Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 307/ШШ2025/00561

 

 

 

 

 

 

 

2025 04 14 307Ш2025/00561

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Х банк ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б овогт Н.О /РД:/,

 

Хариуцагч: Ц овогт Б.Э /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,040,691.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Н.О, Б.Э нар нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Х банк ХК-ийн СХ Цамбагарав зээлийн төв тооцооны төвтэй ЗГ...........5592 тоот Зээлийн гэрээ болон БГ...........5592 тоот Барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулан 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан.

Зээлдэгч Н.О, Б.Э нар нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Х банк ХК-ийн СХ Цамбагарав зээлийн төв тооцооны төвтэй ЗГ...........9384 тоот Зээлийн гэрээ болон БГ...........9384 тоот Барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 4,724,000 /дөрвөн сая долоон зуун хорин дөрвөн мянга/ төгрөг дээр 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан.

Мөн зээлдэгч Н.О, Б.Э нар нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Х банк ХК-ийн СХ Цамбагарав зээлийн төв тооцооны төвтэй ЗГ........../37 тоот Зээлийн гэрээ болон БГХ........../37 тоот Барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг дээр 3,900,000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан.

Зээлдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 2,949,361 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,202,949 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,723 төгрөг, нийт 6,154,033 төгрөг төлсөн.

Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Н.О, Б.Э нарт холбогдуулан ЗГ...........5592 тоот, ЗГ...........9384 тоот, ЗГ........../37 тоот гэрээний үүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6,550,638.91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8,482,909.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 937,143.63 төгрөг, нотариатын зардалд 70,000 төгрөг, нийт 16,040,691.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б ургийн овогт Н.О /РД: /, Ц ургийн овогт Б.Э /РД: / нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,970,691.64 төгрөг, нотариатийн үйлчилгээний зардал 70,000 төгрөг, нийт 16,040,691.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн банкинд гаргасан хүсэлтийг хүлээн авч дараах нөхцөлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов. Үүнд:

1.    Нэхэмжлэгч нь хариуцагч нарын ар гэр болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж 16,040,691.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 4,745,000 төгрөгөөс татгалзаж, 11,295,691.64 төгрөг гаргуулах шаардлагыг талууд харилцан хүлээн зөвшөөрч, тус үнийн дүнг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 5 дугаар сараас 2026 оны

2.    4 дүгээр сарыг дуустал сар бүрийн 25-ны өдрийн дотор дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов.

 

Төлбөр төлөх он, сар өдөр

Сар бүр төлөх төлбөрийн хэмжээ

1.

2025/05/25

6,551,000 төгрөг

2.

2025/06/25

432,000 төгрөг

3.

2025/07/25

432,000 төгрөг

4.

2025/08/25

432,000 төгрөг

5.

2025/09/25

432,000 төгрөг

6.

2025/10/25

432,000 төгрөг

7.

2025/11/25

432,000 төгрөг

8.

2025/12/25

432,000 төгрөг

9.

2026/01/25

432,000 төгрөг

10.

2026/02/25

432,000 төгрөг

11.

2026/03/25

432,000 төгрөг

12.

2026/04/25

424,691.64 төгрөг

Нийт

11,295,691.64 төгрөг

 

2. Хариуцагч Н.О, Б.Э нар нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ.

3. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ.

Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Н.О, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,040,691.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,040,691.64 төгрөгийн 4,745,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.О, Б.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,295,691.64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 6,551,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 424,691.64 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Н.О, Б.Э нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.О, Б.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,040,691.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,040,691.64 төгрөгийн 4,745,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.О, Б.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,295,691.64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 6,551,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 432,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 424,691.64 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Н.О, Б.Э нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,153.46 төгрөгөөс 119,076.73 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс 119,076.73 төгрөгийг, хариуцагч Н.О, Б.Э нараас 119,076.73 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ