| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00002/И |
| Дугаар | 302/ШШ2025/00288 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 302/ШШ2025/00288
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А, хариуцагч Р нар гэрлэлтээ үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал нь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 35,100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг, хариуцагч Р-аас 35,100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Айжамалд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741дүгээр зүйлийн 741.9-д зааснаар эвлэрүүлэн зуучлах журмаар эвлэрсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК