Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 307/ШШ2025/00495

 

2025 04 02 307/ШШ2025/00495

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:307/2025/00411/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-3******* тоотод байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, ****** тоотод оршин суух, ******* ******* овогт *******ийн*******д хол*******ох,

4,090,438.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...4,090,438.37 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ

Хариуцагч Ч.Уянга нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...******* ******* ******* ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 4,090,438.37 төгрөгийг 2025 оны 04 сарын 14-ний өдрөөс эхлэн 6 сарын турш сар бүр 500,000 төгрөгийг барагдуулах хүсэлтэй байна. Уг төлөлтийн эхний 5 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөг төлж, сүүлийн 6 дахь сард 1,590,438.37 төгрөгийг бүрэн төлж ******* ******* ******* ББСБ ХХК-ий бүрэн хохиролгүй болгож өгнөө... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзаяа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Уянгад хол*******уулан гаргасан 4,090,438.37 төгрөгийн төлбөр барагдуулалт дээр тайлбар хүргүүлж байна. Хариуцагч Ч.Уянгын хариу тайлбарын дагуу төлбөрийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахад татгалзах зүйлгүй болно. Тиймээс тус хугацаагаар нь шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Уянгад хол*******ох 4,090,438.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Ч.Уянга нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,090,438.37 төгрөгийг 4,090,438.37 төгрөгийг 2025 оны 04 сарын 14-ний өдрөөс эхлэн 6 сарын турш сар бүр 500,000 төгрөгийг барагдуулах хүсэлтэй байна. Уг төлөлтийн эхний 5 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөг төлж, сүүлийн 6 дахь сард 1,590,438.37 төгрөгийг бүрэн төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож, эвлэрсэн байна.

Талуудын байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,397.01 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 40,198.5 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 40,198.5 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Уянгад хол*******ох 4,090,438.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,090,438.37 төгрөгийг 2025 оны 04 сарын 14-ний өдрөөс эхлэн 6 сарын турш сар бүр 500,000 төгрөгийг барагдуулах хүсэлтэй байна. Уг төлөлтийн эхний 5 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөг төлж, сүүлийн 6 дахь сард 1,590,438.37 төгрөгийг бүрэн төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,397.01 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 40,198.5 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 40,198.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХКолгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ