Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

          Улсын яллагч Б.Батжаргал,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, И.Чимэдбадам,

Шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч С.Санжаажамц,

Шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Н.Цэнгүүн,

Шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч Б.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт А.З,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.М,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Л

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.Бнарт  холбогдох эрүүгийн 201701000076 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч

 ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр хүүхдийн хамт     оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Т.Б

2. Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, “S” интертайментын захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 438 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр тийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Ч.М.

3. Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, Хөгжмийн саунд инженер мэргэжилтэй, Билэг их сургуулийн сургалтын төвд Япон хэлний багш ажилтай, ам бүл 2, эцгийн хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, А.З

4. Оросын Холбооны улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, П.л

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Оросын Холбооны улсын иргэн Л.Л нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чаг” эмийн сан дотор 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Мен Ши И / Meng Xian Vi/-гийн цүнхнээс хэтэвч, 350 000 төгрөг, 1800 юань буюу 587 880 төгрөг, Монгол улсад түр оршин суух үнэмлэх зэрэг эд зүйлийг хулгайлж 937 880 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” үнэт эдлэлийн дэлгүүрийн хойд талд явж байсан иргэн Ц.Нын цүнхнээс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хэтэвч, 820.000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, “Хаан” банкны карт зэрэг эд зүйлийг хулгайлж 825.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Марко поло” дэлгүүр дотор үйлчлүүлж байсан иргэн О.Цгийн халааснаас 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Samsung S6 edge plus” маркийн гар утсыг хулгайлж 935 000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Мөнгөн завьяа” үнэт эдлэлийн дэлгүүрийн урд талд явж байсан иргэн Т.Хы хүрэмний халааснаас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр YS8pro маркийн гар утсыг хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Реасе Тоwег” худалдааны төвийн өмнө явж байсан Л.Оргил-Эрдэнийн халааснаас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр I рhоnе-7 маркийн гар утсыг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Агийн халааснаас “Samsung J-7” маркийн гар утсыг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марс” зочид буудлын орчим 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий Мөс гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр Т.Бээс 200.000 төгрөгөөр худалдан олж авсан, биедээ хадгалсан,

         Монгол улсын иргэн Ч.М нь А.Зтай бүлэглэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Golden Vill” хотхоны гадна 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий 0.3 грамм мөс гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр Т.Бээс 100.000 төгрөгөөр худалдан хууль бусаар олж авсан, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 43 дугаар байрны гадна талын зогсоолд “Тоуоtа Will” маркийн 3581УБН улсын дугаартай автомашинд борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

        2016 оны 10 дугаар сард Орхон аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөлөх 3.4 грамм Каннабис гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд “Тоуоta Will” маркийн 3581УБН улсын дугаартай автомашинд хадгалсан,

        Монгол улсын иргэн А.З нь Ч.Мтай бүлэглэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Golden Vill” хотхоны гадна 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий 0.3 грамм мөс гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр Т.Бээс 100.000 төгрөгөөр худалдан хууль бусаар олж авсан, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 43 дугаар байрны гадна талын зогсоолд “Тоуоtа Will” маркийн 3581УБН улсын дугаартай автомашинд борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Т.Б нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Golden Vill” хотхоны гадна 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий 0.3 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, Ч.М, А.З нарт худалдаалсан,

Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марс” зочид буудлын орчим 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий Мөс гэх нэршилтэй бодисыг Оросын Холбооны улсын иргэн П.Л /Раvlоvа Luibov/-т худалдаалсан, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Саруул” хороололын В1 блокын 74 тоотод НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй 0.17 грамм Шавар гэх нэршилтэй бодис, уутны хамт 4.5 грамм шавар Каннабис гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Т.Бээс: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Ч.Маас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч А.Заас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч П. П.Л-оос: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Мен Ши И-гийн “...Би 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Гранд плаза” төвийн эсрэг талд байх эмийн сангаас эм авах гээд эмнийхээ бичгийг өгөөд зогсож байхад миний баруун гар талд нэг намхан эмэгтэй зогсож байгаад гараад явсан. Тэрний дараа би хэтэвчээ аваад мөнгө өгөх гэхэд байхгүй болсон байсан. Хэтэвчинд 1800 юань, 350 000 төгрөг, Монгол улсад түр оршин суух бичиг баримт байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 35-37 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Нын “...2016 оны 08 дугаар сарын 19-ний орой Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Мөнгөн завьяа”-гийн автобусны буудлаас төв шуудан руу алхаж явахдаа паскнаасаа хэтэвчтэй эд зүйлээ хулгайд алдсан. Хэтэвчинд бэлнээр 820.000 төгрөг, Хаан банкны алтан карт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 1 дүгээр хуудас/,

Хохирогч О.Цгийн “...2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марко” худалдааны төвийн сүүний тасгаас сүү авч байхад дэлгүүрийн гадаа нэг 25 орчим насны нэг намхан хүүхэн нэг залуугийн хамт надруу хараад сууж байсан. Би утсаараа дуу сонсоод явж байтал гэнэт дуу нь тасраад явчихаар нь эргээд хартал нөгөө хүүхэн миний ард явж байсан. Тэгэхээр нь утас өг гэхэд би аваагүй гэж хэлж байсан. ...Тэгээд тэр газрын камерийг шүүж үзэхэд миний утсыг эмэгтэй авч байгаа бичлэг байсан. Миний гар утас “Samsung s6 edge plas” маркийн утас байсан ба 790.000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг /З дугаар хх-ийн 180-183 дугаар хуудас/,

Хохирогч Т.Хы “...2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Мөнгөн завьяа” дэлгүүрийн автобусны буудал дээр автобуснаас буухад халаас хоосон оргиод утсаа үзэхэд алга болсон байсан. Би утсаа 2016 оны 08 дугаар сард 360.000 төгрөгөөр авч байсан ба VS8РRО загварын гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /З дугаар хх-ийн 222- 225 дугаар хуудас/,

Хохирогч Л.Оргил-Эрдэнийн “...2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 21 цаг 10 минутын орчим сургалтаа тараад “Реасе тоwer” төвд сургалтаа тараад найз Анударийн хамт Улсын их дэлгүүр зүгт гар утсаараа дуу сонсоод явж байхад гэнэт утасны дуу сонсогдохгүй болчихсон. Би гар утсаа үзэхэд гар утас байхгүй болчихсон чихэвч нь унжчихсан байсан. Тэгээд би өөрийнхөө утас руу залгахад дуудаад авахгүй байсан. Хэн авсан талаар сэжиглэж байгаа зүйл байхгүй. ...Би утсаа 2017 оны 01 дүгээр сард Теди төвөөс 2.400.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 205-206 дугаар хуудас/,

Хохирогч Б.Агийн “...2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн орчим 3, 4 дүгээр хороололын “Шөлөндөө” хоолны газар хоол идчихээд гарч явж байгаад халааснаасаа Samsung J-7 маркийн гар утсаа хулгайд алдсан. ...би уг гар утсаа 2016 оны 09 дүгээр сард Мобикомын салбараас 799.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 245-248 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

 

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн яллагдагч Павлова П.Л-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 72-73 дугаар хуудас/,

              2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хохирогч О.Цд Samsung S-6 edge маркийн утас хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хх-н 189 дүгээр хуудас/,

              2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хх-ийн 192 дугаар хуудас/,

              2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хохирогч О.Цгийн гар  утсыг 935.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /З дугаар хх-ийн 204 дүгээр хуудас/,

              2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ys8Рro маркийн гар утсыг 360.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /З дугаар хх-ийн 233 дугаар хуудас/,

              2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хэрэг учралын газарт үзлэг

хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4  дүгээр хх-ийн 188-190 дүгээр хуудас/

              2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хохирогч Б.Агийн гар утсыг 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /4 дүгээр хх-ийн 238 дугаар хуудас/,

              2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 244- дүгээр хуудас/,

              2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4066 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 115-116 дугаар хуудас/,

               2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4065 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 118-119 дүгээр хуудас/,

               2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4063 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 120-130 дугаар хуудас/,

               2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн 448 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 138-139 дүгээр хуудас/,

               2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн 449 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 141-142 дугаар хуудас/,

               2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн 579 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 145-146 дугаар хуудас/,

               2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн 581 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 148-149 дүгээр хуудас/,

 

2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Ч.Мын эзэмшлийн 35-81УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “...хурдны хайрцагны хойд талын ховилд 2.5 см урттай хоёр талыг нь хайлуулж наасан дотроо хатуу биеттэй хуванцар гуурс байсныг хураан авав. ...машины урд хайрцаганд цагаан өнгийн ууттай зүйл байсныг гаргаж үзэхэд дотор нь хар ногоон өнгийн өвс мэт зүйл байсныг хураан авлаа. Мөн хайрцагны зүүн талын тасалгаанд цайвар ногоон өнгийн чулуу мэт гаанс байх ба толгой хэсэгт нь шатсан үнс байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 14-25- дугаар хуудас/,

2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хэрэгт хураагдсан эд зүйлд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг Trunarc багаж ашиглан шалгах, жинг хэмжсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 32-36 дугаар хуудас/,

2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 42-46 дугаар хуудас/,

2017  оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 50-55 дугаар хуудас/,

2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 60-71 дүгээр хуудас/,

2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 74-83 дугаар хуудас/,

2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн П.Л-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 98-103 дугаар хуудас/,

2017 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 83-94 дүгээр хуудас/,

2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 94-96 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч Павлова П.Л-н “...2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн путаг дэвсгэрт байрлах эмийн санд хоёр хятад хүн орохоор нь дагаж ороод түрийвчийг авсан. Дотор нь 1300 орчим юань 100 000 орчим монгол мөнгө байсан...” гэх мэдүүлэг /4хх-н 66-71 дүгээр хуудас/,

 “...би 2016 оны 08 дугаар сарын дундуур 16-17 цагийн орчим Хан-Уул дүүрэгт дэлгүүрт үйлчлүүлж байсан нэг эмэгтэйн гар утсыг авсан. Энэ утсыг гэртээ хадгалж байгаад буцаагаад хүлээлгээд өгсөн. Үүнээс өмнө Чингэлтэй дүүргийн “Мөнгөн завьяа” дэлгүүрийн хойд талын автобусны буудал дээр үүргэвчтэй эрэгтэй хүний цүнхнээс түрийвчийг авсан. Түрийвчэнд 300.000 төгрөг байсныг санаж байна. Мөн иргэний үнэмлэх, Хаан банкны карт байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 66-71 дүгээр хуудас/,

 “...2016 оны 09 дүгээр сарын сүүлээр байх Чингэлтэй дүүргийн “Мөнгөн завьяа” дэлгүүрийн буудал дээр автобуснаас буугаад явж байсан 25-26 орчим насны эмэгтэйн халааснаас гар утсыг хулгайлсан. Ингээд цаашаа явж байгаад халаасны төлөөлөгчтэй тааралдаад гар утсыг нь өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 66-71 дүгээр хуудас/,

 “...2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр үл таних залуугийн халааснаас гар утас нь цухуйсан  утаснаас нь чихэвч залгасан байхаар нь тэр залуугийн ард зогсож байгаад гар утсыг нь авсан. Би гар утсыг нь аваад нарийн гудамжаар явж байхдаа гар утсыг харахад “I phone-7” маркийн гар утас байсан ба уг гар утсыг Теди төв дээр 1.000.000 төгрөгөөр зарсан..” гэх мэдүүлэг /4хх-н 208-209-р хуудас/

 “...2017 оны 04 дүгээр сарын дундуур Москва рестораны Тедигийн утасны зах хүрэх замд миний урд явж байсан эмэгтэйн гадуур хувцасны халааснаас  гар утас хулгайлсан. Тэр утсаа Тедигийн гадаа зогсож байсан хүнд зарчихсан...” гэх мэдүүлэг /4хх-н 3-5-р хуудас/

             

               “...би 2016 оны 08 дугаар сарын дундуур 16-17 цагийн чим Хан-Уул дүүрэгт дэлгүүрт үйлчлүүлж байсан нэг эмэгтэйн гар утсыг авсан. Энэ утсыг гэртээ хадгалж байгаад буцаагаад хүлээлгээд өгсөн...” гэх мэдүүлэг /4хх-н 66-71-р хуудас/,

              Паблово П.Л-ийн 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтэнээр өгсөн:

“...2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Т.Б 91910899 дугаарын утаснаас залгаад юу байгаа юм, хаана байгаа юм гэж ярихаар нь байгаа газраа хэлээд мөс байгаа юу авья гэтэл мөнгө байгаа юм уу гэж хэлсэн. Мөс гэдэг нь хар тамхи юм. Тэгээд надад 200.000 төгрөг байна гэж хэлэхэд Марс зочид буудлын гадна талд хүрээд ир гэж хэлсэн. Ингээд Аззаяа бид хоёр буудалд очиход Т.Б буудлын гадаа машин дотор сууж байсан ба би Т.Бд 140.000 төгрөг бэлнээр өгөхөд Т.Б надад хар тамхи хэрэглэхэд хэрэглэдэг 2 шилэн гаанс, дугуй шилэн бонго зүйлийн сав, тарианы шифризны их бие, шилэн соруул, улаан хуванцар соруул өгсөн ба тэр мөсөө шилэн гаансан дотор хийсэн байсан. Тэгснээ би хүнтэй уулзчихаад чамд ирж мөс олж өгнө гэж хэлсэн. Аззаяа бид хоёр Өргөө кино театр дээр очоод би хулгай хийх гэсэн боловч чадаагүй. Тэнд би нэг ченж залуугийн 88190081 гэсэн дугаараар холбогдоод дараа мөнгийг чинь өгье гээд Т.Бий мессежээр явуулсан 5063319868 дугаар луу 60.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Аззаяа бид хоёр Бүжин буудалд ороод Т.Бий өгсөн мөсийг хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /Зхх-н 35-37-р хуудас/,

Яллагдагч Ч.Мын: “...Тэгээд А.З бид хоёр Castle-аас гараад Баянбүрдээр ороод харих гээд явж байтал хөгшөөн АНУ-ын элчингийн тийшээ хүргээд өгчөө гэхээр нь би тийшээ явсан. АНУ-ын элчингийн далангийн эрэг дагуу зогсоод хөгшин нь нэгжгүй байна, чи утсаа өгч бай, гээд миний дугаараас 9191...-тэй дугаар луу залгаж байсан. А.З утас нь холбогдохгүй байна гэснээ халааснаасааа өвс гаргаж ирээд сангийн аж ахуй орчихоод ирсэн. Машин цаанд суусан гэх мэт ярьсан. Тэгээд А.З өвсөө татна гээд би машины урд хайрцагт байсан гаансыг гаргаж өгөөд А.З өвсөө гаансанд хийгээд татсан. Би уг өвснөөс нь татсан. А.З утас чинь интернеттэй юу гэхээр нь байхгүй ажлын wifi-аар орж байсан юм гэж хэлтэл за гээд Хүүхдийн урлан дээр буучихья гэхээр нь би хүргэж өгсөн. Өвс татаад сууж байхад А.З надад 70.000 төгрөг байна. чи 130.000 төгрөг гаргачих хоёулаа мөс авч татъя, өглөө ажилтай гэж байсан. Тэгэхээр нь би тийм зүйл татахгүй гэж татгалзсан. Тэгээд А.Зыг Хүүхдийн урлан дээр буулгачихаад гэр лүүгээ явж байтал А.З өөрийн 9925.... дугаараас дохьсон. Би эргүүлээд залгатал хөгшин нь гаанс, өвс 2-оо чиний урд хайрцаг руу хийчихсэн байна гэхээр нь би буцаад очтол явган хүний зам дээр нэг залуутай зогсож байсан. Би уг залууг нь анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Яллагдагч Т.Бээс: “...Би хэн нэгэнд мөс гэх бодис зарж борлуулаагүй. Гэртээ хадгалж байсан эд зүйлсийг бол би хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 24 дүээр хуудас/,

Яллагдагч А.Заас: “...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Би дахин мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч нарын  хувийн байдалтай холбоотой баримтууд:

1. Шүүгдэгч Т.Бий хувийн байдалтай холбоотой:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /3 дугаар хх-ийн 43 дугаар хуудас/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /3 дугаар хх-ийн 42 дугаар хуудас

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 44 дүгээр хуудас/,

-2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 291 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3 дугаар хх-ийн 47-48 дугаар хуудас/,

-Боловсролын гэрчилгээний хуулбар /3 дугаар хх-ийн 56-63 дугаар хуудас/,

 2. Шүүгдэгч Ч.Мын хувийн байдалтай холбоотой:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /3 дугаар хх-ийн 64 дүгээр хуудас/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /3 дугаар хх-ийн 63 дугаар хуудас/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 65 дугаар хуудас/,

-2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 438 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3 дугаар хх-ийн 68-70 дугаар хуудас/,

3. Шүүгдэгч А.Зын хувийн байдалтай холбоотой:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /3 дугаар хх-ийн 85 дугаар хуудас/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /3 дугаар хх-ийн 84 дугаар хуудас/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 86 дугаар хуудас/,

-Боловсролын гэрчилгээний хуулбар /3 дугаар хх-ийн 87-88 дугаар хуудас/,

4. Шүүгдэгч Павлова П.Л-ийн хувийн байдалтай холбоотой:

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 75 дугаар хуудас/,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /4 дүгээр хх-ийн 78-79 дүгээр хуудас/

-гадаадын иргэний бүртгэх анкет /4 дүгээр хх-ийн 84-88 дугаар хуудас/

-Оросын холбооны улсын гадаад паспортын хуулбар, монгол улсад оршин суух үнэмлэх /4 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/  зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Мыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд  ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зааснаар хавтаст хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг дүгнэхэд энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байх тул шүүгдэгч  Ч.Мыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг, шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх  үндэслэлтэй байна шүүх үзлээ.

       Шүүгдэгч  П.Л /Раvlоvа Luibov/ нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чаг” эмийн сан дотор 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Мен Ши И / Meng Xian Vi/-гийн цүнхнээс хэтэвч, 350 000 төгрөг, 1800 юань буюу 587 880 төгрөг, Монгол улсад түр оршин суух үнэмлэх зэрэг эд зүйлийг хулгайлж 937 880 төгрөгийн хохирол учруулсан,

       Давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” үнэт эдлэлийн дэлгүүрийн хойд талд явж байсан иргэн Ц.Нын цүнхнээс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хэтэвч, 820.000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, “Хаан” банкны карт зэрэг эд зүйлийг хулгайлж 825.000 төгрөгийн хохирол учруулсан,

       Давтан үйлдлээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Марко поло” дэлгүүр дотор үйлчлүүлж байсан иргэн О.Цгийн халааснаас 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Samsung S6 edge plus” маркийн гар утсыг хулгайлж 935 000 төгрөгийн хохирол учруулсан,

       Давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Мөнгөн завьяа” үнэт эдлэлийн дэлгүүрийн урд талд явж байсан иргэн Т.Хы хүрэмний халааснаас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр YS8pro маркийн гар утсыг хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

       Давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Реасе Тоwег” худалдааны төвийн өмнө явж байсан Л.Оргил-Эрдэнийн халааснаас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр I рhоnе-7 маркийн гар утсыг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

       Давтан үйлдлээр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Агийн халааснаас “Samsung J-7” маркийн гар утсыг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

       Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марс” зочид буудлын орчим 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий Мөс гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр Т.Бээс 200.000 төгрөгөөр худалдан олж авсан, биедээ хадгалсан,

      шүүгдэгч Ч.М нь А.Зтай бүлэглэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Golden Vill” хотхоны гадна 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий 0.3 грамм мөс гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр Т.Бээс 100.000 төгрөгөөр худалдан хууль бусаар олж авсан, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 43 дугаар байрны гадна талын зогсоолд “Тоуоtа Will” маркийн 3581УБН улсын дугаартай автомашинд борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 2016 оны 10 дугаар сард Орхон аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөлөх 3.4 грамм Каннабис гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд “Тоуоta Will” маркийн 3581УБН улсын дугаартай автомашинд хадгалсан,

 шүүгдэгч А.З нь Ч.Мтай бүлэглэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Golden Vill” хотхоны гадна 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий 0.3 грамм мөс гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр Т.Бээс 100.000 төгрөгөөр худалдан хууль бусаар олж авсан, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 43 дугаар байрны гадна талын зогсоолд “Тоуоtа Will” маркийн 3581УБН улсын дугаартай автомашинд борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

       шүүгдэгч Т.Б нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Golden Vill” хотхоны гадна 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий 0.3 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, Ч.М, А.З нарт худалдсан,

Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марс” зочид буудлын орчим 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метамфетамины агууламж бүхий Мөс гэх нэршилтэй бодисыг Оросын Холбооны улсын иргэн Паблово П.Л /Раvlоvа Luibov/-т худалдаалсан, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Саруул” хороололын В1 блокын 74 тоотод НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй 0.17 грамм Шавар гэх нэршилтэй бодис, уутны хамт 4.5 грамм шавар Каннабис гэх нэршилтэй бодисуудыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох шүүгдэгч нарын гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Мен Ши И-гийн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 35-37 дугаар хуудас/, хохирогч Ц.Нын мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч О.Цгийн мэдүүлэг /З дугаар хх-ийн 180-183 дугаар хуудас/, хохирогч Т.Хы мэдүүлэг /З дугаар хх-ийн 222- 225 дугаар хуудас/, хохирогч Л.О мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 205-206 дугаар хуудас/,  хохирогч Б.Агийн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 245-248 дугаар хуудас/,

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн яллагдагч П.Л-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 72-73 дугаар хуудас/,

              2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хохирогч О.Цд Samsung S-6 edge маркийн утас хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хх-н 189 дүгээр хуудас/,

           2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хх-ийн 192 дугаар хуудас/,

              2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хохирогч О.Цгийн гар  утсыг 935.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /З дугаар хх-ийн 204 дүгээр хуудас/,

              2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ys8Рro маркийн гар утсыг 360.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /З дугаар хх-ийн 233 дугаар хуудас/,

             2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4  дүгээр хх-ийн 188-190 дүгээр хуудас/

              2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хохирогч Б.Агийн гар утсыг 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /4 дүгээр хх-ийн 238 дугаар хуудас/,

              2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 244- дүгээр хуудас/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн 4066 дугаартай дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний хэмжээ хүрэлцхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.
  2. “Төмөрхуяг Т.Б 2017.04.16 гэж хаяглаж авсан шээсэнд метафитамин /МАМР/-ы “Эрдэнэхүү Оргилболд 2017.04.16” гэж хаяглаж авсан шээсэнд метамфетамин /МАМР/-ы “Б.Аззаяа нас 25 эм” гэж хаяглаж авсан шээсэнд метамфитамин /МАМР/-ы, “П.Л нас 27, эм” гэж хаяглаж авсан шээсэнд метафетамин /МАМР/-ы агууламж тус тус илрэв.
  3. Шинжилгээгээр илэрсэн метафетамин /МАМР/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг. гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 115-116 дугаар хуудас/,

                

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн 4063 дугаартай дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан шар гуурстай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл нь гялгар уутын хамт 0.5880 грамм, 2 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл нь гялгар уутын хамт 3.5193 грамм, 3 гэж дугаарласан шар ногоон өнгийн гаанс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/-ны агууламж илэрсэн.
  3. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.
  4. Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан шар ногоон өнгийн гаанс мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн байна.
  5. Делта 9 тетрагидроканнабинол НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт/2 дугаар хх-ийн 120-121 дугаар хуудас/,

 

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн 4065 дугаартай дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний хэмжээ хүрэлцхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.
  2. Чүлтэм Ч.М 2017.04.15 09.20” гэж хаягласан шээсэнд  тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж, “Алтанхуяг А.З 2017.04.15” гэж хаяглаж авсан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж тус тус илрэв.
  3. Шинжилгээгээр илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг..” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 118-119 дүгээр хуудас/,

 

              

2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Ч.Мын эзэмшлийн 35-81УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “...хурдны хайрцагны хойд талын ховилд 2.5 см урттай хоёр талыг нь хайлуулж наасан дотроо хатуу биеттэй хуванцар гуурс байсныг хураан авав. ...машины урд хайрцаганд цагаан өнгийн ууттай зүйл байсныг гаргаж үзэхэд дотор нь хар ногоон өнгийн өвс мэт зүйл байсныг хураан авлаа. Мөн хайрцагны зүүн талын тасалгаанд цайвар ногоон өнгийн чулуу мэт гаанс байх ба голгой хэсэгт нь шатсан үнс байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 14-25- дугаар хуудас/,

2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хэрэгт хураагдсан эд зүйлд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг “Trunarc” багаж ашиглан шалгах, жинг хэмжсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 32-36 дугаар хуудас/,

2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 42-46 дугаар хуудас/,

2017  оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 50-55 дугаар хуудас/,

2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 60-71 дүгээр хуудас/,

2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 74-83 дугаар хуудас/,

2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн П.Л-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 98-103 дугаар хуудас/,

2017 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 83-94 дүгээр хуудас/,

2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 94-96 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 4064 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 125-130 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

      Дээрх нэр бүхий шүүгдэгч нар нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь хавтас хэрэгт  авагдсан 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн 448 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 138-139 дүгээр хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн 449 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 141-142 дугаар хуудас/, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн 579 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 145-146 дугаар хуудас/, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн 581 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 148-149 дүгээр хуудас/-үүдээр тус тус нотлогджээ.

 

Иймд шүүгдэгч П. П.Л-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан,  

            Шүүгдэгч А.З, Ч.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаатуулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан байдаг.  

         Хар тамхи, мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисын төрлийн гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгдэх, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Ч.М, А.З нар нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой,

Түүнчлэн шүүгдэгч П.Л нь жирэмсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан  эмчийн тодорхойлолт, карт, эхо-ны зураг зэрэг баримтаар нотлогдож байх тул хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах,  

 Шүүгдэгч Т.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж шүүх тус тус үзлээ.

          Энэ хэргийн шүүгдэгч А.З нь  3 /гурав/ хоног, шүүгдэгч Ч.М нь 13 хоног, шүүгдэгч П.Л нь 14 /арван дөрөв/ хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч Т.Бий цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 

        Шүүгдэгч П.Л-оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол  937.880 төгрөгийг  гаргуулж хохирогч Мен Ши И-д олгох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №11 гэж дугаарласан АL.3961979 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт, №13 гэж дугаарласан АF9508989, АJ4928709 серийн дугаар бүхий 20 төгрөгийн дэвсгэрт  ширхэг, №14 гэж дугаарласан АF5093192 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт, №20 гэж дугаарласан хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт, №6 гэж дугаарласан АJ5175422 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт зэргийг Монгол банканд шилжүүлж,

№10 гэж дугаарласан цэнхэр өнгийн судалтай торонд
хийсэн 4.5 грамм ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл, №18 гэж дугаарласан 0.3х0.2см хэмжээтэй 0.17 грамм 2 хэсэг шавар гэх нэршилтэй бодис, №12 гэж дугаарласан 2x1.Зсм хэмжээтэй 3 талыг нь хайлуулж наасан зип лок түгжээ бүхий уут, , №15 гэж дугаарласан 1.2 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс, №16 гэж
дугаарласан цагаан өнгийн уян хуванцар гуурс, №17 гэж дугаарласан Зх6см хэмжээтэй зип лок түгжээ бүхий уут, №19 гэж дугаарласан 3x6 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий уут 2 ширхэг, №21 гэж дугаарласан улаан өнгийн гуурс шургуулсан цагаан өнгийн гуурс, №22 гэж дугаарласан шилэн гаанс, №4 гэж дугаарласан улаан өнгийн хуванцар гуурс шургуулсан цэнхэр өнгийн лентээр ороосон шилэн гаанс, №5 гэж дугаарласан 2.5х2.5см хэмжээтэй гялгар уут, №7 гэж дугаарласан улаан өнгийн хуванцар гуурс, №8 гэж дугаарласан 2см урттай шилэн соруул, №9 гэж дугаарласан 2.3см урттай улаан шаргал өнгийн гуурс, нэг талын амсарыг хайлуулж наасан шаргал өнгийн гуурс мэт зүйл, №23 гэж дугаарласан шилэн гаанс, №24 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар гуурс, Натрийн хлорид гэсэн бичигтэй тарианы усны шил, №25 гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл, тарианы шифриц,  №26 гэж дугаарласан 3 ширхэг хар өнгийн хуванцар гуурс, №27 гэж дугаарласан улаан өнгийн хуванцар гуурс, Лидокан гэсэн бичиг бүхий орой хэсэг нь хагарсан тарианы усны шил, №28 гэж дугаарласан шилэн сав мэт зүйл, №29 гэж дугаарласан шилэн соруул мэт зүйл, дугаарлаагүй шаргал өнгийн гуурсанд хийсэн 0.3 грамм цагаан өнгийн мөс мэт бодис, уутны хамт, 3.4 грамм ногоон өнгийн өвс мэт зүйл, ногоон чулуун гаанс зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.