нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Уг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар маргасан "Э*******" СӨХ-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 7** дугаар магадлалаар "...шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж" шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүй тул "Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08******* дугаартай "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай" шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаар тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгосон болно.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Т******* нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт хороонд холбогдуулан гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08******* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.     

Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “ ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:  

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Т******* нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт хороонд холбогдуулан гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08******* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

2.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Г.Байгалмаад даалгасугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                С.ГАНБАТ