| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00153/И |
| Дугаар | 302/ШШ2025/00264 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 302/ШШ2025/00264
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********-т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ******* дугаартай, Б аймгийн Н газар /дарга М.А*************/,
Хариуцагч: ***********-д үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ***** дугаартай, М ХХК /захирал Ш.Ж, ня-бо Х.А, утас *********/;
Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нийт 264,000 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М
Хариуцагч М ХХК-ыг төлөөлж тус компанийн ня-бо Х.А (Б сумаас цахимаар)
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Манар.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Н газар нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 2023 оны дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нийт 264,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч М ХХК нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Б аймгийн Н газарт шимтгэл төлөөлөгчөөр бүртгэгдэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан байна. Уг хугацаанд тухайн үед мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сангийн дансанд шилжүүлнэ гэж заасныг зөрчиж 264,000 төгрөгийн шимтгэлийг дутуу төлж нийгмийн даатгалын санг хохироосон. Тус компани захирал, ня-бо нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй.
Иймд хариуцагч М ХХК-аас 2023 оны дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нийт 264,000 төгрөгийг төлүүлж Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариу тайлбартаа:
2.1.М ХХК-ийн захирал Ж миний эхнэр болдог, миний бие тус компанийн ня-богоор ажилладаг. Миний хүү А.Н 2019 оноос эхлэн тус М ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2021 оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр гэрээ хийсэн. 2021 онд 1,058,400 төгрөг, 2022 онд 1,209,600 төгрөг, 2023 онд 1,320,000 төгрөгийн шимтгэл төлсөн. Х.Н нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Булган сумын ЗДТГ-т мэдээлэл технологийн (е-монголиа цахим) ажилтнаар ажилд орж, М ХХК-ийн ажлаас чөлөөлөгдсөн. Манай компани А.Нийн 2023 оны эхний 10 сарын нийгмийн даатгалын шимтгэл бүрэн төлсөн. Нэгэнт тус компани ажилтан А.Н нь өөр ажилд орсон учраас 2023 оны 11,12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл манай компани зүгээс төлөгдөөгүй нь үнэн. Мөн улсаас А.Нийн 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлсөн байгаа.
2.2.Нийгмийн даатгалын газраас 2023 оны 11,12 сарын шимтгэл болох 264,000 төгрөгийг манай М ХХК-нд өр төлбөр үүсгэж шаардаж байна. Эхний 2023 оны 10 сарын компани тайлан тамга тэмдэг гарын үсэгтэй хүчин төгөлдөр гаргасан юм. Харин 2023 оны 11,12 дугаар сарын тайлан тамга, тэмдэггүй гарын үсэг зуруулаагүй хуурамч тайлан гаргаж 264,000 төгрөгийн өр төлбөрийг сумын нийгмийн даатгалын байцаагч үүсгэсэн байна. Нэгэнт А.Н манай компани ня-богийн ажлаас чөлөөлөгдсөн өөр ажилд томилогдсон учраас 2023 оны 11, 12 сарын 264,000 төгрөгийг төлөх боломжгүй.
2.3.Манай М ХХК-аас А.Нийн нийгмийн даатгалын шимтгэлд 2021 онд нийт 1,058,400 төгрөгийн шимтгэл төлсөн байна. 2021 оны 7 ,8, 9, саруудад М ХХК-аас 88,200х3= 264,600 төгрөгийн шимтгэл төлсөн банкны ордер байгаа боловч нийгмийн даатгалын байцаагчийн компьютерт шивээгүй орхигдуулснаас болж А.Нийн 3 сарын шимтгэл төлөгдөөгүй мэт тусгагдсан байна. Иймд энэхүү 2021 оны 7, 8, 9 сард төлсөн 264,000 төгрөгийг Нийгмийн даатгалын газраас буцаан өгөх ёстой гэж бодож байна. Бид Монгол Улсын хуулиар аливаа төлбөр, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч маргаантай асуудлаас болж 2023 оны дутуу төлөгдсөн 264,000 төгрөгтэй төлөгдөөгүй маргаан үүсэн болно. Иймд маргааныг хуулийн дагуу зөв талаас нь шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас олгосон Ажил олгогчийн нийгмийн даатгалын бүртгэлийн дугаар 020400019, М ХХК-иас төлсөн А Н (РД:******)-ийн 2023 оны нийт цалин, мөн Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас гаргаж өгсөн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Хаан банкны Орлогын мэдүүлэг, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хаан банкны Орлогын мэдүүлэг, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Хаан банкны Орлогын мэдүүлэг, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хаан банкны Орлогын мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хаан банкны Орлогын мэдүүлэг, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр олгосон №000050656 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгосон Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, М ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 11, 12 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт зэрэг бичгийн нотлох баримт гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй байна.
6.Нэхэмжлэгч Б аймгийн Н газар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Хариуцагч М ХХК нь 2023 оны 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан байна. Иймд хариуцагч М ХХК-аас 2023 оны дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нийт 264,000 төгрөгийг төлүүлж Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэсэн байна.
7.Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Миний хүү А.Н 2019 оноос эхлэн тус М ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2021 оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр гэрээ хийсэн. Х.Н нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Булган сумын ЗДТГ-т мэдээлэл технологийн ажилтнаар ажилд орж, М ХХК-ийн ажлаас чөлөөлөгдсөн. Нэгэнт тус компани ажилтан А.Н нь өөр ажилд орсон учраас 2023 оны 11,12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл манай компани зүгээс төлөгдөөгүй нь үнэн. 2023 оны 11,12 дугаар сарын тайлан тамга, тэмдэггүй гарын үсэг зуруулаагүй хуурамч тайлан гаргаж 264,000 төгрөгийн өр төлбөрийг сумын нийгмийн даатгалын байцаагч үүсгэсэн байна гэжээ.
8.1.Хариуцагч М ХХК нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дугаар баг Их буланд үйл ажиллагаа явуулдаг, РД:3069958, улсын бүртгэлийн дугаар 0211005028, 4620 код-хөдөө аж ахуйн, түүхий эд болон мал, амьтдын бөөний худалдаа, 4690 код- төрөлжсөн бус барааны бөөний худалдаа, 4730 код- шатахуун жижиглэн худалдаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр олгосон №000050656 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ-ээр нотлогдож байна.
8.2.Мөн хариуцагч М ХХК нь Б аймгийн Н газар-т нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийн бүртгэлийн дугаартай болох нь Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас олгосон М ХХК-иас төлсөн А Н (РД:******)-ийн 2023 оны нийт цалин-ийн тодорхойлолт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгосон Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, М ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 11, 12 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.
8.3.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгосон Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-оор Аын Нийн 2023 оны 01-10 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогч М ХХК-аас төлсөн нь, харин хариуцагч М ХХК нь даатгуулагч (А.Н)-ын 2023 оны 11, 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болох нь тус тус нотлогдож байна.
8.4.Тухайн үед мөрдөгдөж байсан 1994 оны Нийгмийн даатгалын тухай хууль-ийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дахь хэсэгт Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана, мөн 4 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч, мөн зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог нийгмийн даатгалын байгууллагын ажилтан гүйцэтгэнэ гэж заасан байна.
Иймд хариуцагч хариуцагч М ХХК нь 2023 оны 11, 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлсэн эсэх нь тодорхойгүй, мөн М ХХК-ний нягтлан бодогч даатгуулагч (А.Н)-ийн 2023 оны 11, 12 дугаарын шимтгэлийг хасаж тайлан мэдээ явуулсныг нотлох баримт байхгүй тул даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог нийгмийн даатгалын байгууллагын ажилтан гүйцэтгэнэ гэж заасны дагуу нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.
8.5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Өөрөөр хэлбэл, М ХХК нь 2023 оны 11,12 дугаар сарын тайлан тамга, тэмдэггүй гарын үсэг зуруулаагүй хуурамч тайлан гаргаж 264,000 төгрөгийн өр төлбөрийг сумын нийгмийн даатгалын байцаагч үүсгэсэн гэх боловч үүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно. Харин тухайн үед тамга, тэмдэггүй, явуулсан үйл баримт болсон гэдгийг хариуцагч М ХХК нь хүлээн зөвшөөрч бичгийн тайлбар гаргасан байна.
8.6.Хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгосон Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор М ХХК нь 2021 оны 01-06 дугаар саруудад сар бүр 109,200 төгрөг, 10-12 дугаар саруудад сар бүр 100,800 төгрөг (109,200 х 6 сар)+ (100,800 х 3 сар)= 957,600 төгрөгийг даатгуулагч (А.Н)-ийн нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн нь нотлогдож байна.
Хариуцагчаас гаргаж өгсөн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Хаан банкны Орлогын мэдүүлэг-ээр М ХХК-аас 264,600 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын хэлтэст төлсөн нь, мөн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хаан банкны Орлогын мэдүүлэг-ээр М ХХК-аас 88,200 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын хэлтэст төлсөн нь, мөн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Хаан банкны Орлогын мэдүүлэг-ээр М ХХК-аас 176,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын хэлтэст төлсөн нь, мөн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хаан банкны Орлогын мэдүүлэг-ээр М ХХК-аас 88,200 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын хэлтэст төлсөн нь, мөн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хаан банкны Орлогын мэдүүлэг-ээр М ХХК-аас 441,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын хэлтэст төлсөн нь нь тус тус тогтоогдож байна.
Үүгээр хариуцагч М ХХК нь 2021 онд нийтдээ 1,058,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын хэлтэст төлсөн нь нотлогдож байгаа ба үүнээс дээрх даатгуулагч (А.Н)-ийн нийгмийн даатгалын шимтгэлд 2021 онд төлсөн нийт 957,600 төгрөгийг хасаж тооцвол 100,400 төгрөг байна.
Иймд хариуцагч М ХХК нь 2021 оны 7, 8, 9 дүгээр саруудад 88,200х3= 264,600 төгрөгийн шимтгэл төлсөн банкны ордер байгаа боловч нийгмийн даатгалын байцаагчийн компьютерт шивээгүй орхигдуулснаас болж А.Нийн энэхүү 3 сарын шимтгэл төлөгдөөгүй мэт тусгагдсан байна гэсэн тайлбар нь бодит байдалтай нийцэхгүй үнийн дүн нь тохирохгүй үгүйсгэгдэж байгаа болно.
9.1994 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Нийгмийн даатгалын тухай хууль-ийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ заасан байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч М ХХК-аас даатгуулагчдын 2023 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл 132,000 төгрөг, 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл 132,000 төгрөг нийт 264,000 төгрөгийг гаргуулан Б аймгийн Н газрын Нийгмийн даатгалын санд оруулах нь оруулах нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 8,750 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.1994 оны Нийгмийн даатгалын тухай хууль-ийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 2023 оны дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нийт 264,000 (хоёр зуун жаран дөрвөн мянган) төгрөгийг гаргуулан Б аймгийн Н газрын Нийгмийн даатгалын санд оруулсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 8,750 (найман мянга долоон зуун тавин) төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК