Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/94

 

*******т холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч,

Ерөнхий шүүгч                     Б.Батзориг

Шүүгчид                Г.Давааренчин                                  

Д.Буянжаргал

Оролцогчид

Прокурор                                Т.Нансалмаа

Шүүгдэгч                             *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч     Р.Атарцэцэг             

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 0/ШЦТ/16 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* Отгонбаярт холбогдох эрүүгийн ******* дугаартай,  хавтас эрүүгийн хэргийг 0 оны 10 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 79 оны 10 дугаар сарын 14-нд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *******, ******* *******, ******* ******* мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дугаар баг дугаар хэсэг дүгээр байр тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт ******* Отгонбаяр, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 018 оны 8 дугаар сарын 18-ны шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь шалган нэвтрүүлэх боомтын хяналт шалгалтын бүсэд Гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа улсын дугаартай “ ” маркийн автомашины жолооч АНУ-д үйлдвэрлэгдсэн “Амбэй” брендийн бүтээгдэхүүнийг “хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа учир хураалгах ёстой, эсхүл татвар төл” гэж 180.000 төгрөгийг авч “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх *******т холбогдох хэргийг 0 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд 16 дугаартай цагаатгах тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох ******* тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* овогт ******* гэм буруугүйд тооцож цагаатгаж,

-******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдан,

-Иргэний нэхэмжлэгч 180.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

-*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын 0 оны 10 дугаар сарын -ны өдрийн 4 дугаар эсэргүүцэлдээ: ... Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 0 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд 16 дугаартай цагаатгах тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар үнэлэлгүй хэт цагаатгах талыг барьж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

...Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дараах байдпаар няцааж байна. Үүнд:

1.Гаалийн ерөнхий газрын сахилгын хорооны 018 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын ******* улсын байцаагч нарын зөрчлийн материалыг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт шилжүүлэхээр шийвэрлэлээ.” гэсэн техникийн шинжтэй алдааг гаргасан боловч хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан Гаалийн ерөнхий газрын 018 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн 0/496 дугаартай албан бичигт ...******* нарт холбогдох зөрчлийн материалыг хүргүүлэв” гэж, 940 дугаартай ******* улсын байцаагч нь ******* болох нь хавтаст хэрэгт авагдсан Кайс системийн жагсаалт, *******ын өөрийн гараар бичсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, улмаар Гаалийн ерөнхий газрын сахилгын хорооны 018 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын ******* улсын байцаагч нарын гэж техникийн шинжтэй алдаа гарсныг 0 оны 05 дугаар сарын 8-ны өдөр гэрчээр , нараас мэдүүлэг авч уг мэдүүлэгт ******* гэж бичихийг бичиг техникийн алдаа гаргаж гэж бичсэн байсан гэж зөвтгөж, зөрүүг арилгасан байхад хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байсан нь ойлгомжгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

. Иргэн 018 оны 08 дугаар сарын 0-ны өдөр Гаалийн ерөнхий газрын 181 тоот утсанд мэдээлэл өгсний дагуу Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын ГУБ Г.Ганзориг шалгаж, *******ын өөрийн гараар бичсэн тодорхойлолт, ******* бүрдүүлэлтийн хуудас, орлогын мэдүүлэг, татвар төлсөн баримт, Гаалийн ерөнхий газрын Кайс системийн жагсаалт, эмнэлэгийн магадлагаа зэргийг үндэслэж Гаалийн ерөнхий газрын сахилгын хорооны хурлаар хэлэлцүүлж гэмт хэргийн шинжтэй гэж үзэж шалгуулахаар харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн зүгээс , , , нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж гэрчийн мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг тайлбарлаж болсон үйл явдлын талаар мэдүүлэг авсан нь гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй, болсон үйл фактын талаар анхнаасаа тогтвортой мэдүүлсэн байна. Харин гэрч ийн мэдүүлэгт дурьдсан мөнгөний зөрүүг гэм буруугийн шүүх хуралдаанд гэрч , нарыг оролцуулан тодруулах боломжтой талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын санал, яллагдагчийн саналыг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн атлаа гэм буруугийн шүүх хуралдаанд гэрч нь онлайнаар оролцох саналыг гаргасан боловч түүнийг оролцуулалгүй шүүх хуралдааныг явуулж шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна”, мөн зүйлийн дахь хэсэгт заасан шүүх хуралдаан даргалагч шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцлийг бүрдүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Түүнчлэн анхан шатны шүүх цагаатгах тогтоолынхоо тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн 1.5, 6.9 дүгээр зүйлийн 1..5-д заасныг гэж хуульд байхгүй зүйл ангийг барьж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын 6-ны өдрийн 16 дугаартай “Цагаатгах тогтоол”-ыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг ******* болгон прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 666 Гаалийн байгууллагад би өнөөдрийн байдлаар 15 жил ажиллаж байна. Ноёнтой заргалдвал толгойгүй гэдгээр жилийн хугацаанд нэр төр, эрүүл мэнд, эдийн засаг бүх л зүйлээр хохирч байна. Яагаад гэвэл Гаалийн ерөнхий газрын дарга гэж хүн байсан. Одоо “Гангар инвест” ХХК-ийн захирал хийдэг. Түүний авгай Сарангэрэл явж байгаа шүү, тэр лексус- машиныг шалгахгүй гаргаарай” гэж байсан. Би яах аргагүй машиныг шалгахад татвартай бараа байсан. Энэ нь хууль бус зүйл, татвар төл гэж хэлснийхээ төлөө бүтэн хоёр жилийн хугацаанд ингэж явж байгаа учраас цагаатгах тогтоолыг хэвээр баталж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаанд оролцож, хэргийн материалтай танилцахад энэ гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжгүй юм байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй,  эргэлзээтэй, бодит байдлыг тогтоож чадаагүй нөхцөл байдал байдаг тул сэжигтэн, яллагдагчид ашигтай байдлаар шийдэж, анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарсан. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Улсын яллагчийн 4 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 018 оны 8 дугаар сарын 18-ны шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь шалган нэвтрүүлэх боомтын хяналт шалгалтын бүсэд Гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа улсын дугаартай “ ” маркийн автомашины жолооч АНУ-д үйлдвэрлэгдсэн “Амбэй” брендийн бүтээгдэхүүнийг “хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа учир хураалгах ёстой, эсхүл татвар төл” гэж 180.000 төгрөгийг авч “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх гэмт хэрэгт үйлдсэнд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч ******* овогт ******* гэм буруугүйд тооцож цагаатгаж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын гарын хяналтын прокурорын эсэргүүцлийн дагуу *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 1.-д заасны дагуу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх  боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй  шаардлагатай байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт гэрчээр асуугдаж мэдүүлэг өгсөн гэрч , , , нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мэдүүлэг өгөхдөө хэрэг учрал болсон тухайн үеийн үйл баримтын талаар тогтвортой бус, зөрүүтэй мэдүүлгүүдийг өгч ирсэн байх ба тэдний мэдүүлэгт ноцтой зөрүү байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу нүүрэлдүүлэн мэдүүлэг авч мэдүүлгийн зөрүүг гаргаагүй байдал нь хэргийг прокурорт буцааж мэдүүлгийн зөрүүг арилгах үндэслэл болно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн дээр дурьдсан нэр бүхий гэрч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авахдаа худал мэдүүлбэл хүлээлгэх харицлагын талаар урьдчилан сануулж авсан байх тул ямар учраас зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдлыг бас шалгаж тодруулах  нь зүйтэй байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийг дээр дурьдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэх үндэслэлээр прокурорт буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлт болон прокурорын эсэргүүцэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1, 1., -д заасныг ******* болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны  09 дүгээр сарын 6-ны өдрийн 16 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, -д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 0 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                       Д.БУЯНЖАРГАЛ