| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00081/И |
| Дугаар | 302/ШШ2025/00272 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 302/ШШ2025/00272
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч А.А, Т.К нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг баримтлан 2*******-ний өдөр төрсөн хүү Н, ***********-ний өдөр төрсөн охин А нарыг эх А.Аийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2*******-ний өдөр төрсөн хүү Н, ***********-ний өдөр төрсөн охин А нарын тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Кээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6, 13.5-д заасныг тус тус баримтлан 2*******-ний өдөр төрсөн хүү К.Нын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хүүхдийн мөнгөн тэтгэмж 5,500,000 төгрөг, мөн ***********-ний өдөр төрсөн охин К.Аын ***********-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хүүхдийн мөнгөн тэтгэмж 3,100,000 төгрөг, нийт 8,600,000 (найман сая зургаан зуун мянган) төгрөгийг хариуцагч Т.Кээс гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2*******-ний өдөр төрсөн хүү Н, ***********-ний өдөр төрсөн охин А нарыг өсгөн хүмүүжүүлэхэд эцэг, эхийн хэн аль нь тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх ба эцэг, эхийн хэн аль нь хүүхдүүдтэйгээ хүссэн цагтаа чөлөөтэй уулзах эрхээ хэрэгжүүлэхэд нь харилцан саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч А.А, хариуцагч Т.К нарт үүрэг болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч А.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.Кээс 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ад олгосугай.
7.Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 302/ШЗ2025/00819 дугаартай Хүсэлт хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн 2-т заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-ийг баримтлан энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хэвээр үлдээсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
9.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК